“Автобус-3” компанийн үйл ажиллагаа доголдож байгаа гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа.
Үүний дагуу тус компанийн ажилтанаас тодруулахад “Дампуурлаа зарлаж үйл ажиллагаагаа зогсоох талаар албан ёсоор дарга нар бидэнд хэлээгүй байгаа. Гэхдээ урьдчилсан байдлаар бол ийм зүйл болох гэж байгаа нь тодорхой болсон. Өглөөний ээлж ажилдаа гарч шугамандаа явж байгаа.
Өнөөдөр оройны ээлж 11.00 цагаас, өглөөний ээлж 16,00 цагаас гэсэн хуваарьтайгаар ажилчдын хурал зарласан. Энэхүү хурлаар бидэнд албан ёсоор хэлж цаашдаа яах талаар ярилцах юм гэсэн. Компанийн ажилчдын хувьд “Автобус 1”, “Цахилгаан тээвэр” компаниудад хуваагдаж очихыг эсэргүүцэж байгаа. Хэрвээ ийм зүйл болвол бид эсэргүүцэж жагсаал цуглаан суулт зарлана гэж ярилцаж байгаа” гэсэн мэдээллийг өгсөн.
Энэхүү мэдээллийн дагуу “Автобус-3” компанийг 12,30 минутын орчимд зорьж очлоо.
Биднийг очиход ажилчдын хурал тарж байлаа.
Үүдэнд суусан зарим ажилчидтай уулзлаа.
“Хурлаар ямар нэгэн үйл ажиллагаагаа зогсоох талаар ярьсангүй. “Автобус1” болон “Цахилгаан тээвэр” компанид хуваах талаар хэд хоногийн өмнөөс яригдаад байсан. Гэтэл энэ нь манай компанийн газрын өмчийн асуудлаас болсон юм шиг байна. Тэгээд одоо газрын маргаан хийсэн хүмүүстэйгээ учраа олсон учраас цаашид асуудал байхгүй гэж удирдлагууд мэдэгдсэн” гэдгийг эх сурвалж хэллээ.
Өөр нэгэн эх сурвалж "Манай компанитай холбоотой энэ асуудал яригдаад удаж байгаа. Өнөөдрийн хурлаар бүх юм болж байгаа л гэлээ" гэв.
Ингээд Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Бүтэмжээс зарим зүйлийг тодрууллаа.
-Танай компанийн үйл ажиллагаа доголдож “Автобус1” болон “Цахилгаан тээвэр” компанид автобусуудаа шилжүүлэхээр болсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байна. Өнөөдрийн хурлаар энэ асуудал шийдэгдэх талаар ч танай компанийн ажилтан ярьсан?
-Үндэслэлгүй мэдээлэл. Яагаад ийм цуу яриа гарсныг мэдэхгүй байна. Энэ бол ам дамжсан яриа. Манай компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа.
-Танай ажилтнуудаас энэ талаарх мэдээллийг үгүйсгэхгүй байсан. Хурлаар яг юун талаар яригдсан бол?
-Бид сар болгон компанийн үйл ажиллагаатай холбоотой хурал хийдэг. Үүний дагуу хуралдсан. Гэхдээ хурлын уур амьсгал таны хэлээд байгаа шиг л байлаа. Манай ажилчид энэ талаар биднээс асууж байна лээ. Удирдлагын зүгээс ч үйл ажиллагаа хэвийн байгаа гэдгээ мэдэгдэж зохих тайлбаруудыг ч өгсөн.
-Сая үүдэнд танай компанийн ажилчидтай уулзахад “Газрын маргаантай холбоотой асуудлаас улбаалж “Цахилгаан тээвэр, “Автобус-1” компанид шилжүүлэх талаар яригдсан гэсэн. Гэхдээ одоо ойлголцсон гэсэн” гэх зэргээр ярьж байсан?
-Газрын маргаантай холбоотой асуудал байхгүй. Манай компанийн л өмч.
-Өнөөдөр тэгвэл алдагдалгүй хэвийн ажиллаж байгаа гэж ойлгож болох уу?
-Нийтийн тээврийн салбар ерөнхийдөө хүнд байгаа. Гэхдээ одоохондоо цалин хөлсөө тавьж чадахгүй юм уу, дампуурах дээрээ тулсан зүйл байхгүй. Ер нь бол манай компанитай холбоотой янз бүрийн мэдээлэл гардаг. Үүний л нэг байх.