Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, бодлогын хүүг 12.0 хувь болгосноо зарласан.
Тус зөвлөлийн 14 гишүүний 13 нь дээрх шийдвэрт санал нэгджээ. Харин 2.5 хувиар өсгөх санал дэмжигдэлгүй 1.5 хувиар нэмэхээр болсон юм. Тэгвэл бодлогын хүүг яагаад өсгөх болсноо дараах шалтгаантай холбон тайлбарлав.
-Төлбөрийн тэнцлийн хүндрэлийг зөөлрүүлэх,
-Инфляцийг эрчимжүүлэхгүй байх,
-Дунд болон урт хугацаанд санхүүгийн тогтвортой байдлыг хангах,
-Макро эдийн засгийн тогтвортой байдалд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх,
-Иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор бодлогын хүүг нэмсэн гэсэн юм.
Тэгвэл эдийн засгийн өнөөдрийн төрх ямар байна вэ?
Манай улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад цэвэр актив буурсаар байна. Энэ хандлага сүүлийн хоёр жилийн турш үргэлжилж байна. Мөн төсөвтэй адилтгах хөрөнгө оруулалтын зардлууд буурахгүй байгаа юм. Гадаад валютын орох урсгал, төлбөрийн тэнцлйг сайжруулах арга хэмжээний үр дүн ч хангалтгүй байна.
Ямартаа ч бодлогын хүүг нэмж, 12.0 хувь болгосноор манай эдийн засагт дунд болон урт хугацаанд эерэг нөлөө авчирна гэж Мөнгөний бодлогын зөвлөл үзэж байна. Жишээ нь бид 2008 оны хямралаар 200 мянган ажлын байраа алдаж байсан бол энэ удаад ажилгүйдэл өсөхгүй гэдгийг онцолж байв.
Гэхдээ бодлогын хүү өссөнөөр дагаад банкуудын зээлийн хүү өсөхийг санах хэрэгтэй.