Монголын хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар баталсан Бүртгэлийн журмын шинэчилсэн найруулгыг Санхүүгийн зохицуулах хороо батламжилжээ. Улмаар тус биржид үнэт цаас бүртгүүлэхтэй холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулах болсон байна.
Шинэчилсэн журмын дагуу гадаадад бүртгэлтэй компани Монголын хөрөнгийн биржид хувьцаа арилжих, Монголд бүртгэлтэй аж ахуйн нэгж гаднын улсад үнэт цаас гаргах буюу давхар бүртгэл, хувьцааны бүртгэлийн I, II, III ангилалтай холбоотой асуудлыг тусгажээ.
Мөн компаниудын тогтмол биелүүлэх үүрэг буюу мэдээллийн ил тод байдлыг хангах, компанийн засаглалын зарчмыг дагаж мөрдөх талаарх нэмэлт зохицуулалтыг багтаан, бүртгэлийн шалгуур үзүүлэлтүүдийг олон улсын жишигт нийцүүлсэн юм байна. Үүнээс гадна үнэт цаас бүртгүүлэх хугацаа богиносож, биржид төлөх төлбөр, хураамжийн хэмжээ буурчээ.
Хувьцааны бүртгэлийн I ангилалд зах зээлийн өндөр үнэлгээтэй, тогтвортой үйл ажиллагаа явуулж, ашигтай ажилладаг компаниуд багтах бол II ангилалд нэг тэрбум төгрөгөөс илүү зах зээлийн үнэлгээтэй, жилийн хугацаанд хэрэглэх эргэлтийн хөрөнгөтэй, хоёроос дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан компаниудыг бүртгэх гэнэ. Харин III ангилалд шинэлэг санаа бүхий, эрсдэл өндөртэй жижиг, дунд болон хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч уул уурхайн компаниудын хувьцааг бүртгэх юм байна.
Шинээр үйл ажиллагаа эрхлэх жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгох боломж олгох тус ангиллын арилжаанд гол төлөв мэргэжлийн хөрөнгө оруулагчид оролцох аж.
Ц.Болор