Монголбанк болон үл хөдлөх хөрөнгийн компаниудын консорциум хамтран өнгөрсөн 7 дугаар сарын орон сууцны үнийн индексийг (ОСҮИ) танилцууллаа. Өнгөрсөн сард ОСҮИ-ийн утга 1.222 гарчээ. ОСҮИ-ийн 6 дугаар сарын утга 1.195 байсан юм. 1.222 нь өмнөх сараас 2 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин уг индексийг оны эхэн үетэй харьцуулахад 3.3 хувиар өссөн бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17 хувиар өсчээ. Үүнийг найман хувийн орон сууцны зээл олгож эхэлсний дараах 30 хувийн үнийн өсөлттэй харьцуулахад өндөр өөрчлөлт биш гэж үзэж байна.
ОСҮИ-ийг тооцохдоо тухайн сард Улаанбаатар хотод борлуулахаар зах зээлд нийлүүлсэн шинэ, хуучин бүх төрлийн орон сууцны үнийг хамруулан тооцдог. ОСҮИ нь орон сууцны дундаж үнээс ихээхэн ялгаатайг анхаарах хэрэгтэй. Энэ нь хэрэглээний үнийн индекстэй адил юм. Үндэсний статистикийн хорооноос сар бүр хэрэглээний үнийн индексийг танилцуулдаг. Үүнд ОСҮИ багтдаггүй. Иймд Монголбанкхны захиалгаар үл хөдлөх хөрөнгийн компаниудын консорциум хамтран сар бүр ОСҮИ-ийг танилцуулж байгаа юм.
ОСҮИ-ийг хэрхэн тооцоолдог вэ?
Судалгааны баг ОСҮИ-ийг тооцохдоо Хедоник регрессийн аргаар тооцож буй. Ингэснээр хуучин хуучин орон сууцыг 28, шинэ орон сууцыг 32 чанарын үзүүлэлт тус бүрээр мэдээлэл цуглуулдаг байна. Эдгээр үзүүлэлт нь байрлал, ашиглалтад орсон хугацаа, талбай, өрөөний тоо, гадаад тохижилт, хөршүүд, давхар, машины зогсоол, гаражтай эсэх, дотоод засал, цонхны чиглэл зэрэг юм. Энэ бүх чанарын үзүүлэлтүүд орон сууцны шууд үнэд нөлөөлдөг. Тэгвэл эдгээрийн үнэд нөлөөлөх хувь хэмжээг тогтоогоод, өртгийг нь хассанаар орон сууцны үнийн цэвэр өсөлт гардаг байна.
ОСҮИ гэж юу вэ?
Амьдран суух зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтийг хэмжих ерөнхий үзүүлэлтийг ОСҮИ гэдэг. Энэ нь тухайн сард борлуулсан нийт орон сууцны дундаж үнээс ихээхэн ялгаатай. Иймд 7 дугаар сарын байдлаар орон сууцны дундаж үнэ 1.222 сая төгрөг байна гэж ойлгож болохгүй юм.
ОСҮИ яагаад чухал вэ?
Аль ч улсад хуримтлагдсан капитал, баялгийн дийлэнх нь үл хөдлөх хөрөнгө, тэр дундаа орон сууц байдаг. Тиймээс энэ баялгийн үнэ хэрхэн өөрчлөгдөхийг баялгийн эзэд төдийгүй бодлого боловсруулагчид анхааралтай ажиглах шаардлагатай.
1970-аад оноос хойш хөгжингүй орнуудад тохиолдсон санхүүгийн зах зээлийн хамгийн том хямралууд үл хөдлөх хөрөнгийн гажуудал буюу үнийн хөөсрөлтөөс үүдэлтэй аж. Иймд энэ хөрөнгийн үнийг зөв хэмжих шаардлага бий болжээ. ОСҮИ өслөө гэхэд хүмүүсийн хэрэглээний зардал өсөх бол буурахад орон сууц барьцаалсан зээл олгосон банкууд эрсдэлд ордог байх жишээтэй.
Иймд ОСҮИ эдийн засгийн өсөлтийн нэг гол үзүүлэлт болдог байна. Эдийн засгийн тогтвортой өсөлт хангахын тулд орон сууцны үнэ ч тогтвортой өсөх учиртай. Тогтвортой гэхийн учир нь инфляцид нөлөөлдөг тул хэт өсөлт эсвэл хэт бууралт инфляцид сөрөг нөлөө үзүүлнэ.
Гэтэл манай улсад ОСҮИ өнгөрсөн 3 дугаар сараас хойш тогтворгүй байгаа юм.
Үл хөдлөх хөрөнгийн зэх зээлийн шинэ мэдээ
Өнгөрсөн долдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны 366 төсөл хэрэгжиж байжээ. Эдгээр нь бүрэн ашиглалтад орсноор 48100 айлыг орон сууцаар хангана. энэ тоо өнөрсөн оны мөн үетэй харьцуулахад өсчээ. Мөн санхүүжилтийн улмаас 10 төсөл бүрэн зогссон байдалтай байна. Зах зээлийн идэвх ч сул байсныг үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниуд онцолж байлаа. Хааа байшингийн борлуулалт л гэхэд 60 хувиар буурчээ.