Манай улсын Засгийн газар 2010 оны 275 дугаар тогтоолоор “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд уг хөтөлбөрт 2014 оны 7-р сарын 31-ний өдөр анологи өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэхээр заасан.
Мөн дэлхий дээр тоон телевизийн үндсэн 4 стандарт хэрэглэгдэж байгаагаас манай улс Европын стандарт болох DVB-T2-ийг телевизийн өргөн нэвтрүүлгийн газрын дамжуулах сүлжээндээ сонгон авч ашиглахаар шийдвэрлэсэн. Тоон системийн талаар хэрэглэгчдээс тавих түгээмэл асуулт, хариултыг хүргэе.
Тоон системд шилжсэний дараа шинэ антенн авах шаардлагатай юу?
• Телевизийн өргөн нэвтрүүлэг тоон системд шилжсэний дараа та шинэ антенн авах шаардлагагүй ба хуучин ашиглаж байсан антенн дээрээ хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжийг нэмж суурилуулах шаардлагатай.
Тоон системд шилжсэнээр ямар төрлийн антенн ашиглах вэ?
• Иргэдийн дунд тоон системд шилжихтэй холбоотойгоор үүсч буй ташаа ойлголтуудын нэг бол хуучин антенн болон зурагтаа солих тухай асуудал байдаг. Телевизийн өргөн нэвтрүүлэг тоон системд шилжсэнээр иргэд хуучин төхөөрөмжүүдээ солих шаардлагагүй ба нэмэлт төхөөрөмж авч суурилуулахад болох юм. Доорх зурагт тоон телевизийн үйлчилгээг хүлээн авах хоёр төхөөрөмжийг харууллаа.
Тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хэрхэн үзэх вэ?
Иргэд тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг дараах хоёр аргын аль нэгийг ашиглан хүлээн авч үзэх боломжтой.
• 1-р сонголт: Тоон телевизийн үйлчилгээг хэрэглэгч зориулалтын DVВ-Т2 тюнертэй зурагтаар хуучин антеннаа ашиглан үзнэ.
• 2-р сонголт: Хэрэглэгч хуучин зурагтаа солилгүйгээр нэмэлт СЭТ ТОП БОКС (хэрэглэгчийн хувиргагчтөхөөрөмж)-ийн тусламжтай тоон тепевизийн үйлчилгээг авах боломжтой.
Хэрэв би аналоги телевизортой бол тоон өргөн нэвтрүүлгийг яаж үзэх вэ?
• Хуучин телевиз нь тоон өгөдлийг хүлээн авах боломжгүй тул хувиргагч төхөөрөмж буюу Set Top Вох-ийг ашиглан тоон өргөн нэвтрүүлгийг үзэх боломжтой
Хэрэв телевиз худалдан авбал ямар төрлийн телевиз худалдан авах хэрэгтэй вэ?
• DVВ-Т2 стандартын хүлээн авах төхөөрөмжтэй телевизүүдийг худалдан авбал тоон нэвтрүүлгийг шууд хүлээн авах боломжтой. Хэрэв та DVВ-Т2 стандартын хүлээн авах төхөөрөмжгүй зурагт худалдан авсан бол СЭТ ТОП БОКС (хэрэглэгчийн хувиргагчтөхөөрөмж)-ийг нэмэлтээр тепевизортоо залган тоон нэвтрүүлгийг үзэх боломжтой.
Тоон системд шилжсэний дараа кабелийн телевизийн болон ДДэш-ийн хэрэглэгчид яах вэ?
• Монгол Улсын телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлнэ гэдэг нь зөвхөн эфирийн тепевизийн хэрэглэгчид буюу тепевизортоо антенн залган үнэ төлбөргүй дамжуулдаг телевизийн нэвтрүүлгийг үздэг хэрэглэгчид хамаатай асуудал юм. Харин кабелийн телевизийн болон ДДэш-ийн хэрэглэгчийн хувьд тоон технологид шилжсэний дараа ямар нэг өөрчлөлт гарахгүй юм.
СЭТ ТОП БОКС гэж юу вэ?
• СЭТТОП БОКС гэдэг нь агаарттархаж байгаа тоон тепевизийн сигналыг антенны тусламжтай хүлээн авч, хувиргалт хийн аналог тепевизорын гаралтанд гаргаж байгаа хувиргах төхөөрөмжийг хэлнэ.
ЗӨВЛӨМЖ
• Монгол Улсын телевизийн өргөн нэвтрүүлэг 2014 оны 7-р сарын 31-нд тоон системд шилжсэний дараа аналоги станцыг шууд унтраахгүй ба 1 жил 6 сарын хугацаанд аналоги болон тоон нэвтрүүлэг зэрэг дамжигдана. Олон нийтэд худалдаалагдах DVВ-Т2 стандартын телевизор болон СЭТ ТОП БОКС (хэрэглэгчийн хувьргагч төхөөрөмж) нь Харилцаа холбооны зохицуулах хороогоор баталгаажсан сертификаттай байх ёстой. Тиймээс хэрэглэгч та шинэ телевизор болон СЭТ ТОП БОКС (хэрэглэгчийн хувьргагч төхөөрөмж)-ийг худалдан авах гэж байгаа бол тэрхүү сертификатыг шалгаж үзсэний дараа төхөөрөмжөө худалдан авахыг зөвлөж байна. Баталгаажуулалтын сертификатгүй төхөөрөмж нь тоон системд шилжсэний дараа ажиллахгүй байх магадлалтай болохыг анхааруулж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг
www.ict.mn
www.facebook.com/mongoliadtv
Тоон телевизийн системд шилжихтэй холбоотой мэдээллийг 18006, 77003111, 97074040, 99900362 утаснаас авна уу.