БНХАУ-ын дарга Си Зиньпин ирэх сард манай улсад айлчилна.
Экс дарга Ху Жинтаогийн айлчлалаас 10 гаруй жилийн дараа хийх, өмнөд хөршийн Төрийн тэргүүний айлчлалаас бид юу хүлээх вэ. Манайхан байгалийн ба ялгаа дэлхийн зах зээлд үнэ хүргэхийн тулд хөршүүдтэйгээ дамжин өнгөрүүлэх тээврийн сүлжээгээр холбогдохоор эртнээс ярьж буй. Тэр дундаа Монгол Улсын бүс нутагт зүүн босоо тэнхлэгийн төмөр замын дэд бүтцийг өргөжүүлэхээр зорьж буй.
Өнгөрсөн жил Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тус улсад хийсэн айлчлалын хүрээнд Сүхбаатар аймгийн удирдлага Хятадын холбогдох албаны хүмүүстэй энэ чиглэлд хамтран ажиллах санамж бичгийг үзэглэсэн нь Зүүн хойд Хятад руу нэвтрэх, дамжин өнгөрүүлэх тээврийн эхлэл байсан юм. Тус айлчлалын үеэр Засгийн газрын тэргүүн тус улсын удирдлагуудтай дамжин өнгөрүүлэх тээвэр, төмөр замын асуудлаар харилцан ойлголцож, энэ тухайгаа Стратегийн түншлэлийн дунд болон урт хугацааны хөтөлбөр, дагалдах хэд хэдэн баримт бичигт тусгасан. Аль аль тал нь Ажлын хэсэг байгуулж, дамжин өнгөрүүлэх тээвэр, төмөр замын боомтууд, ачаа тээврийн үнэ тариф, хил гаалийн хэлэлцээр зэрэг олон талаар судалгаа хийж, холбогдох гэрээ хэлэлцээрүүдийг шинэчлэхээр тогтсон. Албан ёсны яриа хэлэлцээ ч хийж байгаа.
Эдийн засгийг эрчимжүүлэх хугацаат үүрэг авч, гийгүүлсэн юмгүй байтал тэр нь юу юугүй шувтрах тийш хандаж байгаа энэ цаг үед эрх баригчид эл айлчлалаас их зүйл хүлээж байгаа нь ч тодорхой.
Тиймээс ч айлчлалын хүрээнд эл асуудлаар ямар ч байсан шат ахиулсан тодорхой шийдвэрт хүрнэ хэмээн чих тавин хүлээж байна. Төрийн ордноос хальж, ард түмнийг талцуулах дээрээ тулсан төмөр замын асуудлыг өнгөрөгч хаврын чуулганаар хаалттай хэлэлцэж байгаад хойшлуулсан нь ч, БНХАУ-ын даргын айлчлалын хүрээнд дамжин өнгөрүүлэх тээвэр, бусад асуудлыг шийдвэрлэнэ гэж найдсан хэрэг. Өнөөдөр болж буй Монгол, Хятадын бизнес форум ч анхаарал татаж байна. Учир нь уг форумыг Хятадын талаас улсынхаа хамгийн том аж үйлдвэрийн бааз Ляонин мужийн Гадаад улс орнуудтай найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэг хариуцан зохион байгуулж буй. Хятадын зүүн хойд Ляонин мужид Монголд хамгийн ойр далайн боомт болох Зиньжоу бий.
Тус мужийн удирдлага манай улсын төмөр замын бүтээн байгуулалтад оролцож, боломжийн хэрээр хөрөнгө оруулалт хийж, далайн боомтуудаа ашиглуулах саналаа илэрхийлж байсан. Ерөнхий сайдын айлчлалын үеэр тэд Зиньжоу, Дандон боомтоо нэр заан хэлж, төмөр замаараа холбогдох боломжтой гэсэн санал тавьсан. 2010 онд баталсан Монгол Улсын Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого ч тэдний саналаас гажихааргүй.
Нөгөө талаас байгалийн баялгаа түүхийгээр нь гаргаад байх бус боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох талд эл айлчлал том үр дүн дагуулна хэмээн найдаж байна. Тодруулбал, Монгол Улс Хятадын газрын тосхимийн корпорац SINOPEC-ийн хооронд хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулж, гаргасан бүтээгдэхүүнээр өөрийн орны хэрэгцээг хангахаас гадна Хятадын зах зээлд борлуулах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн түвшинд байгаа энэхүү төслийг хэлэлцээр болгон мутарлах үзэг Си Зиньпиний богцонд бий гэдгийг эх сурвалжууд хэлж буй. Учир нь ирэх сард багтаан төслийн ТЭЗҮ-ийг боловсруулахаар төлөвлөж байгаа аж.
Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг урихтай хамт үзэглэсэн байгалийн хий нийлүүлэх Москва, Бээжингийн гэрээ манайд хаялгатай байх, эсэхийг тандах нь мэдээж. Оросоос Хятад руу илгээх тэр их бүтээгдэхүүнийг дамжуулах хамгийн дөт зам манайхаар дайрахаар байгаа. Гэхдээ “Михаилд нэг бодол бий” гэдэг шиг худалдагч Орос, худалдан авагч Хятадын аль алинд нь өөрийн гэсэн бодлого бий. Түүнд нь манайх байхгүй. Гэсэн ч “Манайхыг бодолцоорой” гэж төр, засгийн удирдлагууд маань хэн хэнд нь ойлгуулж, бас ч гэж “Судалж үзнэ” гэсэн хариу авчихсан байгаа тохиолдолд айлчлалаар далимдуулан чих тавих л асуудал.
Улс орнуудын харилцааны хамгийн өндөр түвшин болох стратегийн түншлэлд нэгэнт хүрсэн Монгол, Хятадын харилцаанаас харилцан ашигтай хамтын ажиллагаа хамгийн түрүүнд “үнэртэх” учиртай. Эдийн засгийг эрчимжүүлэх хугацаат үүрэг авч, гийгүүлсэн юмгүй байтал тэр нь юу юугүй шувтрах тийш хандаж байгаа энэ цаг үед эрх баригчид эл айлчлалаас их зүйл хүлээж байгаа нь ч тодорхой. Тиймээс ч энэхүү айлчлалын бэлтгэл ажлыг Эдийн засгийн хөгжлийн сайддаа хариуцуулсан биз.
Юутай ч энэ улсын эдийн засгийг ойрын болоод урт хугацаанд эвлэгхэн өндийлгөх их мөнгөний чимээтэй айлчлал эзэн бидэнд ээлтэй байх нь л чухал.
Б.Номин