Палестин Израилийг Гаага дахь Олон улсын эрүүгийн шүүхэд өгөхөөр төлөвлөж байна хэмээн "Аль-Арабия" телевиз дамжууллаа. Шүүхэд хандахад шаардлагатай бичиг баримтыг Палестины Хууль зүйн сайд бэлтгэжээ. Тэд энэ сарын 8-наас хойш үргэлжилж буй Израилийн цэргийн ажиллагаа Газын зурвас дахь энгийн ард иргэдийн эрхийг зөрчиж, гэм зэмгүй иргэд олноор амиа алдаж байна гэж буруушааж байна.
Өчигдрийн байдлаар Газын зурваст их буугаар агаарын буудлага хийхэд 100 орчим Палестин амиа алдсаны ихэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байжээ.
НҮБ-ын Палестины дүрвэгсдэд туслах агентлаг, Жебалии дахь Палестины дүрвэгсдийн лагерь, сургууль Израилийн халдлагад оногдож 16 хүн амиа алджээ. Тэдгээр нь хүүхэд, эмэгтэйчүүд, НҮБ-ын ажилчид байсан гэнэ.
Израилийн талаас мэдээлснээр Палестины ХАМАС-ын алан хядах бүлэглэлийн босогчид сургууль, сүм, эмнэлэг зэргийг зэр зэвсэг хадгалах агуулахын зориулалтаар ашигладаг, үүний улмаас энгийн иргэдийг аюулд учруулж байна гэжээ.
Израиль энэ сарын 8-ноос хойш “Хамгаалалтын хязгаар” нэртэй цэргийн ажиллагааг Палестины хэт даврагч ХАМАС бүлэглэлийн хянадаг Газын зурваст явуулж байна. Цэргийн ажиллагаа эхэлснээс хойш нийт 1359 Палестин хүн амиа алдаж, гэмтэж бэртсэн хүний тоо 7700 хүрчээ.