-Бид алдагдлаа өөр үйл ажиллагаагаараа нөхөж байгаа-
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд рэйлбусыг Улаанбаатар төмөр замаас явуулж байгаа. Хоёр сар орчим хугацаанд явж, алдагдалтай ажилласаар байгаа рэйлбусын талаар Улаанбаатар төмөр замын Зорчигч тээврийн албаны дарга С.Бат-Очироос тодрууллаа.
-Рэйлбусыг цаашид ийм байдлаар явуулсаар байх уу?
-Хотын дундах төмөр замын тээвэр манай улсад дөнгөж хөгжиж эхэлж байна.
Эхний юманд алдаа гардаг, шийдэх зүйл нэлээд гарч байна. Цаг тухайд нь шийдээд явбал 3-5 жилийн дараа зүгширнэ, хүмүүс нь суугаад сурна, маш сайхан тээврийн хэрэгсэл болоод хэвшчихнэ.
Рэйлбусыг хотын нийтийн тээвэрт явуулахгүй боллоо гэхэд Төмөр зам өөрийнхөө техникийн хэрэгцээнд ашиглаж болно, өөр ашигтай чиглэлд явуулж ч болно. Зогсох тухай ойлголт байхгүй.
Нийслэлийн нийтийн тээврийн автозамын сүлжээг сайжруулахаар төлөвлөж байгаа юм билээ. Тэр хүрээнд рэйлбус, автобусны уялдааг сайжруулж, автобуснаас буугаад рэйлбусад суудаг болохоор зохицуулах тухай хотын удирдлагууд ярьж байна. Үнэ тарифийн хувьд Нийслэлийн нийтийн тээврийн зөвлөлөөс тасалбарын үнийг дахин тогтоогоод, алдагдал байвал хотоос санхүүжилт өгөөд явуулъя гэвэл болж байна.
-Өнөөгийн тарифийг хэрхэн тооцож тогтоосон бэ?
-3500 төгрөг бол Толгойтоос Амгалан хүртэл 80 хувийн дүүргэлттэй байхаар бодож ашиггүй, алдагдалгүй ажиллах Төмөр замаас тогтоосон үнэ. Хотын захиргаанаас алдагдлыг нь нөхөөд өгнө гэвэл автобустай адилхан үнэтэй болгож болно. Ямар ч байсан Төмөр замаас рэйлбусыг есдүгээр сарын 1-нийг хүртэл явуулах шийдвэр гаргасан. Зорчигч нэмэгдэхгүй алдагдал хүлээгээд байвал бид хотын захиргаанд асуудлаа тавина.
-Эдийн засгийн тооцоо судалгаагүйгээр өндөр үнэтэй автобус авчраад алдагдал хүлээгээд эхэллээ гэсэн шүүмжлэл их байна л даа?
-Рэйлбусыг хотын нийтийн тээвэрт явуулахгүй боллоо гэхэд Төмөр зам өөрийнхөө техникийн хэрэгцээнд ашиглаж болно, өөр ашигтай чиглэлд явуулж ч болно. Зогсох тухай ойлголт байхгүй. Рэйлбусыг төмөр зам хотын даргын хүсэлтээр оруулж ирсэн. Хотын захиргаа алдагдлын зөрүүг төлж чадахгүй бол төмөр зам автобусаа өөр чиглэлд л ашиглачихна.
-Орон нутгийн чиглэлд явуулах боломжтой гэсэн үг үү?
-Дархан руу явуулж болно. Рэйлбусын техникийн хүчин чадал нь 300 км-т явах боломжтой.
-Эдийн засгийн хүндрэлтэй үед алдагдалтайг нь мэдсээр байж хотод явуулаад байх хэрэг үү?
-Энэ бол эхлэл. Үүнээс болоод Төмөр зам хүндрэлд орж, хохирол амссан юм байхгүй. Энэ алдагдлаа бид өөр үйл ажиллагаагаараа нөхөж байгаа. Рэйлбусын алдагдал Төмөр замын хувьд өчүүхэн зүйл. Бид хотын удирдлага болон Нийслэлийн нийтийн тээврийн газрынхантай ярьж байгаад, есдүгээр сараас хэрхэхээ шийднэ гэв.