НЗЦГ-аас хөдөө, орон нутгийн замд гарч буй осол аваар, зөрчил дутагдлыг бууруулах зорилгоор хөдөлгө нт эргүүл ажиллуулж эхэлжээ.
Энэ талаар болон гарсан зөрчил дутагдлын талаар Нийслэлийн Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Х.Одбаяраас тодрууллаа.
-Хөдөө, орон нутгийн замд хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэлсэн талаар тодруулахгүй юу?
-Нийслэлийн Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, ХАБХХ-ийн алба хаагч нартай хамтран 24 цагаар хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчдыг ажиллуулж, хяналт шалгалт хийж байна. Урин дулаан цаг болсонтой холбогдуулан хөдөө, орон нутгийг зорих иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдсэн.
Хөдөө, орон нутгийн замд илэрч буй гол зөрчил нь бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, урсгал сөрөх, хүн тээвэрлэх журам зөрчих зэрэг зөрчил ихээр илэрч байгаад арга хэмжээ тооцон ажиллаж байна.
Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотоос Дархан, Эрдэнэт, Налайх, Багануур, Төв аймгийн нутаг Лүн, Баянцогт сумын чиглэлд зорчиж буй хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч болон хөдөлгөөнд оролцогч нарын замын хөдөлгөөнд оролцож буй байдалд хяналт тавих зорилготой ажиллаж байна.
-Хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байх үеэр ямар зөрчил дутагдал илрэв. Хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын дийлэнх нь ямар зөрчил дутагдал гаргаж байна вэ?
-Хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчдыг ажиллаж, хяналт шалгалт хийхэд нэлээд тооны зөрчил илэрсэн байна. Тухайлбал, Завхан аймгаас Улаанбаатар хот руу явж байсан 85-16 ЗАА улсын дугаартай хот хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч Б нь 44 зорчигч тээвэрлэж явахдаа хурд хэтрүүлсэн байна. Мөн Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот руу явж байсан 03-51 ГАА улсын дугаартай хот хоорондын зорчигч тэээврийн автобусны жолооч 39 зорчигчтой явж байхдаа хурд хэтрүүлсэн.
Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн чиглэлд явж байсан 15-80 ГАҮ улсын дугаартай хот хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч Н нь ээлжийн жолоочгүй явж байсан гэх зэрэг зөрчил илэрсэн байна. Түүнчлэн Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд явж байсан 96-09 АРХ улсын дугаартай хот хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч Л нь жолооны үнэмлэхтэй боловч мэргэшсэн жолооны үнэмлэхгүй, ээлжийн жолоочгүй, мөн 68-20 ЗАА, 84-85 БНХ улсын дугаартай хот хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч нар нь ээлжийн жолоочгүй замын хөдөлгөөнд оролцож явсан зэрэг зөрчил илэрсэн байна.
Хот хоорондын зорчигч тээврийн том оврын автобусны дийлэнх нь хурд хэтрүүлэх, ээлжийн жолоочгүй байх зөрчил гаргах нь их байгаа нь ажиглагдаж байна. Эдгээр жолооч нарыг саатуулан Улаанбаатар хот руу буцаах арга хэмжээ авсан. Энэ нь иргэдийг ихээр чирэгдүүлж, бухимдуулж байгаа тул дахин ийм зөрчил гаргахгүй байхыг нийт зорчигч тээврийн жолооч нарт анхааруулж байна.
-Хөдөө, орон нутгийн замд хөдөлгөөнт эргүүлийг хэдий хугацаанд ажиллуулах вэ. Түүнчлэн эдгээр зөрчил гаргасан жолооч нарын харьяалагдах компанийн удирдлагуудад ямар нэгэн арга хэмжээ авах уу?
-Ажилдаа хариуцлагагүй хандаж буй албан тушаалтанд хариуцлага тооцох талаар албан мэдэгдэл шаардлагыг НЗЦГ-аас хүргүүлсэн байгаа. Мөн хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад тавих хяналт шалгалтыг эрчимжүүлж тогтмол хяналт шалгалт тавьж зөрчлийг нэн даруй арилгах, гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллах, Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах ажлыг зохион байгуулах шаардлагатай байгаа.
Үүнээс гадна хөдөө, орон нутгийн замд илэрч буй гол зөрчил нь бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, урсгал сөрөх, хүн тээвэрлэх журам зөрчих зэрэг зөрчил ихээр илэрч байгаад арга хэмжээ тооцон ажиллаж байна. Одоогоор хөдөө, орон нутгийн замд хийж буй хяналт шалгалтыг наймдугаар сарыг дуустал тасралтгүй 24 цагаар үргэлжлүүлэхээр болсон.
-Нийт жолооч нарт хандаж юу хэлэх вэ?
-Хөдөө, орон нутгийн замд 24 цагийн хөдөлгөөнт эргүүл ажиллаж байгааг дахин сануулъя. Иймд жолооч та бүхэн орон нутагт зорчих, орон нутгаас нийслэлийг зорих гэж байгаа бол Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрэм болоод бусад нийтээр дагаж мөрдөх хууль дүрмийн хэрэгжилтийг сайтар дагаж мөрдөхийг НЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс анхааруулж байна.