Зуны дэлгэр цагт цусны доноруудын тоо эрс багасдаг, харин цусан бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ ихэсдэг байна.
Цусны төв өнөөдрийн байдлаар цусны бүлгийн хамааралд орж, нөөцийн хомсдолд ороод байна. Оюутнууд, иргэд ихэнх нь амралт зугаалгаар явдаг зун ийм байдалд орж, бүлгийн хамаарлаас болж цусны хомсдол ихэсдэг аж.
Одоогийн байдлаар олон хүнд цус хэрэгцээтэй, амь нас нь дээсэн дөрөөн дээр байна.
Жишээлбэл найман хүүхэдтэй 50 настай ээжид III бүлгийн, 23 настай нялх хүүхэдтэй ээжид II бүлгийн, хоёр настай бяцхан хүүд II бүлгийн цус их хэмжээгээр хэрэгтэй байгаа юм. Цусны төв нөөц боломжоо ашиглан амралтын өдрүүдэд хүртэл ажиллаж байгаа аж.
Ажлын өдрүүдэд өдрийн 14 цаг хүртэл цус цуглуулан, өдөр бүр гадуур явуулын алба ажиллаж байгаа гэнэ.
Энэхүү мэдээг уншиж байх зуур тань хэн нэгнийх нь амь үхлийн ирмэг дээр тулсан үед зөвхөн тохирох бүлгийн аюулгvй цус бэлэн байгаа эсэхээс шууд хамаарч байж болох юм. Тиймээс цусаа өгөхөөс бүү татгалзаарай. Таны өгсөн цус нэгэн сайхан ээжийг, нэгэн сайхан монгол хүнийг аврах болтугай.