Монголын нийгмийн өнөөгийн байдал, уламжлал ба шинэчлэлийн зохицол ба зөрчилдөөнийг дүрслэн харуулсан “Алсын удирдлага” кино Австраличуудын сонирхлыг ихэд татжээ.
Кино найруулагч С.Бямбын бүтээсэн уг кино Мельбурны Олон улсын кино фестивальд шалгарч наймдугаар сарын 10, 12-ны өдрүүдэд Мельбурн хотноо олон нийтийн хүртээл болсон байна.
Киног хоёр өдрийн хугацаанд нийт 600 орчим хүн үзэж сонирхсон байна.
“Алсын удирдлага” кино Австрали болон Ази Номхон далайн бүс нутагт нэр хүндтэй Мельбурны кино фестивальд оролцсон, шалгарсан анхны монгол кино болов.
Тус кино өмнө нь Мюнхен, Шанхай, Терракота, Сиетл, Бельги, Вильнюс, Бусаны кино наадмуудад тус тус шилдгээр шалгаран оролцож байжээ.