Дисней компанийн “Малефисент” киноны нээлтийн ажиллагааны үеэр Анжелина Жоли нөхөр хүүхдүүдийн хамт Их Британид ирсэн юм. Өнгөрсөн онд хөхний булчирхайгаа авахуулж, мэс засалд орсон ч Анжелина нойрсож буй гоо гүнжийн тухай “Малефисент” киноны хорон санаат шидтэний дүрд тоглосон билээ. Энэ киноны нээлтийн ажиллагааны үеэр түүний Tele.com-д өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
Гэхдээ бид хоёр ерөөсөө муудалцдаггүй гэж хэлэхгүй. Хэн ч төгс төгөлдөр биш.
-Анжелина, сүүлийн жилүүдэд олон жүжигчин шулам, хорон санаат хатан хааны дүрийг бүтээх болсон. Та ч тэдний эгнээнд нэгдлээ. Хорон санаат хатны дүр Диснейн гүнжээс юугаараа сонирхолтой вэ?
-Миний бодлоор Малефисент бусадтай огт адилгүй. Тэр зүгээр л энгийн нэг шулам, хорон санаат хатан биш. Киног үзэж байж л түүний мөн чанарыг ойлгох байх даа.
-Киноны хэсгээс үзсэн л дээ. Малефисент өсвөр наснаасаа өөрчлөгдөж эхэлсэн гэж ойлгосон.
-Тийм. Түүнийг сайн юм уу муу эмэгтэй гэж хэлж болохгүй. Киноны туршид үзэгч Малефисент яагаад ийм амьдралаар амьдрах болсныг мэдэх гэж оролдоно. Надад энэ дүр маш их таалагдсан, эсрэг дүрд тоглох үргэлж сайхан байдаг. Харин дүрийнхээ жинхэнэ мөн чанарыг гаргаж өгөх л чухал даа.
-"Малефисент"-д та найруулагчаар давхар ажилласан гэсэн. Гол дүр, найруулагчийн ажлыг хослуулах хэцүү байсан уу?
-Би гүйцэтгэх найруулагч байсан. Энэ нь албан үүрэгт зааснаасаа илүү ихийг хийдэг хүн. Гэхдээ миний мөн чанар ийм юм. Би ямар ч кинонд тоглохдоо жүжигчний ажлаас гадна бусад хэрэгт хөндлөнгөөс оролцдог (инээв).
-Киноныкоо дууг Лана Дель Рэйгээр дуулуулах санал тавьсан гэсэн...
- Тийм. Манай киноны дууг бүтээхдээ Чайковскийн “Нойрсож буй гоо бүсгүй” балетын хөгжмөөс санаа авсан. Лана Дель Рэйгийн дуу хоолой, нууцлаг төрхөнд яг тохирох юм шиг санагдсан.
-Таныг шинэ кино зохиол бичиж байгаа гэсэн цуу яриа сүүлийн үед тархах боллоо. Тус кинонд Брэд та хоёрыг хамт тоглоно гэж бас ярьж байна. "Ноён, хатагтай Смит"-ийн үргэлжлэл болох уу?
-Үгүй ээ, би нэг хүний амьдралаас сэдэвлэсэн кино зохиол бичиж байгаа. Үнэнийг хэлэхэд туршилт маягаар бичиж байгаа юм. Кино болгох эсэх талаар одоохондоо хэлэлцэж байгаа.
-Энэ нь жүжигчин Анжелина Жолигийн жүжигчний карьераа дуусгаж, өөр салбарт хүчээ үзэхийг илүүд үзэж байгаа гэсэн үг үү?
-Миний жүжигчний карьер гайхалтай сайхан байсан. Тиймээс одоо би надад аз жаргал, таашаал өгөх, хүссэн дүрдээ тоглох боломжтой болсон. Магадгүй мэргэжлээсээ ингээд аажмаар холдож байгаа байх. Одоо би илүү их цагаа найруулагч, зохиолч, буяны ажилд, НҮБ-ын Хүмүүнлэгийн элчийн ажилд зориулмаар байна.
-Таны бага охин, Вивьен Малефисентад тантай хамт тоглож, жаахан гүнжийн дүрийг бүтээсэн. Ирээдүйд Жуди Гарланд болон Лайза Миннелли нар шиг алдарт ээж-охин жүжигчид болох талаар бодож байсан уу?
- Бурхан авраг! Лайза болон түүний ээж Жуди нарт дуртай боловч Брэд бид хоёр охиндоо тйим амьдрал хүсэхгүй байна.
-Гэхдээ та таван настай охиндоо том хэмжээний кинонд дүр бүтээх боломжийг олголоо?
-Үнэнийг хэлэхэд, надад өөр ямар ч сонголт байгаагүй. Бодит амьдрал дээр би тийм ч аймшигтай биш ч хорон санаат хатны будалтыг хийлгэхэд аймшигтай нэгэн болж хувирдаг байлаа. Сонгон шалгаруулалтад ирсэн хүүхдүүд намайг хараад над дээр ирэх нь битгий хэл зугтан. Вивьен л айгаагүй.
-Таныг эвэртэй гарч ирэхэд хүртэл айгаагүй гэж үү?
-Тийм ямар ч айдас төрөөгүй! Намайг ямар ч хувцас, ямар ч нүүрний хувирал хийлгэсэн байсан мангасыг биш хайртай ээжийгээ таньж чаддаг тийм л жаргалтай хүүхэд юм шүү дээ. Малефисент кинонд нэгэн шидэт дагина бяцхан гүнжид насан туршийн өөдрөг сэтгэл бэлэглэдэг. Миний бодлоор миний охин Вивьен ийм онцгой төрсөн байх (инээв).
-Ааш зангийн хувьд бага охинтойгоо хир зэрэг төстэй вэ?
- Би ямар ч тохиолдолд амьдралыг эерэгээр харахыг хичээдэг. Вивьен ч гэсэн мөн адил.
-Танай гэр бүл их алдартай үргэлж анхаарлын төвд байдаг ч таны ярианаас үзэхэд маш энгийн гэр бүл шиг санагдлаа.
-Брэд бид хоёр жирийн л эцэг эх. Бусдын адил ихэнх цагаа хүүхдүүдтэйгээ тоглож, гэртээ өнгөрөөхийг илүүд үздэг. Ажил хэргийн уулзалт, киноны давтлагыг хүртэл аль болох гэртээ зохион байгуулахыг хичээдэг. Манай гэр бүл алдартай болох шалтгаан нь Брэд бид хоёр уулзаж эхэлсэн тэр цагаас л эхэлсэн байх. Үүний дараа сүй тавьсан, жирэмслэлт, хүүхэд үрчилсэн гэх мэт бидний алхам бүрийг хүмүүс микроскопоор харж дассан. Зүгээр бодоод үз. Шайло төрөхөөсөө хэдэн сарын өмнө хэдийнэ алдартай болсон байсан. Тиймээс хүмүүс бидний гэр бүлийн амьдралыг сайн мэддэг гэж боддог.
-Магадгүй хүмүүс салалт сарнилт, шоу цэнгээний талаар уншихаас залхаж байгаа болов уу?
-Хэрэв хүмүүсийг манайх шиг хүчтэй, эрүүл гэр бүлийн амьдралд сонирхолтой бол үлгэр жишээ болж байгаадаа баяртай байна.
Ганцхан өөрийнхөө төлөө амьдарна гэдэг эрүүл бус хүний үйлдэл гэж боддог. Хүмүүс гаднах үзэмждээ ихэнх цаг заваа, мөнгө төгрөгөө зарцуулдаг боловч эцэст нь аз жаргалгүй байдаг.
-Сүүлд Брэд та хоёр Кенсингтоны ордонд буяны оройн зоогонд хамт ирсэн. Британийн хэвлэлүүд та хоёрыг "Нэг нэгэндээ ухаангүй дурласан өсвөр насны хүүхэд шиг харагдаж байсан" хэмээн бичиж байлаа. Олон жилийн дараа ч хайраа шинэ хэвээр нь яаж хадгалан үлдэж байна вэ?
-Бид хоёуланд нь хайрлах, нандигнах хамтын өнгөрсөн амьдрал байгаа. Бид хамтдаа баяр баясгалан, зовлон гээд маш олон юмыг даван туулсан. Энэ гэр бүлийг хамтдаа бий болгосон, бидний хүүхдүүд бидэнд өдөр бүр маш их аз жаргал авчирдаг. Гэхдээ бид хоёр ерөөсөө муудалцдаггүй гэж хэлэхгүй. Хэн ч төгс төгөлдөр биш, бид ч мөн адил. Гэвч бид гэр бүлийнхээ, өөрсдийнхөө төлөө өдөр бүр хичээж байна. Чамайг хайрладаг, үнэлдэг хүн хажууд чинь байна гэдэг үнэхээр гоё мэдрэмж. Түүнчлэн хосууд өөр өөрийн гэсэн орон зайтай байх хэрэгтэй.
-Кенсингтоны ордонд буяны оройн зоогонд ирэхдээ та зүгээр л хоол идэх биш, бас буяны мөнгө хураасан.
-Ганцхан өөрийнхөө төлөө амьдарна гэдэг эрүүл бус хүний үйлдэл гэж боддог. Хүмүүс гаднах үзэмждээ ихэнх цаг заваа, мөнгө төгрөгөө зарцуулдаг боловч эцэст нь аз жаргалгүй байдаг. Миний бодлоор ингэж амьдрах буруу юм. Жинхэнэ аз жаргал-үр хүүхэд, найз нөхөд, хайртай хүмүүсийн чинь аз жаргал шүү дээ. Энэ л бидний амьдралыг утга учиртай болгодог.
-Өнгөрсөн жил та хөхний хорт хавдарын эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэс засалд орох гэж буйгаа зарласан. Өвчний эрт шатанд өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх таны жишээ олон эмэгтэйд хүрч чадсан гэж бодож байна уу?
-Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад энэ жил эмэгтэйчүүдийн тоо эрс өссөн гэж сонссон. Мэдээж энэ баярлууштай мэдээ. Нөгөө талаас миний өвчин айдас одоог хүртэл арилаагүй.
- Мэс заслын дараа ч гэсэн үү?
-Тийм ээ. Учир нь өндгөвчний хорт хавдар үүсэх магадлал өндөр байгаа гэсэн. Энэ оношоор ээж, эмээ хоёр маань өнгөрсөн юм. Тиймээс эрүүл амьдралын төлөөх тэмцэлд би хараахан ялалт байгуулаагүй.
-Тэгэхээр дахиад нэг мэс засал хийлгэх үү?
-Мэдээж. Дараагийн хагалгааг хэрхэн аюулгүй, зөв хийж болох талаар эмч нартайгаа зөвлөлдөж байгаа.
-Зоригтой байгаарай!
- Баярлалаа. Би өөдрөг үзэлтэй хүн. Тэгээд ч ийм хүнд хэцүү үеэс ч эерэг зүйлийг олохыг хичээдэг.
-Магадгүй бидний ярилцлага хэн нэгэнд урам зориг хайрлах, хэн нэгний амьдралыг өөрчлөх байх гэдэгт найдаж байна...
-Би ч гэсэн тэгж найдаж байна!