Өчигдөр Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, бодлогын хүүг 12.0 хувь болгосон шийдвэрээ танилцууллаа. Энэ үеэр сэтгүүлчид долларын ханш цаашид өссөөр байх уу, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн үү, чанаргүй зээлийн хэмжээ ямар хэмжээнд хүрсэн бэ зэрэг олон асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалаас хариулт авсан юм.
-Нүүрсний зах зээл сэргэх хандлага байна уу?
-Гадаадын хөрөнгө оруулалт 2012 онд 4.4 тэрбум ам.доллар байсан бол энэ жил хоёр тэрбум ам.доллар болж буураад байна. Мөн нэг тонныг нь 140 ам.доллараар худалдаалдаг байсан нүүрсний үнэ одоо 35 болж буурсан. Гэхдээ энэ үнэ өсөх хандлагатай байгаа. Бид нүүрсний экспортоос жилдээ 1.2 их наяд ам.долларын орлого олж байлаа. Уул уурхайн салбар гадаадын хөрөнгө оруулалтаас шууд хамааралтай салбар. Ойрын 2-3 жилд уул уурхайн салбарын манай эдийн засгт эзлэх хувь 90 байгааг 70 хувь болгон бууруулах зорилт тавьсан.
Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ахиж давалгаалах нь тодорхой. Харин тэр үед бид бага хямарна л гэсэн санаа. Гадаад нөхцөл байдал сайжирвалбидний оролцоо буурна.
-Та сүүлийн хоёр сарын турш долларын ханш тогтворжино гэсэн ч ханш өссөөр байна.
-Долларын ханш өссөн нь нэг талаар сөрөг нөлөөтэй ч нөгөө талаар дотоодын үйлдвэрлэгчдэд томоохон боломж олгож байна. Жишээ нь долларын ханш 1500 төгрөгт хүрэхэд дотоодын цементийн үйлдвэрүүд хүнд байдалд орж, импортоор авах нь илүү ашигтай тусдаг. Цаашид долларын ханш өсөлгүй, 1800 төгрөгт тогтох болов уу гэсэн хүлээлт байна. Гэхдээ ханш чухам хэд байх вэ гэдгийг бид урьдаас мэдэгдэхгүй. Гэхдээ ханшийг тогтворжуулахын туд зорьж ажиллаж байна. Долоо хоногт хоёр удаа аукцион явуулж, валютын нөөцөөсөө зарж байна. Төлбөрийн тэнцлээрээ дамжуулан долларын ханшид нөлөөлөх бодлого баримталж байна. Энэ нь урт хугацаанд манай эдийн засагт эерэг нөлөөтэй.
-Алтны нөөц ямар хэмжээтэй байгаа вэ?
-Энэ онд 10 тонныг худалдаж авахаар төлөвлөсөн. Энэ төлөвлөгөө хэрэгжинэ. Сүүлийн нэг сард гадаад зах зээлд газрын тос, алтны үнэ өслөө. Түүхий эдийн үнийн уналт доод цэгтээ хүрээд, одоо буцаад өсөх хандлагатай байна. Манай түүхий эдийн үнийн бууралт 30-аад сар үргэлжиллээ. Харин 2009 оны хямралаар 12 сар үргэлжилсэн байдаг.
-Одоогийн эдийн засгийн хүндрэл хэзээ арилах вэ?
-Засгийн газраас өргөн барьсан Өрийн удирдлагын тухай хуулийг баталснаар байдал дээрдэнэ.
- Хятадын банк хэзээ салбара нээх вэ?
-Хятадын банк бидэнд албан ёсоор хандаагүй байна. Энэ банк төрийн өмчит банк учраас хуульд зааснаар эхлээд Засгийн газраас зөвшөөрлөө авах учиртай. Үүний дараа Монголбанкинд өргөдлөө өгнө. Одоогоор энэ үйл явц эхлээгүй байгааг албан ёсоор, хариуцлагатай мэдэгдье. Гадны хувийн банкуудаас Монголд салбараа нээх хүсэлт огт тавьж байгаагүй. Харин Хятадын банкнаас гадна Японы хоёр ч банк манай улсад төлөөлөгчийн газраа байгуулсан.
-Бодлогын хүүг нэмсэн нь төсвийн бодлоготой уялдаж байгаа юу?
-Төсвийн бодлого мөнгөний бодлоготой уялдах ёстой. Ингэснээр эдийн засагт гарч буй хүндрэлийг даван туулна. Мөнгөний бодлого талаасаа бид авах арга хэмжээгээ авлаа. Шаардлагатай бол ахин авна.
Оюутолгой хөрөнгө оруулалтаа бууруулсан. Гэхдээ олборлолт, борлууулалт нь өссөн тул эндээсээ хөрөнгө оруулалтаа нөхөж байна. Тэгэхээр хөрөнгө оруулалт нь буураад, экспорт нь өссөн харагдаж байна.
-ЭЗЭН-100 хөтөлбөрийн хүрээнд Монголбанк “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн тайланг УИХ-д гаргаж өгөх ёстой. Энэ тайланг өгсөн юм уу?
-Бид яамдуудтай хамтарсан шалгалтыг хөтөлбөр хэрэгжүүлэгч компаниудад хийсэн. Гарсан зөрчлийг арилгуулах зөвлөмж ч өгсөн. Удахгүй УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо энэ тайланг хэлэлцэнэ. Зөрчлийн хувьд ноцтой зөрчил байгаагүй. Хөтөлбөрийн санхүүжилтийг тодорхой хэмжээгээр арилжааны банкуудын нуруунд үүрүүлсэн байгаа. Цаашид ч графикаар төрөөс олгох санхүүжилтийг бууруулна.
-Арилжааны банкууд дээрх зээлийн эргэн төлөлт саатсан. Банкууд дампуурах виы гэдэг болгоожлол байна.
-Хоёр тоог ялгаж салгах хэрэгтэй. Чанаргүй нийт зээлийн хэмжээнд Анод болон Зоос банкны зээлийн үлдэгдэл багтсанаар 5 орчим хувьд хүрдэг. Харин дурдсан хоёр банкны чанаргүй зээлийг хасахад санаа зовоох хэмжээнд хүрээгүй байгаа нь харагддаг. Банк, санхүүгийн зах зээлд хямрал нүүрлэх болоогүй байна. Харин 2012 оноос эхэлсэн төлбөрийн тэнцлийн цочрол одоо ч үргэлжилсээр байгаа. Өнгөрсөн онд л гэхэд төлбөрийн тэнцэлд 3 тэрбум ам.доллараар сох дутсан.
-Сүүлийн саруудад манай эдийн засагт эерэг үр дүн гарсан болов уу?
-Алт тушаалт болон экспорт өслөө.
Ялангуяа самнасан ноолуурын экспорт өсчээ. Мөн импорт, гадаад худалдааны алдагдал буурлаа.
-Гадаадын хөрөнгө оруулалтын тухайд?
-Оюутолгой хөрөнгө оруулалтаа бууруулсан. Гэхдээ олборлолт, борлууулалт нь өссөн тул эндээсээ хөрөнгө оруулалтаа нөхөж байна. Тэгэхээр хөрөнгө оруулалт нь буураад, экспорт нь өссөн харагдаж байна. Гэхдээ сүүлийн 6 сард хөрөнгө оруулалт өссөнгүй. Хуульд олон өөрчлөлт орсон болохоор хоёрдугаар хагас жилд нэмэгдэх болов уу гэсэн хүлээлт байна.
-Манай улсын зээлжих зэрэглэлийг буурууллаа. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Энэ нь мэдээж бидний авах санхүүжилтэд муугаар нөлөөлнө. Бидний өнөөдөр гаргасан шийдвэр болон төсвийн зардлаа нэг их наяд төгрөгөөр танах зэрэг шийдвэрүүд манай зээлжих зэрэглэлд эерэг нөлөөтэй. Энэ бүхэн зээлжих зэрэглэлийг тогтоодог байгууллагуудын бидэнд өгсөн зөвлөмжтэй нийцэж байгаа юм.
-Бодлогын хүүг өсгөснөөр бизнес эрхлэгчдэд яаж тусах вэ?
-Бизнес эрхэлэгчдийн зээл авах идэвхтэй үе нь хавар байдаг. Зун намартаа зээлийн эрэлт буурдаг. Бодлогын хүүг 12.0 хувь болгосноор тэдэнд хүчтэй дохио болно. Ялангуяа импортлогчдод хүнд тусна. Мөн долларын орлогогүй атлаа долларын зээл авах нь бидний хүссэн зүйл биш. Үүнээс зайлсхиймээр байна. Гэхдээ бизнес эрхлэгчид шууд л ажлын байраа танан, үйлдвэрлэлээ зогсоох хэмжээнд хүртэл сөрөг нөлөө үзүүлэхгүй. Хагас жилийн дотор төлбөрийн тэнцэл дээр эерэг нөлөө гарах байх. Хүүгээ бууруулах шаардлагтай бол эргүүлээд бууруулна.
Хэвлэлийн бага хуралд оролцсон Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүүн Ө.Ганзориг эдийн засгийн суурь чадавх сул байгааг онцоллоо.
Тэрээр “Та нар нэг зүйлийг сайтар ойлгох хэрэгтэй. Монголбанк мөнгөний бодлогын арга хэрэгслээр дамжуулан эдийн засагт тохиргоо хийх чиг үүрэгтэй. Тохиргоо хийнэ гэдэг нь гэнэтийн өөрчлөлтөд оролцож, шийдвэр гаргах. Улмаар тэр цочролуудыг зөөлрүүлэх байдаг. Бид зохих арга хэмжээг авлаа. Гэхдээ эдийн засгийн суурь чадавхийг сайжруулах, бэхжүүлэх, эдийн засгаа солонгоруулах шаардлага байсаар байна. Төрийн бодлогыг хэрэгжүүүлэгч бүх байгууллага нягт хамтран ажиллах шаардлагатай” гэсэн юм.