Израилийн аюулгүйн алба Газын зурвас дахь цэргийн ажиллагааг үргэлжлүүлэх эсэх талаар өчигдөр таван цагийн турш хэлэлцсэн юм. Тэд ХАМАС алан хядагчдын бүлэглэлийн ашигладаг, газар доорх хонгилыг устгах зорилгоор цэргийн ажиллагааг үргэлжлүүлнэ гэсэн шийдвэрт хүрчээ.
Израилийн арми Газын зурвас дахь цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхээр нэмэлт 16 мянган цэрэг дуудах зөвшөөрлийг Засгийн газраасаа авсан гэж Израилийн армийн хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байна.
Энэ сарын 8-наас хойш үргэлжилж буй “Хамгаалалтын шугам”-цэргийн ажиллагаанд 70 мянган цэрэг дайчлагджээ.
Газын зурвас дахь цэргийн ажиллагааг явуулахын тулд АНУ-аас Израильд зэвсгийн туслалцаа үзүүлсэн хэмээн Пентагон дахь эх сурвалж мэдээлснийг BBC дамжууллаа.
Эх сурвалжийн мэдээлснээр зэвсгийн тусламж авах хүсэлтээ Израилийн тал өнгөрсөн долоо хоногт гаргасан бөгөөд их буу, гранат, тэсрэх бөмбөг зэргийг Израилийн армид өгчээ.