Олон улсын Жүдо бөхийн кальендарчилсан төлөвлөгөөний дагуу энэ сард Жүдо бөхийн Залуучуудын Олон улсын тэмцээнийг ХонгКонгод зохион байгуулжээ.
Манай улсаас энэ тэмцээнд залуу тамирчид амжилттай оролцсон байна.
Нийт 7 орны 200 гаруй тамирчин оролцсоноос Өвөрхангай аймгийн Э.Сумъяабазар /50 кг/ алтан медаль хүртжээ.
Мөн тус аймгийн Н.Амгаланпүрэв, /55 кг/ Б.Адъяасүрэн /48 кг/ нар мөнгөн медаль хүртэж, өндөр амжилт гаргажээ.
Харин Хүч нийгэмлэг төвийн бөх Г.Баттулга /60 кг/ болон Б.Суъяабазар /66 кг/ нар хүрэл медаль хүртсэн байна.
Энэ тэмцээнд манай улсаас Олон Улсын Шүүгч Ш.Баясгалан, Тод-Сүх клубын дасгалжуулагч: З.Сүхчулуун нар шүүгчээр ажиллаад иржээ.