Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар нь 21 аймаг, 330 сумын газар үнэ төлбөргүйгээр өмчилсөн иргэний бүртгэлийг нэгтгэж Монгол улсын иргэнд нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлсэн газрын мэдээллийн нэгдсэн сан байгуулаад байна.
Энэхүү мэдээллийн санг маргаашнаас буюу наймдугаар сарын 01-ний өдрөөс албан ёсоор үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.
Улсын хэмжээний газар өмчлөлийн мэдээ:
Монгол улсын хэмжээнд 2014 оны хагас жилийн байдлаар гэр бүлийн хэрэгцээ болон аж ахуйн зориулалтаар газар өмчилж авсан иргэдийн тоо 382802 бөгөөд Монгол улсын нийт хүн амын тоотой харьцуулахад газар өмчлөл улсын хэмжээнд 13,3 хувьтай явагдаж байна.
Мэдээллийн сангийн танилцуулга:
ГХГЗЗГ-т төв сервер байрлах ба нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн 9 дүүргийн Өмч, газрын харилцааны алба, 21 аймгийн ГХБХБГ, 330 сумын газрын даамал интернет сүлжээгээр холбогдож ажиллана.
Тус мэдээллийн сан ашиглалтанд орсноор нийслэлийн Өмчийн харилцааны газар болон дүүргийн Өмч, газрын харилцааны албаны мэргэжилтнүүд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд, сумын газрын даамлуудад уг мэдээллийн санд хандах эрх өгч, иргэдэд лавлагаа мэдээллийг өгч ажиллах болно.
Ач холбогдол:
Орхон аймгийн иргэн Дархан-Уул аймагт газар өмчлөх хүсэлтээ гаргахад заавал Орхон аймгаас ирж газар өмчилсөн эсэх талаар тодорхойлолт авдаг байсан бол тус мэдээллийн сан ашиглалтанд орсноор заавал тухайн орон нутгаасаа тодорхойлолт авах шаардлагагүй болж иргэдэд чирэгдэл, хүндрэлгүй болж байна. Мөн иргэн бүрт нэг удаа үнэ төлбөргүй газар өмчлүүлэх үйл ажиллагаа хурдацтай саадгүй явагдах боломж бүрдэж байна.