Энэ оны эхний долоон сард хилийн чанадад манай улсын нийт 169 иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тухай мэдээллийг гадаад орнууд дахь дипломат төлөөлөгчдийн газруудаас Гадаад харилцааны яамны Консулын газарт ирүүлжээ.
БНХАУ-д 106, БНСУ-д 22, Хонконг, Туркэд тус бүр зургаа, АНУ-д 11, ОХУ-д тав, БНЧехУ, Сингапур, Тайваньд тус бүр гурав, Польшид хоёр, Австри, Унгар улсуудад тус бүр нэг иргэн саатуулагдсан байна.
Хэргийг төрлөөр нь авч үзвэл хулгай 92, хүний амь нас хохироосон нэг, хил гаалийн журам зөрчин хориотой бараа нэвтрүүлсэн 22, оршин суух журам зөрчсөн 17, биеэ үнэлсэн ес, танхай 14, замын хөдөлгөөний журам зөрчсөн найм, хүчин тав, хар тамхи биедээ авч явсан хэргээр нэг иргэн байна.
Санаатайгаар гэмт хэрэг үйлдэх нь улс орны нэр хүндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна тухайн иргэн өөрөө болоод эцэг, эх, гэр бүл, үр хүүхэд нь сэтгэл зүй, санхүүгийн хувьд хохирох сөрөг үр дагавартайг иргэд анхаарч явах шаардлагатай юм.
Гадаадын их дээд сургууль, коллежид суралцахаар явж буй оюутнууд суугаа орныхоо хууль тогтоомж, дүрэм журмыг чанад сахиж өөрийн үүрэг зорилгоо ухамсарлан аливаа хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, сонор сэрэмжтэй байхыг Консулын газраас анхааруулав.