Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 145-д “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 150 мянган байнгын ажлын байр шинээр бий болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм.
“Явуулын хөдөлмөрийн бирж”-ийг мөн хүн ам ихээр төвлөрсөн Нарантуул, Хархорин зэрэг томоохон захуудад очиж ажлын байраа танилцуулна.
Энэ хүрээнд Монголын залуучуудын холбоо, Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний төв хамтран “Явуулын хөдөлмөрийн бирж”-ийг өнгөрөгч даваа гарагаас ажиллуулж эхэлжээ. Энэ талаар Монголын залуучуудын холбооны Хөдөлмөрийн биржийн захирал Б.Эрдэнэбатаас тодрууллаа.
-“Явуулын хөдөлмөрийн бирж”-ийг ажиллуулж байгаа юм байна. Хэзээнээс эхлэв?
-Бид энэ долоо хоногоос буюу өнгөрөгч даваа гарагаас эхлэн “Явуулын хөдөлмөрийн бирж”-ийг ажиллуулж байна. Явуулын биржийн гол зорилго нь Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, хороодын залуусыг ажлын байранд шууд зуучлах, тэднийг хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хэрэгцээт мэдээллээр хангах юм.
Өөрөөр хэлбэл, энэ үеэр нээлттэй ажлын байрыг санал болгох, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр зөвлөгөө заавар өгөх, мөн ярилцлаганд орохдоо юуг анхаарах гэх мэт ажлын байртай холбоотой бүхий л асуудлаар зөвөлгөө өгч тусална. Түүнчлэн CV болон ажилд орох анкетыг хэрхэн зөв бөглөх талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх юм. Өөрөөр хэлбэл, нийслэлийн алслагдсан дүүрэг, хороо буюу гэр хороололд амьдарч байгаа ажил эрхлэх хүсэлтэй боловч хаана, хэрхэн хандахаа мэдэхгүй байгаа залууст туслах зорилготой юм.
-Хэчнээн дүүрэг, хороонд ажиллахаар төлөвлөсөн бэ. Залуус хэр идэвхтэй оролцож байна вэ?
-Бид Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооноос ажлаа эхлүүллээ. Харамсалтай нь дөнгөж эхэлж байгаа ажил тул энэ талаархи мэдээлэл хүмүүст сайн хүрээгүй байна.
Тиймээс ч тус хороонд очиход залуусын оролцоо хангалтгүй байсан. Үүнээс үндэслэн бид дараа долоо хоногоос эхлэн маршрут гаргаж, очих дүүрэг хорооныхоо Хөдөлмөрийн хэлтэстэй холбогдож урьдчилан зарлана. Мөн хүн ам ихээр төвлөрсөн Нарантуул, Хархорин зэрэг томоохон захуудад очиж ажлын байраа танилцуулна.
Зуны улиралд ихэвчлэн хүмүүс гэр бүл, найз нөхдөөрөө амралт, зугаалга, агаар, салхинд гарна гээд явчихдаг болохоор энэ нь бас нөлөөлж байх шиг байна. Ямартай ч бид маршрутынхаа дагуу тухай бүрт нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон сошиал медиагаар дамжуулан хэзээ, хаана очихоо мэдээлж байх юм.
-Явуулын хөдөлмөрийн бирж цаашид тогтмол ажиллах уу?
-Хандалтаасаа шалтгаалж, цаашид хэрхэн ажиллахаа шийдвэрлэнэ. Залуусын оролцооноос л бүх зүйл хамаарна. Ер нь цаашид тогтмол ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа. Өөрөөр хэлбэл, жилийн дөрвөн улиралд ажиллуулахаар төлөвлөж байна.
Одоогоор Хөдөлмөрийн төв бирж, ХЭҮТ-өөс шатахууны зардлыг нь гаргаад МЗХ-нд ашигладдаггүй байсан 1987 онд үйлдвэрлэсэн автобусаар үйлчилж байна. Цаашдаа томоохон ажил олгогч нартай хамтарч хүний нөөцийг нь бүрдүүлэх замаар хөрөнгө мөнгөний асуудлаа шийдэхээр төлөвлөж байна. Ингэснээр жилийн дөрвөн улиралд тогтмол ажиллах боломжтой. Мэдээж өвлийн улиралд ажиллахад жаахан хүндрэлтэй байх. Гэхдээ нөхцөл, боломжиндоо тохируулаад аль болох ажиллахыг л хичээнэ дээ.
-Ямар салбарын ажил олгогч ихэвчлэн хандаж байна вэ?
-Урин дулааны улирал учир бүтээн байгуулалтын ажлын байр эрэлт ихтэй байна. Ажилчдыг бригад болгож авах, хөдөө орон нутаг руу явуулах сонирхолтой ажил олгогчид цөөнгүй байна.
Х.Өнөр