Ашигт малтмалын газрын гурван геологич Баянхонгор аймагт 20 хоногийн хугацаатай, төлөвлөгөөт шалгалтаар ажиллах үеэр нэг нь алга болсон талаар бид мэдээлсэн.
Харамсалтай нь өнөө өглөө ОБЕГ-ын аврах албаныхан түүнийг Баян-Өндөр сумын Цэнхэрийн баруун үзүүр, хар дов гэдэг газраас нас барсан байдалтай олжээ. Түүнийг хайхаар өчигдрөөс нисдэг тэрэг гарган, 39 хүнийг хайх ажилд дайчилсан юм.
Талийгаач Б.Мөнх-Эрдэнэ 1987 онд төрсөн, АМГ-ын Геологийн албаны Эрдэс баялгийн судалгааны тасгийн шатах ашигт малтмал хариуцсан мэргэжилтнээр нэг жилийн өмнөөс ажиллаж эхэлсэн юм байна.
Эргэн сануулахад, гурван геологич тус аймгийн Баян-Өндөр сумаас 120-130 км зайд “Идрэнгийн нуруу” гэдэг газар явж байхад машиных нь гурван дугуй хагарч, цааш явах боломжгүй болжээ.
Талийгаач М /27 настай, эрэгтэй/ GPS төхөөрөмжөө аван, зам хайхаар яваад үлдсэн хоёроосоо холбоо тасран, сураггүй болсон юм. Долоо хоногийн турш сураггүй байсан.
Геологичийг эрэн хайх ажиллагаанд Баянхонгор аймгийн Онцгой байдлын хэлтсийн 6 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн газрын 1 албан хаагч, Нэгдсэн эмнэлгийн 1 эмч,Баян-Өндөр сумын 24 иргэн, 2 автомашин, 6 мотоцикл, Шинэжинст сумын 3 иргэн, 1 автомашин, ар гэрийн 4 иргэн, 1 нисдэг тэрэг, нийт 39 хүн, 11 техник хэрэгсэл оролцжээ.
Харин талийгаачтай хамт явсан АМГ-ын Эрдэс баялгийн судалгааны тасгийн дарга А.Дэлгэрсайхан, жолооч Ч.Түмэнбаяр нар нутгийн иргэдтэй таарснаар амь аврагдсан юм.
АМГ-ын гурван ажилтан төлөвлөгөөт шалгалтаар 20 хоногийн хугацаатай Баянхонгор аймагт ажиллахаар энэ сарын 24-ний өдөр Баян-Өндөр сумаас 120-130 км зайд, Идрэнгийн нуруунд явж байхад нь машиных нь гурван дугуй хагарснаар ийн тусламж дуудах гэж яваад хоорондоо төөрөлдөж, нэг нь ийнхүү амиа алджээ. Талийгаачийн ар гэрийнхэн МАК-ийн нисдэг тэргийг хөлсөлж, эрэл хайгуул хийж байсан юм.
Сүүлийн 10-аад жилийн хугацаанд АМГ-ын хөдөө ажлаар явсан геологичдоос амиа алдсан, төөрсөн тохиолдол отг гарч байгаагүй юм.