Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах нийт 15 309 га газар бүхий 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Үүнээс эхний ээлжинд
-Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам,
-Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам,
-Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой,
-Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг,
-Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр гэсэн 5 байршилд өнөөдөр 12:00 цагаас эхлэн цахимаар газар өмчлөх ажлыг зохион байгуулна.
Бүртгэлийн программыг энэ сарын 15-ны 12:00 цагт хаах юм. Дараа нь автомат сонголт хийх ажиллагааг нээлттэй зохион байгуулна.
Газар өмчлөлийн цахим систем нь нийслэлийн Өмчийн харилцааны газрын цахим хуудас болох www.umch.ub.gov.mn сайтад байрлах юм байна. Газар өмчлөх хүсэлт гаргаж буй иргэн цахим системд байрлуулсан хүсэлтийн маягтыг зааврын дагуу үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөх ёстой. Зөвхөн цахим шуудангийн хаягийг латин үсгээр тэмдэглэж бусад мэдээллийг крилл үсгээр бичих аж.
Газар өмчлөхөөр хүсэлт гаргагч нь дээрх байршлуудаас сонголтоо хийн, өөрийн сонгосон байршилд газар өмчлөх хүсэлтээ цахим системд байрлуулсан маягтын дагуу бөглөж, илгээнэ.
Тухайн байршилд газар өмчлөхөөр хүсэлт гаргасан, урьд өмнө хуулийн дагуу газар үнэгүй өмчилж аваагүй иргэнд хүсэлтийн баталгаажуулалтын дугаарыг хүсэлт гаргасан иргэний гар утас болон цахим шуудангийн хаягаар цахим систем автоматаар хүсэлтийг хүлээж авсан даруй илгээх ёстой.
Энэ дугаарыг хүлээн авсан иргэн тухайн дугаарыг ашиглан, цахим системд дахин хандаж, хүсэлтээ баталгаажуулах юм.
Газар өмлөлийн цахим систем нь тухайн байршилд газар өмчлөх гэсэн иргэдийн хүсэлтийн дагуу газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг автомат үйлдлээр сонгоно. Цахим систем энэ үйлдлийг хийсний дараа хүсэлт гаргагчийн гар утас болон цахим шуудангийн хаягаар тухайн байршилд газар өмчлөхөөр сонгогдсон,эсхүл сонгогдоогүй гэсэн хариу мэдээлэл илгээх аж.
Хүсэлт гаргасан байршилд газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршил сонгогдсон тухай хариу мэдээллийг цахим системээс хүлээн авсан иргэн газраа өмчилж авах тухай өргөдлөө
өмчлөх газрынхаа харъяа дүүргийн Засаг даргад гаргана.
Дүүргийн Засаг дарга холбогдох хууль тогтоомжийг үндэслэн, иргэнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.