Япон машинууд Тайландын машины зах зээлийн 90 хувийг эзэлдэг билээ. Тэгвэл энэ жилийн эхний хагасын машины борлуулалтын хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 40 хувиар багассан гэсэн үзүүлэлт гарчээ.
Тайланд нь Тоёота, Хонда зэрэг машинуудыг Ази, Ойрхи Дорнодын зах зээл рүү экспортлох гол суурь нь болдог аж. Тоёота компаниас мэдээлсэн тоон үзүүлэлтэд энэ жилийн эхний хагасын байдлаар Тайланд улсын хэмжээнд борлуулалтын хэмжээ нь 440911. Үүнийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад даруй 40.5 хувиар багассан гэсэн дүн гарсан байна.
Энэ нь Тайландын Засгийн газар тээврийн хэрэгсэл худалдан авахад дэмжлэг үзүүлэхээ зогсоосон болон цэргийн эргэлт зэрэг улс төрийн тогтворгүй байдлын нөлөөгөөр худалдан авах чадвар буурсантай холбоотой гэж эх сурвалжууд тэмдэглэж байна. Бусад компаниудын борлуулалт ч гэсэн мууджээ. Тухайлбал, Хонда компанийн борлуулалт 64 хувиар багассан аж.
Тоёота компани энэ жилийн сүүлийн хагаст улс төрийн байдал тогтворжвол эдийн засаг сайжирна. Гэсэн ч Тайланд улсын хувьд жилийн борлуулалтын хэмжээ өнгөрсөн жилээс 30.9 хувиар бага буюу 92 саяд хүрнэ гэж урьдчилан тооцож байгаа юм байна.