-Төсвийн бодлого, мөнгөний бодлого уялдаж байж эдийн засаг сайжирна-
Энэ удаагийн ярилцах танхимдаа МУИС-ийн багш, доктор Л.Оюуныг урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнгөрсөн сарын 30-ны өдөр Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж бодлогын хүүг 1.5 нэгж хувиар өсгөн, 12 хувь болгох шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг гаргах болсон шалтгааныг та юу гэж харж байна?
-Бодлогын хүүг нэмэх нь мөнгөний хатуу бодлогын үед авдаг арга хэмжээ юм. Хүү өснө гэдэг нь гүйлгээнээс мөнгө татах зорилгоор хэрэглэгддэг зүйл. Үйлдвэрлэл өндөр хөгжөөгүй байгаа манайх шиг оронд мөнгөний хатуу бодлого нь зөв байдаг. Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд инфляци өсөхгүй байх учиртай бөгөөд мөнгөний нийлүүлэлт бага байх шаардлагатай. Монголбанк бодлогынхоо хүүгээр нийт эрэлтийг хумьж, инфляцийг барина гэж буй ч, засгийн газар улсын төсвөөр, бас төсвөөс гадуур мөнгө нийлүүлээд, эрэлтийг өдөөгөөд байж таарахгүй. Тиймд улсын төсөв, төсвөөс гадуурх зарцуулалтыг адилхан хумихгүй бол болохгүй. Үүн дээр би их санаа зовж байна.
-Мөнгөний бодлогыг хатууруулснаар ямар үр дүн гарах вэ?
-Энэ нь зах зээл дээр байгаа мөнгөний хэмжээг багасгана гэсэн үг. Үүний дүнд үйлдвэрлэлийн хэмжээнд шаардлагатай мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ багасах нь ойлгомжтой. Хэдий тийм ч төлбөрийн тэнцлийн хүндрэлийг зөөлрүүлэх, инфляцийг эрчимжүүлэхгүй байлгах, дунд болон урт хугацаанд санхүүгийн тогтвортой байдлыг хангах, макро эдийн засгийн тогтвортой байдалд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, иргэдийн бодит орлогыг хамгаалах эерэг нөлөөтэй. Нэг ёсондоо макро эдийн засгийн тогтвортой байдлаа хангахын тулд авч байгаа арга хэмжээ гэж харж байгаа.
-Монгол Улсын өнөөгийн нөхцөлд ямар ямар сөрөг үр дагавар гарах магадлалтай вэ?
-Үндэсний үйлдвэрлэл манай оронд тийм ч сайн хөгжөөгүй. Тиймээс үндэсний үйлдвэрлэл, дотоодын нийт бүтээгдэхүүнийг бууруулах тал дээр их айхтар нөлөө үзүүлдэггүй юм. Үйлдвэрлэл хөгжсөн орнуудын жишгээр бол хэт үйлдвэрлэл явагдаад, эрэлтээс нийлүүлэлт нь давсан үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн зах дээр нийлүүлэгдэхээс сэргийлж хатуу бодлого явуулдаг. Гэтэл орчин үед эдийн засгийн хүнд байдалд орж байгаа орнууд эсрэгээрээ мөнгөний зөөлөн бодлого явуулдаг.
АНУ, Япон зэрэг үйлдвэрлэл өндөр хэмжээнд хөгжсөн орнуудын практик дээр гарч ирсэн. Тэдгээр орнууд хүмүүсийнхээ худалдан авах чадварыг сайжруулахын тулд мөнгөний нийлүүлэлтийг нэмж өгдөг арга хэмжээ юм л даа. Гэхдээ тэр улсууд хөгжлийн түвшин зэрэг олон зүйлээрээ манай улсаас ялгаатай. Тиймээс манай орны өнөөгийн нөхцөл байдалд хатуу бодлого нь зөв зүйтэй алхам.
-Мөнгөний бодлого чангарч байгаа ч төсвийн зардал өндөр хэвээр байна. Төсөв, мөнгөний бодлогын уялдааг хэрхэн хангах вэ?
-Энэ бол манай улсын эмзэг асуудал. Уг нь төсвийн бодлого, мөнгөний бодлого хоёр хоорондоо зохицож байх ёстой. Энэ хоёр нэг нь нэгийгээ дэмжиж, уялдаатай байх нь чухал. Гэтэл манайд өнөөдрийг хүртэл бодлогын уялдаа хангагдахгүй явсаар ирлээ. Жишээлбэл, төсөв нь гүйлгээнд мөнгө нэмж оруулж байхад, мөнгөний бодлогоороо тэрүүнийг татаж авах бодлого явуулж ирсэн нь эдийн засгийн хөгжилд тушаа болж байгаа юм. Эдийн засгийг тэргэн дэх ачаатай зүйрлэе л дээ.
Үүнийг урагшаа авч явахад төсвийн бодлого, мөнгөний бодлого хоёр хүч нийлүүлэн эдийн засгаа урагш чирэх ёстой. Гэтэл энэ хоёр нь хоёр өөр зүгрүү явж байгаа учраас эдийн засаг урагшаа явж гавихгүй байна. Иймээс төсөв тэлж байгаа үед мөнгөний хумих бодлого явуулна гэвэл дахиад л нэгнийхээ авсан арга хэмжээг нөгөөх нь саармагжуулсан үр дагаварт хүрнэ. Эдийн засаг нөгөөх л янзаараа урагшлахгүй.
-Манай улсыг чиглэсэн валютын урсгал эрс татарч гадаадын шууд хөрөнгө оруулалт гэхэд өнгөрсөн оны мөн үеэс 70 орчим хувиар буурсан статистик байна. Цаашид гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Хамгийн гол гарц нь гадны хөрөнгө оруулалтыг нэмэх буюу хөрөнгө оруулагчдыг татаж оруулж ирэх, эсвэл экспортонд гаргах бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэх. Энэ нь гадаад валютын хэмжээг нэмэгдүүлэх хоёр гол арга хэмжээ юм. Манай улс уул уурхайн түүхий эд дагамгайлсан экспорттой улс. Өөр экспортолдог бүтээгдэхүүн гэхлээр багахан хэмжээний ноолуурыг эс тооцвол бараг байхгүй.
Тиймээс гаднаас валютын дотогшлох урсгалыг бий болгох гарц бол дээр дурьдсан хоёр дээр яригдана. Гэтэл манай улсад гадны хөрөнгө оруулагчид орж ирэх хууль эрх зүйн орчин хангалтгүй байгаа. Гадны хүнийг манай улсад хөрөнгө оруулалт хий гээд хүчээр авчрах ямар ч боломж байхгүй учраас эхний ээлжинд экспортонд гардаг бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ дэмжиж, нэмэгдүүлэх ёстой. Тэгвэл ямар бүтээгдэхүүнийг экспортонд гаргах вэ гэдэг асуудал гарч ирж байна.
Үүнийг мэдэхийн тулд дэлхийн эдийн засгийн нэг эд эс болсон Монгол Улсад дэлхийн зах зээлд орон зай байгааг мэдэх хэрэгтэй. Манайд маш их гарц байгаа. Экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж ч байна. Хүнсний бүтээгдэхүүн онцлог бол байнга хэрэглэгдэж байдаг. Хэрэглээ ханана гэж байдаггүй. Тэгэхлээр боломжтой бүтээгдэхүүнийхээ үйлвэрлэлийг маш хүчтэй дэмжиж өгөх хэрэгтэй.
-Хэдийгээр гадаад худалдааны алдагдал багасч байгаа ч Монгол Улсын төсөв алдагдал хүлээсэн хэвээр байна. Бүр зургаадугаар сард алдагдлын хэмжээ 240.6 тэрбум төгрөг болж, нэмэгджээ. Энэ мэт нэмэгдсээр байгаагийн нөлөөлөх хүчин зүйлсүүд нь юу гэж үзэж байна вэ?
-Төсвийн алдагдал, гадаад худалдаа, төлбөрийн тэнцэлд эерэг үзүүлэлт харагдаж байгаа. Гэвч эдгээрийг графиклаад задлаад үзэхээр экспортолсон барааны хэмжээ өсөөгүй. Эсрэгээрээ гадны шууд хөрөнгө оруулалт буурснаас болоод зөрүүнүүд эерэг харагдаж байгаа юм. Мөн буурч байгааг нь биш яагаад буурав гэж үзвэл манай эдийн засаг хүндрэлтэй байгаа нь харагдана.
Уул уурхайгаасаа хамаарсан өрөөсгөл эдийн засгийн бүтэцтэй үед уул уурхай доголдвол дагаад эдийн засгийн өсөлт буурч байдаг. Ийм асуудлыг шийдэхийн тулд ерөөсөө олон хөлтэй буюу олон бүтэцтэйгээр эдийн засгаа хөгжүүлэх шаардлагатай. Дан ганц уул уурхай гэлтгүй бусад салбаруудад гадаадын хөрөнгө оруулалт татах, төрөс дэмжлэг үзүүлэх зэргээр дэмжиж хөгжүүлэх хэрэгтэй байна. Нэмж хэлэхэд нано технологи буюу мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь улс орныг хөгжүүлдэг гэдэг нь тодорхой болчихлоо. Үүнийг бас судалж үзээд гол хоёр салбартаа хүчтэй дэмжээд түүнээсээ олсон орлогоороо бусад салбаруудаа хөгжүүлэх эх үүсвэрээ олж ирж болно.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Мягмардорж