Н.Золжаргал: Бид хэрэглээний зээлийг хумиж ипотекийн зээлийг дэмжинэ
-Долоо хоногийн эхээр иргэдийн дунд тарсан “Найман хувийн хүүтэй орон сууцны зээл зогссон гэнэ” цуурхалд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал цэг тавив. Тэрбээр “Найман хувийн хүүтэй зээл олголт зогсоогүй байгаа гэдгийг албан ёсоор хэлье. Энэ зээлийг үргэжлүүлэхийг Монголбанк дэмжиж байгаа.
Монголбанкны Мөнгөний зөвлөл ярилцаж байгаад дундаж давхрагынханд зориулсан ипотекийн зээлийн хүүг хэвээр үлдээхээр шийдсэн. Ипотекийн зээлийг дэмжсэнээр эдийн засагт нөлөөлж байгаа уул уурхайн хамаарлыг 90 хувиас 70 хувь болгон бууруулах хүргэх гэсэн зорилготой.
Монголбанкны зүгээс найман хувийн хүүг цаашдаа чанаржуулах хэрэгтэй гэж бодож байгаа. Бид хэрэглээний зээлийг хумиж ипотекийн зээлийг дэмжинэ. Учир нь ипотекийн зээл хамгийн найдвартай байдаг” хэмээн мэдэгдсэн юм. Харин 1876 төгрөгт хүрээд буй ам.долларын ханшийг “зохистой хэмжээ” гээд цаашид буурахгүй 1800 орчимдоо тогтоно хэмээн өгүүлсэн нь ам.доллараар зээл авсан иргэдийг бачимдуулсан юм.
Г.Сарангэрэл: Анхнаасаа цагдаагийн хурандаа нарын хүслийг гүйцээгээд гурван сарын ялаа авдаг байж
-Хүчний байгууллага хэвээрээ үлдэх гэсэн цагдаа нарын тэмцэл үргэлжилсээр. “Цагдаа эрх дархаа алдаж үйлчилгээний байгууллага болбол төр хүчгүйднэ” гэж бат итгэсэн тэд сайдыгаа суудлаас нь буулгахын тулд бүх нөөц бололцоогоо ашиглаж байна. Үүний нэг илрэл нь Г.Сарангэрэл гэх охины хэрэг. Түүнийг “Би Х.Тэмүүжин сайдтай холбоотой байсан нь үнэн” гэж зарлахад “Дарамтанд ороод ингэж байгаа байх” гэж дүгнэх хүмүүс байсан.
Тэгвэл энэ сарын 28-ны өдөр шүүхээр орж, жил, зургаан сарын ял авсныхаа дараа тэрбээр энэ таамаг үнэн байсныг баталсан юм. Шүүхийн шийдвэрийн талаар Г.Сарангэрэлийн өмгөөлөгч “Яг миний таамаглаж байснаар боллоо. Угаасаа энэ ашиг сонирхлын зөрчилтэй хэрэг. Тиймээс миний үйлчлүүлэгчид 1.6 сар хүртэлх хорих ял өгчих бололцоотой гэж хардаад, шүүх бүрэлдэхүүнээс татгалзаад байсан. Хоёр ч удаа татгалзсан.
Гэвч сүүлдээ ингээд нэмэргүй гэдгийг нь мэдээд шүүх хуралд оролцлоо. Шүүх бүрэлдэхүүн хардах үндэслэл байхгүй гэх хариулт өгч байсан л даа. Гэвч хардсан ёсоор л боллоо. Г.Сарангэрэл “Анхнаасаа цагдаагийн хурандаа нарын хүслийг биелүүлээд Х.Тэмүүжин сайдтай унтсан гэдэг ярилцлагаа өгснөөрөө л байдаг байж. Тэгээд тэдний амлаж байсан гурван сарын ялыг нь авдаг байж” гээд маш их харамсаж байгаа.
Уйлаад л байна” хэмээн өгүүлсэн юм. “Анхнаасаа цагдаагийн хурандаа нарын хүслийг гүйцээгээд гурван сарын ял авдаг байж” гэх Г.Сарангэрэлийн энэ мэдэгдэл Хууль зүйн сайд, цагдаагийн хурандаа нар нэг салбарт багтаж шингэхээ байсныг дахин нэг нотолсон юм. Өөрөөр хэлбэл, Х.Тэмүүжин энэ салбарт хийх гэж байгаа шинэчлэлээ болих, нэг бол өөрийнх нь эсрэг босч, гэр бүл, карьерийг нь үрэн таран хийхээр нэгдсэн цагдаагийн хурандаануудыг нухчин дарж, шахан зайлуулах гэсэн хоёр салаа замын аль нэгийг сонгох цаг ирсэн бололтой.
Г.Ганхуяг: “Хотгойдын Хурд 1” наадмаар яаж зодуулсан юу болсныг үнэнээр нь тайлбарлахыг Ц.Содномдоржоос шаардаж байна
“Хотгойдын хурд 3” хангайн бүсийн даншиг наадам Хөвсгөл аймагт болсон билээ. Энэ наадмаар Хөвсгөл аймгаас төрж гарсан улсын харцага Ц.Содномдорж нутгийнхаа наадамд найз, Ховд аймгийн харъяат аймгийн начин Н.Ууганбаярыг түрүүлүүлэх гэснийхээ төлөө золтой л наадамчин олонд бялба нүдүүлчихээгүй.
Харин үүний дараа Хөвсгөл аймгаас төрсөн удам дамжсан хүчтэн улсын харцага Ганзоригийн Ганхуяг олон нийтийн сүлжээндээ Ц.Содномдорж харцагад хаягласан захидал бичсэн нь олон нийтийн анхаарлыг багагүй татсан юм. Харцага захидалдаа хүмүүсийн дунд одоо ч ам дамжин яригдсаар байдаг “Х.Мөнхбаатар арслан, Г.Ганхуяг харцага хоёр Ц.Содномдоржийг элбэж зодоод барилдах аргагүй болгосон юм гэнэ лээ” гэсэн яриаг сөхөж, яг үнэн хэрэгтээ юу болсныг хэлж, олны эргэлзээг тайлахыг шаардсан явдал хамгийн сонирхолтой байсан.
Учир нь, энэ яриа Х.Мөнхбаатар арслан, Г.Ганхуяг харцага нарт аль алинд нь нэг нэр, хоёр хоч зүүлгэсээр өдийг хүрсэн юм. Ц.Содномдоржийг “шударга барилдсаныхаа төлөө зодуулсан хөөрхий” гэж нэр хүнд нь ч багагүй өссөн санагдана. Гэтэл бодит байдал дээр огт өөр юм болсон гэдгийг Г.Ганхуяг харцага илчиллээ. Захидал энэ сарын 27-ны өдөр сүлжээнд тавигдсанаас хойш дөрөв хоног өнгөхөд Ц.Содномдорж харцага дуугарахгүй хэвээр л байна.
Х.Сайхан