Нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийг ажлыг эрчимжүүлэх, мөн төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, ил тод, шуурхай хүргэх зорилгоор 2014.08.01-ний өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн дөрөвдүгээр хороо Тариан булагийн нэгдүгээр хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр гэсэн таван байршилд нийслэлийн иргэнд газар өмчлүүлэх тухай хүсэлтийг онлайн хэлбэрээр хүлээн авч эхэлсэн.
Нийслэлд бүртгэлтэй иргэдийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг цахим хэлбэрээр сонгон шалгаруулах үйл ажиллагаанд оролцох тухай хүсэлтийг www.umch.ub.gov.mn сайтын “Цахим бүртгэл” хэсэг рүү орж бүртгүүлэх явцад Үндэсний Дата төвд байрлах сервер гацан, иргэд бүртгүүлж чадсангүй хэмээн ихээр бухимдсан.
Газар өмчлүүлэх тухай хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч эхэлсэнээс хойш 2014.08.01-ний өдрийн 16 цагийн байдлаар www.umch.ub.gov.mn цахим хуудас руу хандсан нийт хандалт 4 519 586 байна.
Нийслэлд бүртгэлтэй иргэдийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг цахим хэлбэрээр сонгон шалгаруулах үйл ажиллагаа нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 92 тоот тогтоолоор батлагдсан “Нийслэлд бүртгэлтэй иргэдийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг цахим хэлбэрээр сонгон шалгаруулах үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах” журмын дагуу хуанлийн 15 хоногийн турш бүртгэх тул 2014.08.15-ны өдрөөс өмнө хэзээ ч бүртгүүлсэн сонгон шалгаруулалтанд тэгш эрхтэй оролцох болно.
Мөн нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Мэдээллийн технолгийн газар болон Үндэсний Дата төвийн холбогдох хүмүүс газар өмчлөлийн цахим систем байрлах серверийн хэвийн, тасралтгүй, найдвартай ажиллааг хангах үүднээс шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Үндэсний Дата төвөөс ирүүлсэн Газар өмчлөлийн цахим хуудсанд хандсан хандалтын тухай мэдээг танилцуулья.
Газар өмчлөлийн цахим хуудсанд хандсан хандалтын тухай
2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 12:00-16:00 цагийн хооронд Газар өмчлөлийн цахим хуудас руу хандсан нийт хандалт 4’519’586 байна. Зураг-1 дээр харуулав.
Мөн энэ хугацаанд тухайн цахим хуудасны сервер рүү үүссэн сүлжээний холболтыг Зураг-2 дээр харуулав. Үүнээс харахад 2017.08.01 өдрийн 12:00 цагаас эхлэн огцом өссөн нь ажиглагдаж байна. Хамгийн оргил үедээ 1 секунтэнд 1000 холболт үүссэн байна.
2014 оны наймдугаар сарын 01-ны 18.00 цагийн байдлаар газар өмчлөлийн цахим системд 17676 иргэн бүртгүүлээд байна.