Нийслэлийн нийтийн тээвэрт нэгэн шинэ үйлчилгээ нэвтэрсэн нь төмөр замын автобус болох рэйлбус. Өнгөрсөн зургадугаар сараас Толгойт Амгалангийн чиглэлд явж эхэлсэн рейлбус замын түгжрэлтэй үед хотын нэг захаас нөгөөд хүргэх хамгийн түргэн шуурхай бөгөөд тохь тухтай унаа аж.
Эхний рэйлбус хуваарийн дагуу Толгойтын буудлаас 07.17 цагт хөдөлдөг бол би 10.04 цагт Амгалангийн чиглэлд хөдөлдөг хоёрдугаар ээлжийнхэд нь суулаа. 10.00 цагт Толгойтын эцсээс хөдөлсөн рэйлбус дөрвөн минутын дараа яг цагтаа хоёр дахь зогсоол болох Таван шард ирэв.
Эхний буудлаас рэйлбусанд нэг ч хүн суугаагүй бөгөөд би анхны зорчигч нь болов.
Толгойтын эцсээс Амгалан орох тасалбарын үнэ 3500 төгрөг бол Таван шараас Амгалан хүрэхэд 3000 төгрөг төлнө. Төмөр замын унаа учир хуваарьт цагаа алдахгүй явах аж.
Гурав дахь буудалдаа 10.09 цагт очсон бөгөөд эндээс бас нэг эмэгтэй суулаа. Тэр эмэгтэй Дүнжингарав орон сууцны хороолол руу явах бөгөөд 2000 төгрөгийн тасалбар өгөв. Дөрөв дэх буудал нь Улаанбаатарт төмөр зам. Эндээс “Ямар унаа болохыг нь сонирхож суулаа” гэсээр нэг буурал өвгөн, түүний араас эрэгтэй, эмэгтэй хүн, нийт гурван зорчигч суув.
Рэйлбусад өдөртөө 35-40 хүн сууж байна. Өнгөрсан зургадугаар сард яваад 1.8 сая төгрөгийн орлоготой, 28 сая төгрөгийн алдагдалтай ажилласан тухай Улаанбаатар төмөр замын удирдлагууд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд тайлагнажээ.
Дараагийн буудал нь “Дүнжингарав” хороололд ойр тул өнөөх эмэгтэй бууж, рэйлбус нийт дөрвөн зорчигчтойгоор Амгалан дахь эцсийн өртөөндөө хүрлээ. Толгойтоос Амгалан хүртэл рэйлбусын найман буудал байх бөгөөд буудал руу нь очиход зориулж явган хүний зам, рэйлбус хүлээн суух саравчтай сандал байрлуулж, гэрэлтүүлэг хийжээ.
Төмөр замын энэ унаа 136 хүний суудалтай, 350-400 хүн зорчих боломжтой аж. Суудал нь дундаа жижигхэн ширээтэй, дээрээ ачаа, бараагаа хийх тавиуртай тохь тухтай юм.
Улаанбаатар төмөр замаас Амгалан хүрэхээр зам нийлсэн буурал “Автобуснаас сэлүүхэн тохитой унаа юм. Одоо эндээ халуун кофе, цай түргэн хоолны үйлчилгээ нээх хэрэгтэй шүү дээ” гэж бизнес санаа гаргаж байна.
Тэдний хүүхдүүд Эрээнээс бараа авчирч, Шөнийн захад худалддаг аж. Тиймээс Эрээнээс авчирсан бараагаа төмөр замаас гэр рүүгээ зөөснөөс шууд төмөр замын автобусанд сууж, “Нарантуул” худалдааны төвийн зогсоол дээр бууж, бараагаа лангуу руугаа зөөх боломжтой эсэхийг давхар судалж яваа гэнэ. Тэрбээр төмөр замаас гэр рүү, гэрээс зах руу бараагаа зөөж давхар явдал чирэгдэл гаргахгүй байж болох нь гэж ярилаа.
Тохь тухтай, цэвэрхэн, түргэн шуурхай гээд рэйлбусад давуу тал байх авч, нэг том дутагдал байна. Рэйлбусад хүн суухгүй байгаа учир “Бенз” мотортой дизель хөдөлгүүртэй энэ унаанаас алдагдал хүлээж байна гэсэн үг.
Рэйлбусад өдөртөө 35-40 хүн сууж байгаа гэнэ. Өнгөрсан зургадугаар сард яваад 1.8 сая төгрөгийн орлоготой, 28 сая төгрөгийн алдагдалтай ажилласан тухай Улаанбаатар төмөр замын удирдлагууд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд тайлагнажээ. Зах зээлийн нийгэмд хувийн, хувьсгалынх нь хамаагүй ямар ч үйлчилгээ эдийн засгийн үр ашигтай байх учиртай. Тэгж гэмээнэ цааш хэвийн ажиллана.
Нийтийн тээврийн үйлчилгээний дутагдал, доголдлыг нөхөх зорилгоор нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зам тээврийн яам болон Улаанбаатар төмөр зам хамтран ОХУ-ын “Метровагонмаш” үйлдвэрт үйлдвэрлэсэн нийтийн тээврийн үйлчилгээний төмөр замын автобусыг оруулжээ.
Рэйлбусыг авах болон явах зам тавих, зорчигч суулгах зогсоолыг тохижуулах, төмөр зам руу явган зорчигч алхах зам тавьж, таатай орчин бүрдүүлэхэд ихээхэн анхаарал тавьсан нь илэрхий харагдана. Энэ бүх ажлыг 3.5 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулжээ.
Рэйлбусыг авах болон явах зам тавих, зорчигч суулгах зогсоолыг тохижуулах, төмөр зам руу явган зорчигч алхах зам тавьж, таатай орчин бүрдүүлэхэд ихээхэн анхаарал тавьсан нь илэрхий харагдана. Энэ бүх ажлыг 3.5 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулжээ. Ийм үнээр анх удаа нэвтрүүлсэн шинэ унаанд иргэд суухгүй байна.
Яагаад суухгүй байна вэ?
Нэгдүгээрт, Толгойтоос Амгалан хүртэл 3500 төгрөгөөр явах нь өндөр үнэтэй. Хоёрдугаарт, нийтийн тээврээр зорчигчдын дийлэнх нь хэдийгээр хүн олонтой, түгжрэл ихтэй боловч төв замаар явдаг унаагаар голдуу үйлчлүүлдэг.
Гэтэл төмөр замын автобусанд суух гэж хол алхахыг хэн ч хүсэхгүй. Дээр нь өдөрт гурван удаа эргэлт хийдэг төмөр замын автобусны цагийг тааруулан очиж суух хүн ховор.
Энэ мэт олон шалтгааны улмаас нийтийн тээврийн салбарт шинээр нэвтрүүлсэн өндөр үнэтэй төмөр замын автобус хоёр сар хүрэхгүй хугацаанд явахдаа 50 гаруй сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ.
Рэйлбусыг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг хариуцан ажиллуулж байгаа бөгөөд тэд ирэх есдүгээр сарын 1-нийг хүртэл алдагдал хүлээгээд маршрут, цагийн дагуу явуулахаар тохиролцжээ. Ажил, хичээл жигдэрсэн үед байдал сайжрахгүй бол өндөр үнэтэй, орлогогүй шахам шинэ унаагаа хэрхэх тухай хэлэлцэх гэнэ.