Ричард Ли Норрис бол арав гаруй жил амны хаалт, саравчтай малгайтай явж, хүний хөл татарсан үед буюу шөнийн цагаар дэлгүүрээс хүнсээ цуглуулахаар явдаг байжээ.
Учир нь тэрээр 1997 онд нүүрэндээ маш хүнд гэмтэл авч бараг эрүүгүй болжээ. Харин 2012 онд Мэрилэндийн Их сургуулийн 150 эмчийн бүрэлдэхүүнтэй, 36 цагийн цагийн турш үргэлжилсэн мэс заслын ачаар дахин нүүртэй болжээ. Түүний нүүрэнд таван донороос хэл, шүд, эрүүний яс зэргийг авсан бөгөөд хагалгаа амжилттай болжээ.
Хагалгааны дараа түүнд амьд үлдэх 50 хувийн магадлал байсан ч бурхан түүнд шинэ төрхтэйгөө шинээр амьдрахад нь тусалжээ. Анагаахын шинжлэх ухааны хувьд ч дэвшил гарч шархадсан цэрэг болон осолд орсон хүмүүст ч мөн нүүр шилжүүлэн суулгах мэс засал хийх боломжтой болжээ. “Нэг дусал итгэл далайг ч бий болгоно, нэг торх найдвар дэлхий ертөнцийг ч өөрчилнө. Амьд үлдэхийн тулд лабораторын туршилтын хүн “харх” болсондоо харамсахгүй байна” хэмээн Норрис тус сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Тэрээр өөрийн эмч Эдуардо Родригест маш их талархаж явдаг гээд “Шинэ нүүртэй болсныхоо дараа хамгийн анх толинд өөрийгөө харахад Эдуардо эмчээ чанга гэгч нь тэвэрэхийг л хүссэн” гэжээ.
Тэрээр 22 настайдаа нүүрээ алдсан. Гэртээ халамцуу ирсэн Норрис ээжтэйгээ маргалдаж улмаар буу аван өөрийгөө егүүтгэнэ хэмээн айлгажээ. Гэтэл тэр санамсаргүй сум алдаж нүүрэн тус газартаа бууджээ. Ослын дараа тэр шүдгүй, хамаргүй болж хэлнийх нь нэг хэсэг л үлдсэн байжээ. Түүний амтлах чадвар одоо гайгүй ч үнэрлэхдээ муу гэнэ. Норрис загасчлах маш дуртай бөгөөд Урлагийн түүхийн коллежид онлайнаар суралцаж байгаа аж.
Нүүр шилжүүлэн суулгуулах мэс заслыг нохойнд хазуулсан, франц эмэгтэйд хамгийн анх 2005 онд хийж байжээ.