Голлох үзүүлэлт:
Урсгал тэнцэл 603.6 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 62%-иар буюу 1,004.3 сая ам.доллараар буурсан үзүүлэлт юм. Үүнд
-Барааны гадаад худалдааны дансны алдагдал 113%-иар буурч 86.0 сая ам.долларын ашигтай гарч,
-Үйлчилгээний худалдааны алдагдал 11%-иар буурч, 649.8 сая ам.долларт,
-Орлогын дансны алдагдал 51%-иар буурч 143.4 сая ам.долларт,
-Урсгал шилжүүлгийн ашиг 81%-иар өсч, 103.5 сая ам.долларт тус тус хүрсэн нь нөлөөлжээ.
Хөрөнгө, санхүүгийн тэнцэл 29.8 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 97%-иар буюу 884.9 сая ам.доллараар буурсан үзүүлэлт бөгөөд энэ нь Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалтын ашиг 70%-иар буюу 873.2 сая ам.доллараар багасч, бусад хөрөнгө оруулалтын дансны алдагдал 129%-иар буюу 465.5 сая ам.доллараар өссөнөөр тайлбарлагдаж байна.
Бусад хөрөнгө оруулалтын алдагдал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ийнхүү өсөхөд аж ахуйн нэгж, байгууллагуудын гадаад худалдааны авлага 209.5 сая ам.доллараар өсч, гадаад зээл цэвэр дүнгээр 187.3 сая ам.доллараар буурсан нь нөлөөлжээ.