Удтал хүлээлгэсний эцэст нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний газар өмчлүүлэх ажил өнөөдөр эхэлж байна. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын санхүү эдийн засгийг хариуцсан орлогч дарга Б.Батаа Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар болон Нийслэлийн Газрын албаны ахлах мэргэжилтэн н.Шижир нар хонх цохин, цахим бүртгэлийн үйл ажиллагааг албан ёсоор нээлээ.
Нийслэлийн мэдээллийн технологийн газар болон Нийслэлийн өмчийн харилцааны газар хамтран цахим бүртгэлийн системийн ажлыг хийж гүйцэтгэжээ.
Гурван төрлийн мэдээллийн баазад /Нийслэлийн өмчийн харилцааны газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Газрын харилцаа геодизи зурагзүйн газар/ холбогдож буй энэхүү систем нь мэдээллийн аюулгүй байдал чанга, хандалтын тоо үл хамааран ачаалал даах чадвартай гэж Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга Б.Бат-Өлзий нээлтийн үеэр хэлсэн юм.
Гэтэл www.umch.ub.gov.mn хаягийн цахим бүртгэл гэсэн хэсэг яг одоо ажиллахгүй байгаа нь иргэдийн хандалт огцом нэмэгдэж ачааллаа дийлэхгүй эсвэл ямар нэгэн эвдрэл гарсантай холбоотой байж болох юм.