Бид “mglradio.com”, mglradio fm 102.1 долгионы “100 асуулт, 100 хариулт” нэвтрүүлэгт оролцсон хүмүүсийн сонирхолтой ярилцлагуудыг албан ёсны зөвшөөрөлтэйгээр уншигчиддаа хүргэж эхлээд байгаа билээ.
Тэгвэл энэ удаагийн дугаартаа УИХ-ын гишүүн, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюуны “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна.
Энэхүү нэвтрүүлгийг та GoGoTv дээр үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Та гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Манайх гурван хүүхэдтэй. Гэр бүлийн хүн н.Энхбаяр маань сэтгүүлч. Үүнээс гадна Биеийн тамрын дээд сургууль төгссөн. Спортын дасгалжуулагч хүн.
-Биеийн өндөр, жингийн тухайд?
-Өндөр 165 см. Биеийн жингийн хувьд хэлэх албагүй байх. Гэхдээ өөртөө бол хангалттай.
-Хүн бүрт хэлэх дуртай үг байдаг шүү дээ. Тэгвэл та ямар үгийг хэлэх дуртай вэ?
-Яг хэлэх дуртай түгээмэл үг гэхээсээ илүүтэй зарчим, хандлага байр суурь бол бий. Ямар нэгэн хүнтэй санал бодол нийлэхгүй байж болно. Гэхдээ байр суурь, үгийг нь сонсохыг, ойлгохыг хичээдэг.
-Таны сонирхол, хобби?
-Ном унших дуртай. Багадаа шатар их тоглодог байлаа. Үүнээс гадна аялах их дуртай. Одоо ч тэр бүр аялаад байж чаддаггүй учраас хүүхдүүтэйгээ л ном уншиж оройг өнгөрүүлдэг.
-Хүн бүрт дуртай болон дургүй хоол байдаг шүү дээ?
-Сүүлийн үед загасанд их дуртай болсон. Миний хувьд өөрөө хоол хийх их дуртай. Мөн борш идэх дуртай. Дургүй гэвэл амтгүй хоол л юм даа.
-Таны багадаа хүсч, мөрөөдөж байсан мэргэжил юу вэ?
-Их хүсч мөрөөдөөд зүтгэсэн зүйл байхгүй. Хуульч болох сонирхолтой байсан. Харин сүүлд азаар 10 жилийн багш маань их хуурай мэргэжил гэдгийг ойлгуулсан.
-Өөрийнхөө зан чанарыг тодорхойлооч гэвэл...?
-Их нийтэч гэж боддог. Хүнийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэх дуртай. У.Шекспирын нэг үг байдаг. “Хүн болгоныг хайрла. Гэхдээ цөөн хүнд итгэ. Хэнд ч битгий муу зүйл хий” гэсэн байдаг. Намайг бусад хүмүүс их зөөлөн хүн гэдэг. Гэхдээ өөрийн зарчим, байр суурин дээрээ бол хатуу. Ингэлээ гээд бусадтай дайсан болохгүй шүү дээ.
-Согтууруулах ундааны талаар ямар бодолтой байдаг вэ?
-Мэдээж хэтрүүлж болохгүй. Болж өгвөл хатуу зүйл гэхээсээ илүү дарсыг бага зэргээр хэрэглэвэл биед сайн гэдэг шүү дээ. Хэтрүүлэн хэрэглээд биеэ хянаж чадахгүй болох нь эвгүй л харагддаг.
-Таны дуртай спорт?
-Каратэгаар хичээллэж байсан. Сүүлийн 10 жилд хичээллээгүй ч энэ спортдоо дуртай. Үүнээс гадна гүйх их дуртай. Гүйж байх үед олон сайхан шинэ санаа төрөхөөс гадна, хэрэггүй зүйлийг мартах гэх мэт олон сайн талтай байдаг.
-Та өөрөө өөртөө хэзээ хамгийн их таалагддаг вэ?
-Хүн болгон байнга өөрийгөө таалж, голох талдаа байдаг гэж би хувьдаа боддог. Томоохон амжилт гаргасан үед өөрийгөө тоох үе бий. Тухайлбал, 1996 онд Кэмбрижийн их сургуульд докторын зэргээ хамгаалж байсан.
Үүнээс гадна Английн их дээд сургуулийн хоёр удаагийн спортын аварга болсон. Гималайн нурууны 6000 метрийн өндөрт гарч өөрийгөө давсан тэр үед өөрийгөө голоогүй шүү. Гэхдээ сонгуульд ялсан үедээ айхтар өөрийгөө тоодоггүй. Харин эсрэгээрээ надад олон олон хариуцлага ирлээ л гэж боддог. Өөрийгөө давж, олон жил хийсэн зүйлийнхээ үр дүнг харахдаа л маш их баярладаг даа.
-Цаг хугацааг ухраадаг машин байсан бол та аль үе рүүгээ буцах вэ?
-1998 оны дунд руу явна. Тухайн үед өөрийн мөрөөр геологийн ажлаа хийж байсан. Гэтэл өөрийн мэдэлгүй улс төр рүү шидэгдсэн. Үүнд нэг их харамсаад байгаа зүйл байхгүй ч буцаж очих бол тэр үед л очмоор байна.
-Таны гар утасны дэлгэцэн дээр хэний зураг байдаг вэ?
-Хүүхдүүдийн маань зураг байдаг. Гэхдээ хааяа хааяа солино.
-Таныг одоогийн энэ ажлаа соль гэвэл?
-Зөндөө сонирхолтой ажил бий шүү дээ. Улс төрд байснаар олон талын мэдлэгтэй болж байна. Тийм учраас би өөр олон ажлыг хийж чадна гэж боддог. Байгаль орчны, геологийн салбар гэх мэтчилэн хийж чадах ажил их бий шүү.
-Та унтахынхаа өмнө юу бодвол хамгийн сайхан амарч чаддаг вэ?
-Нэг судалгааны дүнг уншсан. Түүнд унтахын өмнө тухайн өдөр тохиолдсон гурван сайхан зүйлийг санах хэрэгтэй. Ингэж чадвал сэтгэл зүйн хувьд тайван байдаг нь батлагдсан байсан. Тийм учраас дээрхийн адил тухайн өдөрт тохиолдсон сайхан зүйлээ боддог.
-Та нэг өдрийн хийх ажлаа дуусгачихаад хамгийн түрүүнд юу хийхийг хүсдэг вэ?
-Гэр бүлийхэнтэйгээ хамт байх нь хамгийн чухал. Манай хүүхдүүд бага байгаа болохоор гэртээ байдаг. Яах вэ хүүхдүүд томроод тусдаа гарсан үед эрэмбээрээ өөр зүйл хийх байх.
-Хүн бүхэн толинд хардаг. Таны хувьд өөрийгөө толинд харахад юу бодогддог вэ?
-Нас явж байна даа л гэж боддог. Өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун, стрессгүй бол хүн өөртөө сайхан харагдана.
-Таны хамгийн аз жаргалтай байсан үе?
-Зовлон жаргал хослоод л явдаг. Одоо бол жаргалтай байна.
-Та зөвхөн өөртөө сард хэчнээн төгрөг зарцуулдаг вэ?
-Яг өөртөө зориулаад сүртэй мөнгө зарцуулахгүй шүү дээ. УИХ-ын гишүүний цалин бусад хүмүүсийн цалинг бодвол өндөр л гэдэг. Гэхдээ үүнийг өөртөө нэг их зарцуулаад байдаггүй. Хувцас авна, үсчинд орно гэх мэт цөөхөн хэдэн зүйлд зарцуулаад хүүхдүүддээ л ихэнх хувийг зарцуулдаг.
-Та анх уулзсан хүнээ хаанаас нь эхэлж хардаг вэ?
-Нүүр царай, өмсч зүүснийг нь анхаардаггүй. Харин хүн болгон өөрийн гэсэн ертөнцтэй шүү дээ. Энэ хүн юу хийдэг, юу сонирхдог, юу боддог бол гэдгийг л сонирхдог.
-Та бусдыг юугаараа татдаг гэж боддог вэ?
-Мэдэхгүй.
-Та авлига, хээл хахуулийн талаар юу гэж боддог вэ?
-Албан тушаалаа урвуулан ашиглах.
-Танд хайртай хүндээ хэлж чаддаггүй ч дотроо бодож явдаг үг байдаг уу?
-Хүүхдүүддээ бол байнга хэлнэ. Гэр бүлийн хүндээ бол хааяа хэлнэ. Улстөрчид олон түмний нүдэнд ил байдаг учраас гэр бүлийн асуудлаа жаахан ч гэсэн хаалттай байлгахыг өөрийн эрхгүй боддог байх.
-Хүний амьдарч байгаа орон зайг залуу насгүйгээр төсөөлөхийн аргагүй. Харин залуу насыг хайр дурлалгүйгээр төсөөлж болшгүй. Та залуу насандаа дурлалдаа шаналж байв уу?
-Шаналаагүй хүн байхгүй болов уу. Миний хувьд туулай жилтэй, матрын орд. Тухайн жилд төрсөн, ийм ордны хүний талаар уншаад байхад газар шороонд сайн шигдсэн, юу юугүй нисээд байдаггүй. Өөрийгөө харахад ч бодлоготой, буурь суурьтай хүн юм шиг байгаа юм. Гэхдээ аливаа зүйлд хүйтэн хөндий хандах хүн биш шүү дээ.
-Та лото бөглөөд их хэмжээний мөнгө хожвол?
-Зарцуулах зүйл их шүү дээ. Зуслангийн байшин авна. Хүүхдүүддээ зарцуулах байх.
-Багадаа ямар тоглоомоор их тоглодог байв?
-Хүүхэлдэйгээр нэг их тоглоод байдаггүй байсан. Би дээрээ хоёр ахтай учраас эрэгтэй хүүхэдтэй их тоглоно. Шатар их тоглодог. Солгой хоолойтой ч гэсэн орос дууны үг цээжилж, их дуулдаг байлаа.
-Ижил хүйстэн хүмүүсийг хараад та юу гэж боддог вэ?
-Байж болно. Үүнийг хүлээн зөвшөөрдөг. Тухайн хүний сонголтыг хүндлэх ёстой.
-Айл бүрт гэрэл зургийн цомог байдаг шүү дээ. Та гэрэл зургийн цомгоо хамгийн сүүлд хэзээ үзсэн бэ?
-Хүүхдүүддээ үзүүлдэг. Тэд маань эмээ, өвөө, ээж, аавынхаа талаар мэдэж байх учиртай. Тийм болохоор хүүхдүүддээ үзүүлэхдээ гэрэл зургийн цомгоо хардаг.
-Таны хүүхэд насны баатар?
-Үзэл суртлын үед өссөн учраас бидний толгойд тухайн үеийн социализмын баатрууд байна. Гэхдээ нэг ч хүнийг баатар гэж үзэж байгаагүй.
-Гэр бүлээс гадуурх харилцааг та юу гэж боддог вэ?
-Ер нь дэмий зүйл.
-Танд хамгийн олон жил өмссөн ямар хувцас байдаг вэ?
-Монгол хээтэй цэнхэр пиджак байдаг. 1990 оны эхээр Англиас авч байсан. Өөрөө өмсч байгаад сүүлдээ ээждээ өмсүүлээд хуучирсан. Гэтэл сүүлд нөхөр маань яг адилханыг хийлгэж өгсөн. Түүнийгээ өмсөх дуртай ч байнга өмсөөд байдаггүй. Зарим нь үүнийгээ 20 гаруй жил өмслөө гэх байх гэж бодоод хаа нэг өмсдөг. Өмсөх ч их дуртай.
-Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс давуу байх шинж чанарыг та юу гэж боддог вэ?
-Эмэгтэй хүн олон зүйлийг зэрэг хийхээс гадна уян хатан, тэсвэр тэвчээртэй шинжийг агуулсан байдаг гэдгийг судалгаа баталсан шүү дээ. Аль ч айлд эмэгтэй хүн зурагт үзэнгээ хоолоо хийнэ, хүүхдээ хардаг байх. Эрэгтэй хүнд давуу тал бий. Гэхдээ эмэгтэй хүний тэр давуу талыг гүйцэхгүй л болов уу.
-Хэрвээ та Монгол Улсын Ерөнхийлөгч байсан бол хамгийн түрүүнд юу хийх вэ?
-Их л олон ажил бий шүү дээ. Хамгийн их тулгамдаад байгаа, жаахан ч гэсэн урагшуулах ажлын нэг нь агаарын бохирдол. Үүнийг урагшлуулахгүй бол болохгүй байна. Асуудал нь өөрөө маш хүнд. Өргөс авсан мэт шийдэх асуудал биш. Тийм учраас үе шаттайгаар шийдэх болно.
-Сургуульд сурч байх үеийн тань хамгийн мартагдашгүй, санаанаас гардаггүй өдөр байдаг уу?
-Олон өдөр бий. “Хөдөлмөр” зусланд явж байхад шөнө уул руу гарч өглөө нар мандахыг харж байсан гэх мэт санаанаас гардаггүй их л олон өдөр бий дээ.
-Амьдралдаа хамгийн их ичиж байсан үе бий юу?
-Залуудаа ер нь ичимхий талдаа байсан. Яг тэгж их айхтар ичиж байснаа санахгүй байна.
-Болзсон газраа, цагтаа ирээгүй найзыгаа хэр удаан хүлээх вэ?
-20-30 минут хүлээнэ. Миний хувьд ер нь цаг баримтлахыг их хичээдэг.
-Та амласандаа хүрдэг үү?
-80-90 хувь хүрнэ.
-Таны хүүхэд нэгдүгээр ангид орлоо гэж бодъё. Та хүүхдээ улсын сургуульд өгөх үү, хувийн сургуульд өгөх үү?
-Манай хоёр хүүхэд сургуульд явдаг. Нэг хүүхэд маань “Орчлон” сургуульд сурч байна. Нэг нь тусгай сургуульд сурдаг. Тусгай гэдэг нь оюуны бэрхшээлтэй хүүхэд сурдаг гэсэн үг.
-Нэг үгээр өөрийгөө тодорхойл гэвэл?
-С.Оюун.
-Үнэн худал хоёрын хооронд дөрвөн хуруу зай бий гэдэг. Таны бодлоор энэ зай хэр хол бол?
-Хүн өөртөө итгэл үнэмшилтэй байх нь чухал. Гэхдээ улайм цайм худал хэлж байвал муухай.
-Дэлхийн ирээдүйн хөгжил таны нүдээр?
-Одоогоор бүдэг бадаг байгаа гэж хэлж болно. Цаашид байгаль орчиндоо ээлтэй хөгжихгүй бол дэлхий ертөнц энэ хөгжлийг дааж чадах уу гэдэг дээрээ тулаад байгаа. Хүн төрөлхтөн есөн тэрбум болох судалгааг гаргасан байдаг. Тийм учраас үүнийг дааж шингээх бодлогыг барьж байгаль орчинд ээлтэй амьдрах хэв маяг руу орох нь чухал.
-Танд кинод тоглох урилга ирвэл?
-Энэ талаар ерөөсөө бодож байгаагүй юм байна. Яах вэ “Сэрэлт” киног шинэчилнэ гэвэл тоглох юм болов уу.
-Таныг шүүмжлэхэд яаж хүлээж авдаг вэ?
-Хүн бүр шүүмжлэлд дургүй юм шиг байгаа юм. Гэхдээ шүүмжлэлийг зайлшгүй хүлээн авах ёстой юм билээ. Харин тэр шүүмжлэл зориудынх уу, үгүй юу гэдэг нь чухал.
-Таныг эзгүй арал руу явахдаа гурван зүйл авч яв гэвэл?
-Хамгийн түрүүнд гал гаргах зүйл авна. Тэгээд нэг зузаан ном. Мөн нөхрийгөө авч явна даа.
-Аав, ээжийн чинь хэлдэг байсан хамгийн сайхан үг юу вэ?
-Ээж, аав маань өөрсдийн үлгэр жишээгээр биднийг хүмүүжүүлсэн. Тэд байнга сургааль зааж, хичээл ном хий гэхээсээ илүү өөрсдөө үлгэрлэдэг байсан нь бидний хүмүүжилд нөлөөлсөн болов уу.
-Хайртай, уучлаарай, салъя гэсэн үгнээс хэлэхэд хамгийн хэцүү нь аль бол?
-Мэдээж салъя. Энэ үгэнд хүрэх маш хэцүү шүү дээ. Уучлаарай гэдэг үгийг хэлэх ёстой зүйл дээр хэлж байх ёстой.
-Та амьдралдаа тохиолдсон хэцүү үеэ хэрхэн даван туулсан бэ?
-Даван туулахгүй гээд яах билээ. Өөрөө өөртэйгөө ярих, найз нөхөдтэйгөө ярилцахаас гадна цаг хугацаа зарим зүйлийг эдгээж, илааршуулдаг.
-Улс төр гэдэг юу вэ?
-Олон түмний төлөө зүтгэе, улс орны шийдвэрүүдэд оролцож явах гол санаа. Сайн зүйлийн төлөө явж байхад ч сөрөг үр дагавар дагалддаг. Үүнд хяналт байх ёстой.
-Та үл үзэгдэгч байсан бол юуг харахыг хүсч байна?
-Яг одоо бол их сүртэй бодогдсон зүйл алга. Өнгөрсөн үед нэг зүйлийг харахыг бодож байгаа ч тэр сэдвийг хөндмөөргүй байна.
-Таны очих дуртай газар?
-Байгаль, уул хадаар явах дуртай. Үүнээс гадна хуучин сурч байсан Чехдээ буцаж очих гоё байдаг. Харин Монголдоо бол хөдөө явах дуртай.
-Бурхан гэж байдаг болов уу?
-Хүн бүрт ямар нэгэн байдлаар бурхан байдаг.
-Танд байнга хэрэг болдоггүй ч үргэлж биедээ авч явдаг зүйл байна уу?
-Байхгүй.
-Хэр шударга вэ?
-Шударга байхыг хичээдэг.
-Таны хамгийн дургүй үг?
-Хов жив. Ямар ч албан байгууллагад үнэн худал нь мэдэгдэхгүй хов жив байдаг л байх.
-Таны бусдад бэлэглэж байсан бэлэгнээс сэтгэлд тод үлдсэн зүйл юу вэ?
-Бэлэг өгдөг л юм. Тод санаанд үлдсэн зүйл алга. Гэхдээ ээждээ хааяа гоё хувцас авчирч өгдөг байсан. Ээж маань ч гэсэн “Охин маань авчирч өгсөн” гээд их баярладаг байлаа.
-Хүн 18-20 насандаа маш их мөрөөдөмтгий байдаг юм байна. Таны тухайн үед бодож байсан мөрөөдөл хэдэн хувь биелсэн бол?
-Тухайн үед Чех улсад сурч байсан. Монголын хувьд хязгаарлагдмал үед амьдарч байлаа. Тэр үед сайхан ажилтай, улс орондоо сайн зүйл хийхийг боддог байлаа. Үүгээр бодвол гайгүй биелж байна гэж хэлмээр байна.
-Таны хамгийн сайн мэддэг гадаад хэл?
-Анх орос хэлийг сайн мэддэг байсан. Дараа нь Чех хэл. Одоо бол англи хэл. Сүүлийн 20 жилд илүүтэйгээр энэ хэлийг сурч судалж байна.
-Танд хандаж бусдын хэлж байсан үгнээс хамгийн сайхан нь?
-“Миний тааралдаж байсан хүнээс хамгийн онцгой нь та шүү” гэж хэлж байсныг санаж байна.
-Та төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Нэг их сүртэй тэмдэглээд байдаггүй. Өнгөрсөн нэгдүгээр сард төрсөн өдрөөрөө хүүхдүүдээ аваад гэр бүлээрээ салхинд гарсан.
-Оройтсон ч гэсэн хамгийн их суралцахыг хүсч буй зүйл чинь юу вэ?
-Өдөр бүр л шинийг сонсч суралцаж байна. Суралцах гэхээс илүүтэйгээр сонгодог зохиол бүтээлийг сайн унших юмсан гэж боддог. Хагас дутуу ойлгоогүй үлдсэн зүйлээ бүрэн дүүрэн ойлгохыг хичээж байгаа.
-Харь гаригийн биет, хүмүүс гэж ярьдаг. Энэ талаар?
-Би яаж мэдэх билээ /инээв/. Гэхдээ би чинь геологич хүн. Дэлхий ертөнц яаж бий болсон хөгжлөөс эхлүүлээд физик, хими гэх мэт олон зүйлийг энэ хүрээнд судалдаг. Дэндүү онцгой ертөнц байгаа юм шиг байгаа юм.
-Хүүхэддээ хэр их худлаа ярьдаг вэ?
-Худлаа хэлэхгүйг хичээдэг. Шаардлага байхгүй.
-Юунаас хамгийн их айдаг вэ?
-Янз бүрийн зүйл битгий тохиолдоосой. Гэр бүл, үр хүүхэд маань эрүүл саруул байгаасай л гэж бодно шүү дээ.
-Мөнгө гэж яг юу вэ?
-Мөнгө чухал. Гэхдээ их биш. Өөрийн амьдралд хэрэгцээтэй хэмжээ болтлоо мөнгө чухал. Түүнээс их болохоор чухал гэхээс илүүтэй зовлон болдог юм шиг байгаа юм. Яах вэ их мөнгөтэй нэг нь ажлын байр нэмэгдүүлэх зүйл бий л байх.
-Монгол орноо ямар байгаасай гэж боддог вэ. Ирээдүйн сайхан Монгол орон хэдэн онд болох бол?
-Хүн бүрээс шалтгаална гэж боддог. Айл өрх бүр сэтгэл хангалуун. Өдөр бүр хүнс, нүүрс түлшээ яаж авах вэ гэсэн зовлон багатай. Дээрээс нь дэлхийд үлгэр жишээ болсон ногоон байгальтай. Уламжлалаа орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулж үлгэр жишээ орон болгох боломж бидэнд байна. Хүн бүр л хичээж байж үүнд хүрнэ.
-Та хамгийн сүүлд сэтгэлээсээ хэзээ инээсэн бэ?
-Миний гадна харагдах байдал маань албархуу юм шиг боловч найз нарынхаа хүрээнд багагүй шогч шүү. Хүн бүр үүнийг мэдэхгүй байх. Төрсөн өдрөөрөө найз нартайгаа сайхан инээсэн.
-Энэ нийгэмд засч залруулах зүйл их байна. Таны хувьд хамгийн түрүүнд юу байх бол?
-Их зүйл бий. Агаарын бохирдол, ажилгүйдэл, ядуурал гээд их зүйл байна. Хэн нэгэн үүнийг бий болгосон гэхээс илүүтэй өөрсдийн хүчээр шинэ зүйлийг хийх нь чухал.
-Хэд наслахыг хүсч байна вэ?
-Хэд насалсан ч гэсэн эрүүл чийрэг байх хэрэгтэй. Тэгэхээр чанартай амьдрах нь илүү чухал.
-Та ямархуу эмээ болж, хаана хэрхэн амьдрах бол?
-Сайхан л эмээ болно. Ном уншаад л, ач гучтайгаа бужигнасан эмээ болно. Эмээ болсон ч боломжоороо л идэвхтэй амьдарна шүү.
-Маргааш дэлхий сүрнэ гэвэл амжуулж юу хийх вэ?
-Заавал сүйрэх юм бол хийх зүйл юу байх вэ дээ. Гэр бүлтэйгээ л байна.
-Хайр гэж юу вэ?
-Хайрлахыг л хэлнэ.
-Амьдрал гэж таныхаар?
-Төрөхөөс бурхан болох тэр хоорондох зайг хорвоо гэдэг юм байна. Тэгэхээр тэр хугацаанд чанартай сайхан хүн бүрт тус нэмэр болохыг л хэлэх байх. Өөрөөр хэлбэл, өөрийн хийх ёстой зүйлээ тэр амьдралын хугацаанд хийх ёстой юм болов уу.
-Та өөрийгөө ямар нэгэн амьтантай зүйрлэбэл?
-Хүн гэдэг чинь амьтан шүү дээ.
-Одоогийн амьдралд сэтгэл хангалуун байна уу?
-Минийх 80 орчим хувьтай байна.
Буулгасан М.Пагма