Монгол Хятадын эм зүйчид болон эмч мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид оролцсон эмнэлгийн мэдээлэл ба эмийн үйлчилгээ сэдэвт уулзалт өчигдөр боллоо. Хоёр улсын эмзүйчид энэ салбарт хамтарч ажиллах, харилцан туршлага солилцох, эм үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж Хятадаас нийлүүлэх, Монголын эмч, мэргэжилтнүүдийг урд хөршид сургах чиглэлээр хамтын ажиллагаа эхлүүлжээ.
Энэ талаар “Монгол эм импекс концерн”-ийн дэд захирал Н.Мөнгөнзагасаас тодрууллаа.
-Эм үйлдвэрлэлийн чиглэлээр Хятадтай хэрхэн хамтарч ажиллах боломж байна вэ?
-Хөрш орнуудын хувьд эм үйлдвэрлэх техник технологи нийлүүлэх, боловсон хүчин сургах, эмч нарыг сургаж чиглэлээр хамтран ажиллаж эхэлсэн. Зөвхөн эмээр зогсохгүй энэ салбарын эрдэм шинжилгээний байгууллагуудыг холбож өгч байгаа юм.
Монголд эмийн 31 үйлдвэр бий. Үүний 26 нь уламжлалт, тав нь Европ эм үйлдвэрлэдэг. 2013 онд дэлхийд ургамлын түүхий эдээр хийсэн эмийн бизнес 7.5 хувиар өссөн дүн мэдээ байна.
Нөгөө талаас Хятадын хамгийн чанартай түүхий эдийг Монголд нийлүүлэх боломж байж болох юм. Манай дотоодын бүх үйлдвэрийн 90 хувь нь Хятадаас эмийнхээ түүхий эдийг авч байгаа.
Хятадад хуурамч эм бий, сайн чанарын эм ч бий. Хятадын төр засаг өнгөрсөн оноос эхлэн хуурамч эмтэй хатуу тэмцэж эхэлсэн тухай мэргэжлийн хүмүүс нь хэлж байна.
-Зах зээл дээрх эмийн үнэ өндөр байгаад иргэд шүүмжлэлтэй ханддаг?
-Манай улс эмийнхээ 80 хувийг гадаадаас тэр дундаа Европын орнуудаас авдаг. Тиймээс үнэ нь өндөр байгаа юм. Импортын эмийн 4-5 хувийг Хятад эм эзэлдэг. Хятад улс сайн чанартай эм үйлдвэрлэдэг, үнэ нь ч боломжийн байна. Хятадаас чанартай эм оруулбал хөрш зэргэлдээ орон учир тээврийн зардал бага гарна.
-Хятадын хуурамч эмийг манайхан хууль бусаар худалдаалдаг?
-Хятадад хуурамч эм бий, сайн чанарын эм ч бий. Хятадын төр засаг өнгөрсөн оноос эхлэн хуурамч эмтэй хатуу тэмцэж эхэлсэн тухай мэргэжлийн хүмүүс нь хэлж байна. Бүх үйлдвэрээ эм үйлдвэрлэлийн олон улсын стандартын түвшинд хүргэх хатуу шаардлага тавьж байгаа юм билээ. Тэгэхээр сайн үйлдвэрүүд нь шалгарч, муу нь хүссэн хүсээгүй хаалгаа барьж эхэлсэн гэв.
Энэ хуралд Хятадын эмзүйн холбооны удирдлагууд, Харбин хотын анагаах ухааны их сургуулийн эрдэмтэн профессорууд, Бээжингийн иргэний нисэхийн эмнэлгийн Эмийн сангийн эрхлэгч, Бээжингийн “Бриллиант” эмийн үйлдвэрийн удирдлагууд, эмнэлгийн эмзүйчид оролцжээ.
Монголын талаас Эмзүйн байгууллагуудын нэгдсэн “Эм”холбооны удирдах зөвлөлийн гишүүд, АШУҮИС-ийн Эмзүйн сургуулийн багш нар, мөн дүүргүүдийн Эрүүл мэндийн газрын дарга, эмзүйчид, клиникийн эмнэлгүүдийн эмч, эмзүйчид оролцсон байна.