Украины зүүн бүс нутагт цэргийн хүчнийхэн болон салан тусгаарлагчдын хооронд мөргөлдөөн үргэлжилсээр байна. Донецкийн хойд хэсэгт байрлах Авдеевка хотод өнгөрсөн шөнө салан тусгаарлагчид болон цэргийн хүчнийхний хооронд мөргөлдөөн болжээ.
Хотын оршин суугчдын мэдээлж буйгаар гудамжинд буун дуу сонсогдож, Украины цэрэг, танк, байлдааны машинууд олноор орж ирж байгаа гэнэ.
Их буугаар буудсаны улмаас олон байшин барилга сүйдэж, төмөр замын гарам эвдэрсэн гэж орон нутгийн оршин суугчид хэлжээ.
Зарим дүүрэг усгүй, цахилгаангүй гурав, дөрөв өдөр хонож байгаа гэнэ. Тиймээс орон нутгийн ихэнх иргэд хотыг орхин дүрвэж байгаа аж.
Түүнчлэн Донецкийн Артемовскийн районы Берестовое тосгоны есөн хүн тэсрэх бөмбөгийн дэлбэрэлтэд өртжээ. Тэднээс гурав нь хүүхэд байсан ба хүүхдүүдийн бие муу байгаа аж. Өнгөрсөн хэд хоногийн дотор Донецк мужид 19 хүн амиа алдаж, 31 хүн шархадсан байна.
Украины зүүн хязгаарт хүчний ажиллагаа явуулж эхэлсэн дөрөвдүгээр сарын эхнээс хойш 1100 орчим хүн амиа алдаж, 3500 хүн шархаджээ.