Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Хотын хог хаягдлын менежентийг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, хоёроос доошгүй хог боловсруулах үйлдвэр байгуулна гэж тусгасан.
Улаанбаатар хотод жилд дунджаар 800-850 мянган тонн ахуйн хог хаягдал гарч байгаа бөгөөд орон сууцанд амьдарч байгаа нэг иргэн өдөрт 300 гр, гэр хороололд амьдарч байгаа иргэн 800гр хог хаягдал үүсгэж,
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр барих төсөлд хамтран ажиллах саналыг 2013 онд нээлттэй зарлаж нийт 22 аж ахуйн нэгж байгууллага саналаа ирүүлжээ.
Эдгээрээс, хаягдал цаас үйлдвэрлэх 1, хуванцар хаягдал дахин боловсруулах 2, барилгын хог боловсруулах 1, шатаах, эрчим хүч гаргах үйлдвэрийн 1 саналыг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд дэмжсэн байна.
Улаанбаатар хотод жилд дунджаар 800-850 мянган тонн ахуйн хог хаягдал гарч байгаа бөгөөд орон сууцанд амьдарч байгаа нэг иргэн өдөрт 300 гр, гэр хороололд амьдарч байгаа иргэн 800гр хог хаягдал үүсгэж, Нарангийн энгэр, Морингийн даваа, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт өдөрт 1500-2000 тн ахуйн хог хаягдлыг хүлээн авч, дарж устгах ажлыг өдөр бүр технологийн дагуу хийдэг байна.
Улаанбаатар хотоос гарч байгаа хог хаягдлын бүтцэд хамгийн их үүсч, орчныг бохирдуулж байгаа хог нь хаягдал цаас, гялгар уут, хуванцар, үнс болон хүнсний хог хаягдал байдаг. Тиймээс Хог боловсруулах үйлдвэр барихдаа Улаанбаатар хотоос гарч байгаа хог хаягдлын бүтцэд хамгийн их үүсч, орчныг бохирдуулж байгаа хаягдлыг боловсруулах чиглэл баримтална гэж холбогдох албаныхан хэллээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хог боловсруулах үйлдвэрийг Нарангийн энгэр, Цагаандавааны төвлөрсөн хогийн цэгийг түшиглэн барихаар газрын кадастрын зургийг хийлгэжээ.
Хог боловсруулах үйлдвэр байгуулахаар ирсэн төслүүд нь голчлон төвлөрсөн хогийн цэгт түшиглэн үйлдвэрээ барих шийдэлтэй, тэгээд ч төвлөрсөн хогийн цэгт хог боловсруулах үйлдвэрүүдийг барих нь байгаль орчинд үзүүлэх хор нөлөө нь бага учраас үйлдвэр барихын тулд дээрх хогийн цэгүүдийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай болжээ.