Энэ жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат “Увс нуур” бөхийн дэвжээ, “ТЭЦ- 3”, “Химон” констракшн” ХХК-ийн бөх, улсын харцага Н.Батсуурь түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртсэн билээ.
Би харцага цолтой болчихсон байсан болохоор энэ жил цолоо баталъя гэж бодож барилдсан. Зорилгодоо хүрсэн, сайхан барилдсаар түрүүллээ.
Тэрбээр улсын наадамд олон удаа тунаж, хүчтэй бөхчүүдтэй барилдсан ч энэ жилийн наадамд уран мэхийг уралдуулан хийж, өрсөлдөгч бүрээ давсаар түрүүлсэн. Дөрвийн даваанд тэрбээр Улсын начин Б.Сангисүрэнтэй, тавын даваанд Улсын харцага Ө.Бат-Оршихтой, зургаагийн даваанд Улсын начин Б.Пүрэвдагватай тунаж барилдсан.
Улмаар долоогийн даваанд Улсын гарьд Д.Рагчааг, наймын даваанд Улсын заан Ч.Санжаадамбыг давж үзүүр түрүүнд үлдсэн билээ. Тэгвэл түүнийг өчигдөр “Химон” констракшны захирал Ш.Энхтөр болон хамт олон нь хүлээн авч уулзаж, баяр хүргэсэн юм. Мөн шинэхэн арслангийн цолыг мялааж “Sunshine Village” хотхонд зургаан өрөө байраар шагнасан.
Тус хотхон ирэх жилийн хоёрдугаар улиралд бүрэн ашиглалтад орох бөгөөд Улсын арслан Н.Батсуурь ч тэр үеэр байрныхаа түлхүүрийг гардаж авах аж. Залуу арсланд байрны эрхийн бичиг гардуулах үеэр “Химон констракшн” ХХК-ийн захирал Ш.Энхтөр болон улсын арслан Н.Батсуурь нартай цөөн хором ярилцлаа.
Н.Батсуурь: Ард түмнээ баярлуулж, сайхан барилдахыг хичээнэ
-Өнөөдөр таныг “Химон констракшн”-ы хамт олон тань хүлээж авч, баяр хүргэлээ. Мөн зургаан өрөө байраар шагналаа шүү дээ. Сэтгэгдлээ хуваалцаач?
-Би 2010 оноос эхэлж “Химон констракшн”-ы нэр дээрээс босч барилдсан. Энэ компаниар овоглон барилдаж, өндөр амжилт гаргаж байгаадаа бэлгэшээж явдаг юм. Өнөөдөр энэ хамт олон миний амжилтыг үнэлж, “Sunshine Village” хотхонд зургаан өрөө байраар шагнаж байгаад компанийн нийт ажилчид болон удирдлагууддаа бүгдэд нь баярлаж байгаагаа илэрхийлье.
-Дараа жилүүдийн наадамд улам өндөр цолонд хүрч барилдахыг ард түмэн харж, хүсч байгаа байх?
-Энэ жил сайхан барилдаж, улсын өндөр цолонд хүрлээ. Дараа жилүүдийн наадамд ч гэсэн сайхан барилдаж, ард түмнээ баясгахыг хичээнэ дээ.
-Энэ жилийн наадмын өмнө өөртөө ямар зорилго тавьж барилдсан бэ?
-Би харцага цолтой болчихсон байсан болохоор энэ жил цолоо баталъя гэж бодож барилдсан. Зорилгодоо хүрсэн, сайхан барилдсаар түрүүллээ.
-Та улсын өндөр цолонд хүрлээ. Бөхийн ёс жудгийг хадгалж, үлгэр дуурайлал болж явах хүний нэг боллоо шүү дээ?
-Хичээнэ ээ л гэж хэлье дээ.
-Наадмаас хойш ямар наадамд зодоглов?
-Энэ манай Увс аймгийн Ховд сумын 90 жилийн ой тохиосон. Сумынхаа наадамд очиж барилдаж түрүүлсэн. Тэндээс ирчихээд компанийнхаа хамт олонтой баяраа тэмдэглэж байна даа.
Ш.Энхтөр: Компанийн маань бөх түрүүлсэнд бид бүгд баяртай байгаа
-Танай компанийн бөх Н.Батсуурь улсын наадамд түрүүлж, өндөр цолонд хүрлээ. Та сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Н.Батсуурь 2010 оноос хойш манай компанийн нэр дээрээс зодоглож эхэлсэн. Түүнээс хойш дөрвөн жилийн дараа улсын наадамд түрүүллээ. Компанийн маань бөх түрүүлсэнд бид бүгд баяртай байгаа. Ер нь манай компани спорт болоод урлагийнхныг дэмжиж ажилладаг. Н.Батсууриас гадна гурван бөх бий. Мөн урлагийнхантай хамтарч ажиллаж байгаа. Одоогоор 14 дуучинтай хамтран ажиллаж, тоглолтыг нь хийлгэсэн. Давхардсан тоогоор 15 тоглолт болон цомгийн ивээн тэтгэлгийг хийсэн байдаг.
-Та яагаад Н.Батсуурийг компанийнхаа нэр дээрээс барилдуулахаар сонгосон юм бэ?
-Н.Батсуурь тухайн үед аймгийн начин цолтой байсан. Манай нэг сайн найзын дүү юм. Тухайн үед би компанийн нэр дээрээс босоод барилдчих залуу хайж байсан. Гэтэл найз маань Н.Батсуурийг авч ирээд танилцуулж байлаа. Би сүрхий бөх таньж, мэддэгтээ ч биш, Н.Батсуурь сүрхий барилддагтаа ч бид хоёр уулзчихсан юм биш. Зүгээр хувь тохиолоор л манай компанийн нэр дээрээс барилдахаар болсон.
Н.Пунцагболд