Улсын арслан Н.Батсуурийг зургаан өрөө байраа зараад ЭХЭМҮТ-д хандивлана, хандивлахгүй гэсэн цуу яриа өчигдөр цахим ертөнцөд шуугиан тарьсан. Энэ талаар 19.10 цагт өөртэй нь холбогдож тодрууллаа.
-Сайн байна уу, арслаан. “Өнөөдөр” сониноос ярьж байна. Та одоо хаана байна вэ?
-“Говь ресортс” жуулчны баазад байна. Манай жүдогийнхон энд Дэлхийн аваргын бэлтгэлд гарсан юм.
-Таныг байраа зараад, ЭХЭМҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт хандивлана гэсэн мэдээлэл цацагдаад байна. Та энэ талаар сонссон уу. Хэр бодитой мэдээлэл юм бэ?
-Би саяхан энэ тухай ойрынхоо хүнээс сонслоо. Их гайхаж байна. Магадгүй олон нийтийн хэрэгслүүд хүмүүсийн анхаарлыг татах гэж л ийм зүйл бичсэн юм болов уу гэж бодож байна. Өчигдөрхөн (уржигдар) би сэтгүүлчдийн өмнө байрныхаа эрхийн бичгийг гардаж авсан шүү дээ. Тэгээд л шууд бэлтгэлээ хийхээр наашаа ирсэн. Одоогоор надад элдэв зүйл бодох цаг зав алга. Тэр тусмаа ашиглалтад орох болоогүй байрыг хэрхэх тухай ямар нэгэн бодол алга. Хэрэв хүүхдүүдийн төлөө зориулах байлаа гэхэд би өөрөө түрүүлж мэдээлэл хийнэ биз дээ.
Л.Ганчимэг