Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг 1.5 нэгж хувиар нэмэгдүүлэн, 12 хувь болгох шийдвэр гаргалаа.
Он гарсаар Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлийн хурал болж, бодлогын хүүг хэвээр үлдээх шийдвэр гаргасан билээ. Тэгвэл өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хэлэлцсэн мөнгөний бодлогын зөвлөлийн ээлжит шийдвэр нь юу байх вэ гэдэг нь олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байсан юм.
Харин та бүхэнд мөнгөний бодлого гэж юуг хэлдэг талаарх ойлголтыг өгөхийн тулд тус банкны сайтанд байршдаг асуулт хариултаас тоймлон хүргэе.
-Бодлогын хүү гэдэг нь монголбанкны зээлийн хүү мөн үү?
-Үгүй. Телевиз, мэдээллийн хэрэгслээр бодлогын хүүг Монголбанкнаас арилжааны банкинд олгож буй зээлийн хүү гэж тайлбарлах нь бий. Гэтэл энэ тийм биш юм. Харин эсрэгээрээ банкуудаас Төв банкин дээр байршуулж буй хөрөнгөнд Монголбанкнаас төлж буй хүү юм.
-Мөнгөний зөөлөн бодлого гэж юу вэ?
-Мөнгөний зөөлөн бодлого гэдэг нь Төв банк бодлогын хүүгээ бууруулж, эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг хэлдэг.
Монголбанкны бодлогын хүү гэж юу вэ?
Монголбанкны бодлогын хүүний өөрчлөлт нь Төв банкнаас баримталж буй мөнгөний бодлого аль чиглэлд өөрчлөгдөж буйг илтгэхийн сацуу банк хоорондын захын хөтөч хүүний үүргийг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, банк хоорондын захын арилжааны жигнэсэн дундаж хүү нь Монголбанкны бодлогын хүүтэй ойролцоо түвшинд тогтохоор хүлээгддэг.
Бодлогын хүү ямар үед өсч, ямар үед буурах вэ?
Товчхондоо бол бодлогын хүүний өсөлт нь инфляцийн хөөрөгдлийг бууруулах, мөнгө зээлийн агрегатуудын хурдацтай өсөлтийг сааруулж зохистой түвшинд хүргэх, эдийн засгийн хэт халалтаас зайлсхийхэд чиглэгддэг билээ. Улаан буудай, гурил, бензин түлшний үнийн өсөлт, Засгийн газрын төсвөө тэлэх бодлого, сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдсэн мөнгөний нийлүүлэлт инфляцид сөргөөр нөлөөлж байсан тул Монголбанк бодлогын хүүг 2007-2008 онд өсгөж байсан юм. Харин эдийн засгийн өсөлт саарах шинж тэмдэг ажиглагдвал Төв банк бодлогын хүүгээ бууруулж мөнгөний үнэ цэнийг хямдруулдаг. Ингэснээр зээл олголт, хэрэглээг хөхүүлэн дэмжиж эдийн засгийг сэргээдэг.
Та бүхэн 2009 онд Монголбанк бодлогын хүүгээ яагаад өсгөсөн талаараа хэрхэн тайлбарлаж байсныг уншихыг хүсвэл ЭНД ДАРНА уу.