УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Ц.Цолмон, Байнгын хорооны ажлын албаны ажилтнууд ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд хотноо энэ сарын 22-28-ны өдрүүдэд ажиллажээ.
Байнгын хорооны гишүүд ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд дахь Монгол Улсын Ерөнхий Консулын газруудын үйл ажиллагаа болон консулын газрын байр, ажиллах нөхцөл, ажилчдын орон сууцтай танилцсан байна.
Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцан зорчих, жуулчлах иргэдийн тоо эрс нэмэгдэж, Ерөнхий консулын газрууд ачаалал ихтэй ажиллаж байгаа юм. Гэвч үйл ажиллагаа нь сайжирч байгаа аж.
Ажлын хэсэг ОХУ-ын болон гадаадын иргэдэд Монгол Улсын виз олгох, урилга гаргах, уцаах үнэмлэх олгох, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа явуулж байгаатай биечлэн танилцжээ. Улаан-Үдийн Ерөнхий консулын газраас сүүлийн 5 жилд 69729 хүнд консулын үйлчилгээ үзүүлсэн байна.
УИХ-ын гишүүд Эрхүүгийн Ерөнхий консулын газрын сүүлийн 3 жилийн, Улаан-Үд дахь консулын газрын сүүлийн 5 жилийн төсвийн гүйцэтгэлтэй танилцжээ. Төсвийн урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардлын талаар зарим тодорхой чиглэл саналууд өгсөн байна.
Дээрх газрууд Эрхүү, Улаан-Үд хотын Ерөнхий консулын газрын тойрогт харъяаллагддаг ОХУ-ын субъектүүдэд ажиллаж, амьдарч байгаа нийт 2000 орчим монгол иргэдэд консулын болон хууль зүйн зөвлөгөө өгөн ажиллаж байна.
Эрхүү, Улаан-Үд хотууд руу Монгол иргэдийн зорчих тоо нэмэгдсэн ч Ерөнхий консулын газруудаас монгол иргэдийн асуудалд анхаарал хандуулж ажилласны дүнд гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь багасчээ.
Өнөөдрийн байдлаар Эрхүүд хотод 3, Улаан-Үд хотод 2 монгол иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна. Ерөнхий консулын газраас эдгээр иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх талаар анхааран ажиллаж байгаа аж.
Байнгын хорооны гишүүд ОХУ-ын Дотоод хэргийн яамны Дорнод Сибирийн их сургуульд Монгол Улсын Хууль зүйн яамны гэрээгээр суралцаж байгаа оюутнуудын төлөөлөлтэй ч уулзжээ.
Энэ үеэр гадаадад гэрээний болон хувийн шугамаар суралцаж байгаа оюутнуудад төр, засгаас анхаарал хандуулах, анх удаа гадаадад сурахаар явж байгаа оюутнуудад гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, анхааруулгыг холбогдох яам, газрууд өгч байх санал гаргасан байна.
Эрхүү хотын их, дээд сургуулиудад хувийн журмаар, ямар нэг албан ёсны зөвшөөрөлгүй хувь иргэдийн зуучлалаар суралцахаар ирж байгаа олон оюутан сургалтын хугацаагаа дуусгалгүй буцаж байгаа нь эцэг, эхэд нь эдийн засгийн маш их хохиролтой байдаг. Энэ асуудлыг Байнгын хороо анхааралдаа авч, Ерөнхий консулын газраас тодорхой тоо баримт ирүүлсний дараа холбогдох яамтай хамтран арга хэмжээ авч ажиллахаар тогтжээ.
Байнгын хорооны дарга, гишүүд Эрхүү мужийн Хууль тогтоох хурлын дарга Берлина Людмила Михайловна тэргүүтэй төлөөлөгчид, Буриад Улсын Ардын Хурлын орлогч дарга Павлав Владимир Анатольевич, Байнгын хорооны дарга Ирильдеев Вячеслав Германович, Батуев Цыденжап Бимбаевич, Тамгын газрын дарга Эрдынеев Владимир Батоцыренович нартай тус тус уулзжээ.