Шар хэвлэлийн сэтгүүлчид олсон мэдээлэлдээ ихэд сэтгэл хангалуун байгаа бололтой. Саяхан болтол хамгийн бат бөх хосууд хэмээгдэж ирсэн Бейонсе болон Жей-Зи нар гэр бүлээ цуцалж байгаа гэнэ. Саяхан дуучин бүсгүй өмгөөлөгчтэйгээ уулзаж, санхүүгийн байдлаа хэлэлцсэн хэмээн “E! Online” мэдээлэв.
Жей-Зи ажил хэрэгч хүн гэдгээ олонтаа нотолсон бөгөөд түүний бизнес сайн байгаа юм. Санхүүгийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хосуудын хамтын хөрөнгө нэг тэрбум ам.долларт хүрдэг аж. Иймд “Тэдэнд хуваах зүйл бий гэж үү?” хэмээн сэтгүүлчид гайхширчээ. Гэхдээ зарим нэгэн мэргэжилтнүүд гайхах хэрэггүй гэж үзэж байна. “Дэлхийн хамгийн баян хүмүүс ч дансанд нь юу болж байгааг мэдэх шаардлагатай байдаг” гэж “Форбс” сэтгүүлийн ахлах редактор Зак Гринбарг ярьжээ.
Одоогийн байдлаар хосууд хамтарсан тоглолттой байгаа юм. Бейонсе Жей-Зи нар хоёрын салах болсон шалтгаан нь Соланж Ноулз бололтой хэмээн хэвлэлээр шуугиж байна. Энэ эмэгтэй Бейонсегийн дүү бөгөөд Жей-Зи-тэй маргалдсан юм.
Юутай ч хосууд энэ талаар одоогоор мэдэгдэл хийгээгүй байгаа юм.