Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн урд байрлах "Монос" эмийн сангийн жор баригч "Фенобарбитал" эмийг буруу тунгаар худалдаалснаас болж нийт 16 нярай ЭХЭМҮТ-д хүргэгдээд байгаа.
Эмэнд хордож унтаа байдалтай ирсэн хоёр хүүхэд тус эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт, 14 хүүхэд энгийн тасагт эмчлүүлж байсан.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр сэхээнд байсан хоёрын биеийн байдал сайжирч энгийн тасагт шилжсэн бол бусдынх нь бие харьцангуй тогтворжсон аж.
Өөрөөр хэлбэл эмчилгээ хийсний үр дүнд хүүхдүүдийн хордлого тайлагдаж эхэлсэн байна.
Харин эцэг эхийн хувьд холбогдох байгууллагуудаас цаашид хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд баталгаа гаргахыг шаардаж байгаа юм.
Энэ бүхэнд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа анхаарал тавьж, ажлын хэсэг гарган хордлогод орсон хүүхдүүдийн биеийн байдалд байнгын хяналт тавин ажиллахыг ЭНЭМҮТ-д даалгасан байна.
Тэрбээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай холбогдон хүүхдүүдийг хордлогод ороход хүргэсэн “Фенобарбитал” эмийн цаашид үзүүлэх гаж нөлөөний талаар зөвлөлдөхөд “Тухайн эм хүний биед гаж нөлөө үзүүлэхгүй” гэсэн хариултыг авчээ.
Харин ажлын хариуцлага алдсан “Монос”-ын жор баригчийн хэрэг шүүх цагдаагийн байгууллагуудад шалгагдаж байгаа бөгөөд эцсийн дүгнэлт гараагүй учир Эрүүл мэндийн яамнаас хариуцлага тооцох асуудалд хүлээцтэй хандаж байгаа аж.