ОХУ Украины зүүн бүс нутаг дахь салан тусгаарлагчдыг үргэлжлүүлэн дэмжсэн хэвээр байгаа учир эрчим хүч, батлан хамгаалах, санхүүгийн салбарт Москвагийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр мэдэгдэл хийснийг BBC дамжууллаа.
Түүний хэлснээр, эдийн засгийн шинэ хориг ОХУ-ын банкуудыг хөрөнгийн зах зээлд гарахад саад учруулах болон Оросын эдийн засагт цохилт өгөхөд оршино гэсэн юм.
"ОХУ-ын эрчим хүчний салбарт нийлүүлэх техник, технологийн бараа бүтээгдэхүүний экспортыг зогсооно. Мөн бид ОХУ-д бараа экспортолдог болон ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн төслүүдийн зээлийг хөлдөөнө" гэж Обама хэлжээ.
АНУ энэ удаад Оросын ВТБ, Банк Москвы болон Россельхозбанкны эсрэг хориг тогтоолоо. Америкийн компаниудад 90-ээс дээш хоногийн хугацаагаар тэдэнд зээл өгөхийг хоригложээ.
"Энэ бол шинэ хүйтэн дайн биш"
Шинэ хориг арга хэмжээ шинэ хүйтэн дайны эхлэл мөн үү гэсэн сэтгүүлчийн асуултад Барак Обама "Энэ бол шинэ Хүйтэн дайн биш. Украины ард иргэд ОХУ-тай сайн хөршийн харилцаа тогтоох гэж хүсч байгаа ч Оросын талаас салан тусгаарлагчдыг зэр зэвсгээр хангаж, улс орны энх амгалан байдалд заналхийлж байгаад бидний зүгээс авч байгаа хариу нь энэ юм" гэжээ.
Европийн Холбооны хориг арга хэмжээ
Кремлиэс Украины эсрэг хэрэгжүүлж буй бодлогын хариуд ЕХ-ны удирдагчид ОХУ-ын эсрэг шинэ хориг тавихаар өчигдөрийн хуралдаанаар хэлэлцсэн.
ЕХ-ны шинэ хоригийн дагуу ОХУ-ын төрийн өмчит банкууд 90-ээс дээш хоногийн хугацаагаар ЕХ-ноос зээл авах боломжгүй болсны сацуу газрын тосны салбар дахь дэвшилтэт технологийг ОХУ-д экспортлохыг хязгаарлах аж. Reuters-ийн мэдээлснээр, ЕХ-ны хориг байгалийн хийн салбарт нөлөөлөхгүй гэнэ.
Хориг арга хэмжээг нэг жилийн хугацаатой ноогдуулсан боловч ЕХ-ны удирдагчид гурван сарын дараа эргэн хуралдаж, хориг арга хэмжээний үр нөлөөг хэлэлцэх юм байна.
ЕХ-ноос авч буй хоригт ямар улс төрчид, албан байгууллагууд өртсөнийг өнөөдөр зарлах аж.