Улсын бүртгэлийн ерөнхий газраас нийслэлийн дүүргүүдэд зохион байгуулж буй “Нэг цонхны үйлчилгээ” маргааш Баянгол дүүрэгт өрнөх гэж байна.
Тус дүүргийн ЗДТГ-т 13.30 цагаас болох арга хэмжээний үеэр УБЕГ-н сургалт сурталчилгааны хэлтсээс иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг мэдээлэл өгөх зорилгоор иргэний бүртгэл, Эд хөрөнгийн эрхийн бүртгэл, Хуулийн этгээдийн бүртгэл болон Архивын чиглэлээр иргэдэд холбогдох мэдээлэл өгч, сургалт явуулах юм. Мөн иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг амаар болон бичгээр хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэнэ.
Харин наймдугаар сарын 04 буюу ирэх даваа гарагийн 13 цагаас тус арга хэмжээ Хан-Уул дүүргийн бүртгэлийн газрын зааланд өрнөж, иргэдэд мэдээлэл хүргэх аж.
“Иргэдийн мэдээллийн цаг” цаашид иргэдийн олноор үйлчлүүлдэг төрийн болон төрийн бус байгууллага, худалдааны төв, ерөнхий боловсролын сургууль, нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагуудад дээрх хэлбэрээр үргэлжлэн зохион байгуулагдах юм байна.