Монголчууд таван сая хүрчихвэл дэлхийд ноёлж, хэнд ч дийлдэхгүй болох юм гэсэн. Хэн гэдэг ухаантан нь ч тэгж хэлсэн юм бүү мэд.
Өнөөдөр хүүхэд бүрт сард 20 мянган төгрөг өгч байна. Харамсалтай нь энэ мөнгө хүн ам өсөхөд нөлөөлөхүйц байж чадахгүй. Ердөө л нэг намын нэр хүндтэй холбоотой л мөнгө гэж харагдахаар шүү дээ.
Заавал таван сая байдаг нь ч юу юм. За тэгээд, манай улсыг таван сая хүнтэй болгохгүйн төлөө элдэв хор хутгаж байдаг орнууд ч байдаг гэнэ ээ. Тэрийг нь ч яаж мэдсэн юм, бас л бүү мэд. Ер нь бол улс орны хүн ам өснө гэдэг аль ч талаараа хэрэгтэй. Эдийн засгийн эргэлт хурдасна, өргөн уудам газар нутгаа эзэмших боломжтой болно.
Санаагаар болдог бол 100 сая хүнтэй болчихоод, энэ их өргөн уудам нутгаа харж хандах иргэдтэй, хаа сайгүй том хотуудтай болбол сайхан л хэрэг. Хэрвээ хүн амын тоо хүмүүсийн хэлээд байгаа шиг таван саяд хүрчихвэл дэлхийд ноёрхох нь ч яамай, ядаж л спортоор илүү өндөр амжилт гаргах боломжтой болно. Гээд л олон сайн тал байгаа байгаа. Тиймдээ ч нэг хэсэг манайхан олуулаа болох асуудлыг дорвитой ярьж байсан. Манайхан ч юу байх вэ, эрх баригчид л даа. Ирэх жилийн хоёрдугаар улирал гэхэд гурван сая дахь хүнээ хүлээж авах гэж байгаа Монгол Улс хурдан хугацаанд 4, 5, цаашлаад 6, 7 сая хүнтэй болохын тулд бодлого хэрэгтэй. Тэр бодлого нь ямар байхыг ч эрх баригчид янз бүрээр л ярьсан. Түүний дунд “Олуулаа” нэртэй хуулийн төсөл батлах асуудал яригдаж байлаа.
Хуульд гурав дахь хүүхдийг дэмжих бодлогыг тусгаж өгнө гэж байсан. Тэгэхдээ гурав дахь хүүхдээ төрүүлсэн ээжид сар бүр мөнгөн тэтгэмж олгохоор ярьж байлаа. 80-100 орчим мянган төгрөг сар бүр өгөх тухай яриа шүү дээ. Гэтэл худал хэлсэн хүнд сүүлийн хоёр жил яригдсан “Олуулаа” хуулийн төсөл одоо болтол батлагдаагүй л байна. Ядаж ганц ч удаа УИХ-аар хэлэлцээгүй. Хэдэн гишүүн л хуулийн төсөл яриад давхиад байснаас биш.
Манайхан бүгдээрээ л халамжаас татгалзах талаар ярьдаг. Гэхдээ хүн ам өсгөх тал руу чиглэсэн бодлого барихын тулд эдийн засгаар л хөшиж өгөхгүй бол өөр аргагүй шүү дээ. Өнөөдөр хүүхэд бүрт сард 20 мянган төгрөг өгч байна. Харамсалтай нь энэ мөнгө хүн ам өсөхөд нөлөөлөхүйц байж чадахгүй. Ердөө л нэг намын нэр хүндтэй холбоотой л мөнгө гэж харагдахаар шүү дээ. Т иймээс эдийн засгийн хөшүүргээ арай л дөмөгхөн болгох хэрэгтэй байна.
Өөрөөр хэлбэл, “Олуулаа” хуулийн төслөө батлах хэрэгтэй шүү дээ. Тэгэхдээ зүгээр л сард 80 мянган төгрөг өгнө гэдэг асуудлыг бас бодож үзэх л хэрэгтэй. 80 мянган төгрөг авахын тулд хүүхэд гаргах хүмүүс бий бил үү. Хэн мөнгөний төлөө хүүхэд гаргаж байгаа билээ. Удам залгасан ядуус төрөх нөхцлийг ч бий болгох магадлал бий. Тэгэхээр бас бодолтой байхгүй бол горьгүй. Ер нь бол Монгол Улс 5, 6 битгий хэл олон сая хүнтэй болох хэрэгтэй байна.
Гагцхүү хөшүүргээ яаж хийх вэ гэдэг асуудал л байна. Илүү боловсронгуй “Олуулаа” хууль хэрэгтэй гэсэн санааг дэвшүүлэх гээд байгаа юм. Одоо бол эрх баригчдаас “Олуулаа болъё гэсэн яалаа. Эдийн засаг хүндрээд энэ амлалтаасаа буцав уу. Эсвэл өөр шалтгаан байна уу” гэж асуумаар байна.
Н.Пунцагболд