Израиль болон Палестины ХАМАС бүлэглэлийнхэн өнөө өглөөнөөс эхлэн Газын зурваст гурван гурван хоног гал зогсоох зөвшилцөлд хүрч чадсан хэмээн BBC дамжууллаа.
Гэхдээ Израилийн талаас зөвшилцөлийг үл хамааран ХАМАС бүлэглэлийн террорист зорилгоор ашигладаг газар доорх хонгилуудыг устгахаа зогсоохгүй гэж мэдэгджээ.
Гал зогсоох 72 цагийн хугацаанд Газын зурвасын оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх аж. Тухайлбал, тэдэнд хоол хүнс хүргэж өгөх, цэргийн ажиллагааны явцад амиа алдсан хүмүүсийг оршуулах зэрэг юм.
Өнгөрсөн долдугаар сарын 8-наас хойш үргэлжилж буй цэргийн ажиллагааны улмаас маш олон энгийн иргэн амиа алдсан юм.
Түүнчлэн дайсагнагч талууд Израиль-Палестины хямралын шийдэлийг олохын тулд энх тайвны яриа хэлэлцээр явуулахаар Каир хотноо өнөөдөр уулзах юм байна.