Ашигт малтмалын газрын гурван геологич Баянхонгор аймагт 20 хоногийн хугацаатай, төлөвлөгөөт шалгалтаар ажиллаж байгаад нэг нь алга болсон талаар бид мэдээлсэн.
Харин өнөөдөр ОБЕГ-аас өгч буй мэдээллээр алга болсон геологочийг хайхаар нисдэг тэрэг ашиглаж эхэлжээ. Нийт 39 хүн оролцож байгаа юм байна. Дашрамд дурдахад гурван геологич тус аймгийн Баян-Өндөр сумаас 120-130 км зайд “Идрэнгийн нуруу” гэдэг газар явж байхад нь машиных нь гурван дугуй хагарч, цааш явах боломжгүй болсон байна.
Геологичдын нэг болох иргэн М /27 настай, эрэгтэй/ GPS төхөөрөмжөө аван, зам хайхаар яваад үлдсэн хоёроосоо холбоо тасран, сураггүй болсон юм.
Өнөөдрийн байдлаар геологичийг эрэн хайх ажиллагаанд Баянхонгор аймгийн Онцгой байдлын хэлтсийн 6 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн газрын 1 албан хаагч, Нэгдсэн эмнэлгийн 1 эмч,Баян-Өндөр сумын 24 иргэн, 2 автомашин, 6 мотоцикл, Шинэжинст сумын 3 иргэн, 1 автомашин, ар гэрийн 4 иргэн, 1 нисдэг тэрэг, нийт 39 хүн, 11 техник хэрэгсэл оролцож байгаа аж.