2010 онд Байнгын хорооны нэг хурал дээр тухайн үеийн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Ц.Батбаяр нар “би, чи”-дээ тулан маргалдаж, барилцаж авахаас наагуур юм болж билээ.
Бараг дөрвөн жилийн өмнөх энэ хэрүүл ДЦС-2-ыг түшиглэн байгуулах утаагүй буюу хагас коксжсон түлшний үйлдвэрийн төслийг “Аморе интернэшнл” ХХК-д өгсөнд Д.Зоригтыг Ц.Батбаяр буруутгаснаас үүдэлтэй юм даг. Одоо санахад Ц.Батбаяр гишүүн тус төслийг “ДЦС-2”-д өгөх ёстой гэж байсан юм. Чухам хэн нь ямар эрх ашгийн үүднээс санал зөрөлдөж, зөв, буруугийн аль нь байсныг тухайн үед байтугай өнөөдөр ч мэдсэнгүй, үнэндээ.
Оросын нэг жижигхэн компанийн лабораторийн түвшинд туршсан, эх оронд нь тоож хөрөнгө оруулахг үй байгаа технологийг манай улс татвар төлөгчдийнхөө 15 тэрбум төгрөгөөр туршчихжээ.
Оросын нэг жижигхэн компанийн лабораторийн түвшинд туршсан, эх оронд нь тоож хөрөнгө оруулахг үй байгаа технологийг манай улс татвар төлөгчдийнхөө 15 тэрбум төгрөгөөр туршчихжээ
Харин энэчлэн анхнаасаа хэл амтай эхэлсэн төслийн явц ёр шиг өөдлөөгүйг л сайн мэдэж байна. ДЦС-2-ыг түшиглэн байгуулсан утаагүй түлшний үйлдвэрийн төсвийн зарцуулалт, үр дүнд Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтын дүн ч үүнийг баталлаа.
Уг нь утаагүй буюу бүрэн шаталттай зуухыг сүүлийн хэдэн жил тасралтгүй тарааж буй нь Улаанбаатарын утааг бууруулах үндсэн арга болоод буй. Ингэснээр утааны талаас илүүг нь үйлдвэрлэдэг гэр хорооллынхон бүгд бүрэн шаталттай зуухтай болчихоод байгаа. Үр дүнд нь утаа “Хамгийн багадаа 20-25 хувиар буурах ёстой, буурч ч байгаа” гэж албан тушаалтнууд хэлдэг. Ингээд зогсохгүй дээрх зуухандаа түүхий нүүрс түлэлгүй, утаагүй түлш хэрэглэж, технологийнх нь дагуу ашиглаж чадвал утаа 50 хүртэл хувиар буурна гэж байгаа.
Энэхүү зуухны үндсэн “хүнс” болох хагас коксжсон түлшний гол нийлүүлэгч нь ДЦС-2-ыг түшиглэн байгуулах дээрх үйлдвэр болох байв. Учир нь цөөн хэдэн үйлдвэр нийлээд ч коксжсон түлшний шаардагдах нийт хэрэглээний дөнгөж ганц хувийг хангахтай, үгүйтэй байсан билээ. Хамгийн гол нь дээрх үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл утаагүй түлшний нийт хэрэглээний 50 хувийг дангаараа хангахаар байлаа. 2010 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас сонгон шалгаруулалт зарлаж, “Аморе интернэшнл” ХХК, ОХУ-ын “Сибтермо” компанийн түншлэлийг сонгон, түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулсан. Төслийн нийт төсөвт өртөг нь 17 тэрбум төгрөг ч 16.8 тэрбумаар хэрэгжүүлэхээр тохиролцсон.
Үүнээс хоёр тэрбумаас бусдыг нь төсвөөс гаргаад өгчихсөн. Бас болоогүй ээ, “Аморе интернэшнл”-ийнхэн одоо “Нэмээд нэг тэрбум төгрөг өгчих. Технологийн алдааг залруулан шинэчлэх гээд үзье” хэмээн санал тавьсан. Сүүлдээ “Аморе интернэшнл”-ийнхэн “Бүр больё, чадахгүй нь” гэж бичгээр болон амаар мэдэгдэж буй сурагтай. Тус компанийг 300 сая төгрөгийн борлуулалтын орлоготой, арав гаруйхан ажилчинтай, салбарын бус гэж голох нь ч бий.
Аудитын дүгнэлтэд дээрх үйлдвэрийн технологийг Монголд нэвтрүүлэхийг тус яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөс зөвшөөрөөгүй, дээр нь ТЭЗҮ-ийг нь боловсруулаагүй объектод төсөл хэрэгжүүлснийг онцолжээ. Өөрөөр хэлбэл, ердөө л лабораторийн нөхцөлд туршсан технологийг ийм ач холбогдолтой үйлдвэрт шууд нэвтрүүлэхийг захиалагч буюу Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас зөвшөөрснийг аудитынхан албан ёсоор тогтоолоо.
Дүгнэлтэд ОХУ-ын Красноярск хотын “Сибтермо” компанийн лабораторид хийсэн туршилтын дүнтэй Эрчим хүчний судалгаа, хөгжлийн төвийн Эрчим хүчний судалгааны хэлтсийн дарга Г.Энхтайван газар дээр нь очиж танилцаад тус технологийг “Техникийн хувьд зөв шийдэх шаардлагатай. “Сибтермо” компани нь уг асуудлыг шийдвэрлүүлэхээр Бийскийн Зуухны заводын зураг төслийн институтэд хандаад байгаа боловч одоогоор тодорхой техникийн шийдэл гараагүй байна. Брикет үйлдвэрлэх үйлдвэрлэлийн дамжлагын асуудлыг шийдвэрлээгүй, түншлэх компанийн судалгаа хийх шатанд явж байна. “Сибтермо” нь эрдэм шинжилгээний ажил хийж, үр дүнг нь үйлдвэрлэлд нэвтрүүлдэг инженерингийн компани тул утаагүй брикетин түлш үйлдвэрлэх үйлдвэр барих төслийг бие даан хэрэгжүүлэх туршлагагүй.
Мөн уг төслийн эхний санхүүжилтийг хийж, тоног төхөөрөмж захиалж авах санхүүгийн чадамж багатай компани юм” хэмээн тэмдэглэснийг хавсаргасан нь анхаарал татаж байна. Гол нь Г.Энхтайваны хэлсэн зүйлд огт анхаарал хандуулаагүйг ч аудитын дүгнэлтэд дурдсан. Дээр нь “Сибтермо” компанийн шинэ технологи эзэмшигч болон холбогдох хүмүүс нь “Энэ технологи нь шинэ бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд ОХУ хангалттай хөрөнгө оруулалт хийгээгүй. Тиймээс манай улсад шинэ технологи нэвтрүүлэхэд хөрөнгө гаргах бололцоотой гэж үзсэний улмаас энэ төсөл, арга хэмжээг санал болгож хэрэгж үүлсэн” гэснийг хавсаргажээ.
Өөрөөр хэлбэл, Оросын нэг жижигхэн компанийн лабораторийн түвшинд туршсан, эх оронд нь тоож хөрөнгө оруулахг үй байгаа технологийг манай улс татвар төлөгчдийнхөө 15 тэрбум төгрөгөөр туршчихжээ. Манайхан ийн санхүүжүүлж, “ивээн тэтгэхдээ” дологтой загнасан гэж жигтэйхэн. Ажлын гүйцэтгэл, явцыг нь харж, шахаж шаардахын оронд нэхсэн болгоныг нь өгч, санхүүжилтийг нь саадгүй олгож иржээ. Ердөө дөрвөн удаагийн шийдвэрээр нийт хөрөнгө оруулалтын 90 хувийг улсын төсвөөс гаргачихсан байгаа юм.
Тэгсэн хэрнээ захиалагчийн хувьд төслийн явц, гүйцэтгэлд санаа тавьж, анхаарал хандуулсан нь үнэхээр чамлалттай. Тиймээс ч Үндэсний аудитын газрынхан дүгнэлтээ “Утаагүй түлшний үйлдвэрийн төсвийн зарцуулалт, хэрэгжилтэд захиалагч хяналт хангалтгүй хийжээ” хэмээн гарчигласан бололтой. 5.8 тэрбум төгрөгийн өртөгтэй, ажилладагг үй хоёр зуухнаас бусад ашиглалтад орсон барилга, объектыг улс хүлээн авч, шаардлагатай бол хариуцлага тооцох ёстой гэж аудитынхан хэлж байна. Хүлээн авсан объектуудын заримыг нь дуудлагаар худалдаж, зөрүүг нь нөхөн төлүүлэх ёстой аж.
Засгийн газар санаачилгыг гартаа авч, асуудлыг нэг тийш нь шийдэх хэрэгтэйг тэд анхааруулсан. Нэхээд байгаа тэрбум төгрөгийг нь өгч болохгүй гэв. Үндэсний аудитын байгууллагын энэхүү дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, ирэх намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон. Дээр дурдсанчлан Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас “Аморе интернэшнл”-ийг сонгосон шалтгаан, цаашлаад “Аморе интернэшнл” болон “Сибтермо”-гийн хооронд чухам ямар холбоо харилцаа байгааг энд онцлох гэсэнгүй.
Гэхдээ тэдгээр компани ямар байлаа ч тухайн үеийн захиалагч яам, одоогийн шинэчлэлийн Засгийн газар гол буруутан нь яах аргагүй мөн. Хувийн хэвшлийнхэнд жичид нь заавал хариуцлага тооцох учиртай.
Мөн аль нэг уурхайн хаяа түших бус хаа холын Багануураас ДЦС-2-т 300 мянган тонн нүүрс авчирч буулгаад, боловсруулж, дахин ачиж түгээх нь угаасаа болхи, буруу арга. Тэгээд ч ДЦС-2 дэргэдээ үйлдвэр авч явах нь битгий хэл одоо Таван шар орчмыг дөнгөн данган дулаанаар хангадаг харьцангуй жижиг эх үүсвэр. Өнгөрсөн өвлийг тун хэцүүхэн давсан гэх юм билээ.
Юутай ч Эрдэс баялаг, эрчим хүчний яамны хариуцсан хоёр, Н.Алтанхуягийн Засгийн газрын залгамжилсан хоёр жилийн хугацаанд хотын иргэд эрүүл мэнд, эдийн засгийн хувьд хангалттай хохирлоо. Сайд, дарга нар “Түүхий нүүрс түлэхийг хязгаарласан бүс болох Баянгол дүүргийг ч болов утаагүй түлшээр хангаж хайрла” хэмээн хувийн компанийг царайчилж хэдэн оныг үдэхийн оронд аль эрт санаачилгыг гартаа авах хэрэгтэй байсан юм.
Үүнээс гадна хагас коксжсон түлшний үйлдвэрийг уурхай бараадуулан хувийн хэвшлийн хөрөнгөөр босгох бодлого барьж байгаа гэсэн. Хайран хөрөнгө, хүч, цаг хугацаа, итгэл найдвар.
Албан тушаалтнуудын хайнга гэхэд дэндүү хайнга, бодлогогүй, хүйтэн хөндий, сэтгэлгүй гэмээр эл байдал бол улсынхаа хүн амын тэн хагасын эсрэг хийсэн хамгийн харгис үйлдэл юм. Засгийн газар эл асуудалд анхаарал хандуулж, тогтоол батлан ажиллаж байгаа юм байна. Тогтоолд аудитынхны зөвлөсөнчлөн төслийн гүйцэтгэл, зардлын тооцоо, хөрөнгийн үнэлгээ хийлгэн, Улсын комисс хүлээн авах арга хэмжээг зохион байгуулахыг Уул уурхайн болон Эрчим хүчний сайд нарт даалгажээ. Мөн шахмал түлшний цех, агуулах, шингэн шилний үйлдвэрийн барилга зэргийг Улсын комисс хүлээн авсны дараа төрийн өмчид бүртгэн холбогдох хууль, тогтоомжийн дагуу дуудлага худалдаагаар худалдахыг Төрийн өмчийн хороонд үүрэг болгосон байна.
Харин ажиллахгүй байгаа зуухыг “Аморе интернейшнл” ХХК-ийн хөрөнгөөр эрчим хүчний горимд шилжүүлэн ажиллуулахаар үүрэгджээ. Түүнчлэн шахмал түлшний цех, агуулах, шингэн шилний үйлдвэр, нүүрс хүлээн авах, дамжуулах цехийн өргөтгөл зэрэг барилга байгууламжийг Улсын комисс хүлээн авсны дараа төслийн гүйцэтгэлийн зөрүү мөнгийг “Аморе интернейшнл” ХХК-иар нөхөн төлүүлэх арга хэмжээ авахаар ажиллаж байгаа юм байна.

Б.Номин