Монголын жүдо бөхийн холбооноос дэлхийн аваргад өрсөлдөх тамирчдынхаа нэрсийг албан ёсоор зарлалаа.
Олон улсын жүдо бөхийн холбооноос 2013 оны дэлхийн аваргын өмнөхөн дүрмэндээ өөрчлөлт оруулж эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд есөн жүдоч барилдуулах шийдвэрийг гаргасан.
Челябинскийн татамид дэлхийн 120 орны 465 эрэгтэй жүдоч, эмэгтэй 286 нийтдээ 751 цагаан өмсгөлтнүүд зодоглохоор мэдүүлгээ ирүүлжээ.
Монгол Улсаа төлөөлөн зодоглох жүдочдыг танилцуулгыг хүргэж байна.
60кг: Ганбатын Болдбаатар
1987 оны нэгдүгээр сарын 3-нд төрсөн. Дэлхийн аваргад гурав дахь удаагаа зодоглох гэж байна. 2009 оны Роттердамын дэлхийн аваргад анх удаа оролцож байсан. 2013 оны Бразилийн дэлхийн аваргад хоёр дахь удаагаа зодоглосон. Дэлхийн аваргын зооны аваргын төлөөх барилдаанд нутгийн Д.Амартүвшинтэй таарч ялагдсан. Дагах барилдаанд Казахстан улсын бөх Askhar Telmanov-ыг ялсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд Өмнөд Солонгосын бөх Kim Won Jin-д вазари үнэлгээгээр ялагдсан билээ.
60кг: Дашдаваагийн Амартүвшин
1987 оны арванхоёрдугаар сарын 3-нд төрсөн. Дэлхийн аваргад гурав дахь удаагаа зодоглох гэж байна. 2010 оны Токиогийн болон 2013 оны Бразилийн дэлхийн аваргад зодоглосон. 2013 оны дэлхийн аваргад хэсгийн аваргын төлөө Г.Болдбаатарыг ялж хагас шигшээд Гүржийн бөх Papinashvili Amiran-ыг цэвэр ялсан. Финалд Япон улсын бөх Takato Naohisa-д ялагдаж мөнгөн медаль хүртсэн.
66кг: Даваадоржийн Төмөрхүлэг
1990 оны есдүгээр сарын 29-нд төрсөн. Дөрөв дэх удаагаа дэлхийн аваргад оролцож байгаа. 2010, 2011 онд 60кг-д зодоглож байсан бол 2013 оноос жин өгсч 66кг-д барилдаж байгаа.
66кг: Адъяагийн Батсуурь
1987 оны арваннэгдүгээр сарын 4-нд төрсөн. Дэлхийн аваргад анх удаа зодоглох гэж байгаа.
73кг: Хашбаатарын Цагаанбаатар
1984 оны гуравдугаар сарын 19-нд төрсөн. Хамгийн олон удаагийн дэлхийн аваргад оролцож буй жүдоч. Тэрээр 2003 оны Японы Осакагийн дэлхийн аваргаас хойш тасралтгүй оролцож байгаа. 2007 оны дэлхийн аваргад 60кг-д шагналт тавдугаар байр эзэлсэн бол 2009 оны Роттердамын 66кг-д дэлхийн аваргад түрүүлсэн. 2010 оны Токиогийн дэлхийн аваргад 66кг-д хүрэл медаль хүртсэн юм. 2013 оны дэлхийн аваргаас эхлэн жин өгсч 73кг-д хүч үзсэн.
73кг: Сайнжаргалын Ням-Очир
1986 оны долдугаар сарын 20-нд төрсөн. 2007 оны дэлхийн аваргаас хойш тасралтгүй оролцож байгаа. 2010, 2013 оны дэлхийн аваргад дараалан шагналт тавдугаар байр эзэлсэн.
81кг: Отгонбаатар Ууганбаатар
1988 оны хоёрдугаар сарын 19-нд төрсөн. Дэлхийн аваргад дөрөв дэх удаагаа өрсөлдөж байгаа. 2013 оны Рио-Де-Жанерогийн дэлхийн аваргад шагналт тавдугаар байр эзэлсэн.
90кг: Лхагвасүрэн Отгонбаатар
Дэлхийн аваргад анх удаа оролцож байгаа.
-100кг: Найдангийн Түвшинбаяр
1984 оны зургадугаар сарын 1-нд төрсөн. Дэлхийн аваргад дөрөв дэх удаагаа зодоглох гэж байгаа. 2010 оны Токиогийн дэлхийн аваргад шагналт тавдугаар байрт шалгарсан.
48кг: Мөнхбатын Уранцэцэг
1990 оны гуравдугаар сарын 14-нд төрсөн. Дэлхийн аваргад тав дахь удаагаа зодоглох гэж байна. 2013 оны Рио-Де-Жанерогийн дэлхийн аваргад түрүүлж алтан медаль хүртсэн анхны эмэгтэй Монгол жүдочоор тодорсон.
48кг: Галбадрах Отгонцэцэг
1992 оны нэгдүгээр сарын 25-нд төрсөн. Дэлхийн аваргад хоёр дахь удаагаа зодоглох гэж байна.
52кг: Мөнхбаатарын Бундмаа
1985 оны есдүгээр сарын 5-нд төрсөн. Дэлхийн аваргад зургаа дахь удаагаа оролцох гэж байна. 2005, 2009 оны дэлхийн аваргад шагналт долдугаар байрт шалгарч байсан. 2010 оны Токиогийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн.
52кг: Адъяасамбуу Цолмон
1992 оны арваннэгдүгээр сарын 7-нд төрсөн. Дэлхийн аваргад хоёр дахь удаагаа зодоглох гэж байна.
57кг:Доржсүрэнгийн Сумъяа
1991 оны гуравдугаар сарын 11-нд төрсөн. Дэлхийн аваргад гурав дахь удаагаа зодоглох гэж байна.
63кг: Цэнд-Аюушийн Цэрэннадмид
1990 оны тавдугаар сарын 8-нд төрсөн. Дэлхийн аваргад хоёр дахь удаагаа зодоглох гэж байна.
63кг: Балдоржийн Мөнгөнчимэг
1994 оны зургадугаар сарын 11-нд төрсөн. Дэлхийн аваргад хоёр дахь удаагаа зодоглох гэж байна.
70кг: Цэнд-Аюушийн Наранжаргал
1992 оны нэгдүгээр сарын 22-нд төрсөн. Дэлхийн аваргад гурав дахь удаагаа зодоглох гэж байна.
+78кг: Баттулга Мөнхтуяа
1988 оны хоёрдугаар сарын 18-нд төрсөн. Дэлхийн аваргад хоёр дахь удаагаа зодоглох гэж байна.