Арваадхан хоногийн өмнө “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч ноцтой алдаа гаргаснаас болж 0-3 сартай 16 нярай золтой л амиа алдчихсангүй.
Өдгөө тэдний бие сайжирч, унталтын байдлаас гарч, хөхөө хөхөн, цовоо болж эхэлсэн талаарх мэдээллийг эх сурвалж өглөө. Тэдгээр бяцхан амьтан хөл дээрээ “боссон” нь хэнэггүй, тоймжиргүй сэтэртнүүдийг аврав бололтой. Муугаар бодоход хэн нэгэн нь тэнгэрийн оронд одсон бол наанадаж жор баригч дээлээ нөмөрч, мэргэжил арга зүй, бодлогоор “зангидах” үүрэгтэй Эрүүл мэндийн яам, хяналт тавих үүрэг бүхий Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, “Монос” групп гээд олон хүнийг хөдөлгөөнд оруулах байв.
1200 гаруй эмийн сантай холбоотой үйл явцыг яамны эм, эмнэлгийн хэрэгслийн найман мэргэжилтэн хянах ямар ч боломжгүй, хянаж ч дийлдэггүй” гэхчлэн албатай юм шиг зовлон тоочиж байх.
Аргагүй л хүүхдийн заяа түшнэ гэж энэ байх. Гэхдээ баярлах эрт байна. Эсэн мэнд төрсөн хүүхдүүд бидний хэлж заншсанаар эмийн санчийн анхаарал болгоомжгүй, хайнга үйлдлийн золиос болж, эд эрхтнээрээ хохирон эмнэлгийн орон дээр олон хоног тарчилсан. Энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ. Дөнгөж төрсөн хүүхдүүдэд том хүний буюу 12-13 дахин их тун эм өгсөн жор баригч хууль журмын дагуу зохих шийтгэлээ хүлээх нь лавтай.
Гэхдээ ард нь хордож хоцорсон бяцхан иргэдийн ирээдүй тун бүрхэг. Тэд өсөн томортлоо эмчийн хяналтад байж, зүсэн зүйлийн шинжилгээ өгнө. Бөөрний дутагдалтай, уушиггүй “болж”, тархинд нь цус харвахгүй гэх баталгааг өнөөдөр хэн ч өгч чадахгүй байна. Харин эл үйл явдал манай эрүүл мэндийн болоод эм зүйн салбарын гажиг тогтолцооны үнэн нүүр царайг тэр чигт нь илчлэв.
Манай улсад өдгөө эмийн 2100 байгууллага үйл ажиллагаа явуулж буйгаас 1200 гаруй нь эмийн сан. Заримд нь жор баригч нэг, дээд тал нь хоёр ажилладаг гэж үзвэл 2000 орчим эмийн санч эл салбараас хоолоо залгуулдаг гэж болно. Тэднийг дөрвөн их, дээд сургуульд бэлтгэдэг төдийгүй төгссөнийхөө дараа тусгай шалгалт өгч, тэнцсэнд нь Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн эм барих тусгай зөвшөөрөл олгодог юм байна.
Ингэж гэмээнэ жор баригч хэмээх хүндтэй ажил эрхэлдэг аж. Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлөөр аймаг, нийслэлийн эмийн сангийн тоог хүн амын нягтрал болон байршлаас хамааруулж 5000 хүн ам тутамд нэг эмийн сан, эсвэл эмийн сан хоорондын зайг 500 метрээс багагүй байхаар тусгасан ч таван алхмын наана, цаана байж л байдаг.
Үүнийг хэн ч зохицуулдаггүй. Хэн дуртай нь “Ашигтай” гээд эмийн наймаа эрхэлж байх жишээтэй. Үүний цаана ямар ч боловсролгүй, мэдлэггүй хүнийг эм баригчаар ажиллуулчихдаг. Тэр нь ханиад, халуун бууруулах эмээ ч ялгаж, таньдаггүй байх нь бий. Зарим эмийн санд ороход хүүхэд хүртэл эм худалдаж байдаг. Энэ мэт зөрчлүүдээс болж иргэд эрүүл мэндээрээ хохирч байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрынхнаас энэ талаар тодруулахад “Сүүлийн үед сургалтын ямар ч баазгүй сургуулиуд эмч, эмийн санч бэлтгэдэг болсон. Тусгай зөвш өөрлийг нь Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн өгдөг. Тэд хэдэн хүнд зөвшөөрөл өгснөө сайн мэднэ” гэсний дагуу тус төвийнхөнтэй холбогдтол “Мэддэг хүн нь амарчихсан. Мэдээлэл өгөх боломжгүй, даргаас асуу” гэхчлэн бие бие рүүгээ бухав. Хүн үхчихсэн байвал манай мэргэжилтэн амарчихсан гээд сууж байхгүй нь лавтай. Манай төрийн байгууллагынхны хайнга, хүнд суртлын нэг жишээ энэ. Тэдний эм барьж болно хэмээн тусгай зөвшөөрөл олгосон хүн нь өдгөө хэдэн хүүхдийн эрүүл мэндээр “тоглочихоод” байгааг эрх биш мэдэж буй биз ээ.
Эрүүл мэндийн яамны удирдлагууд “Эм зүйн салбарынхантай холбоотой бүхий л зөрчил дутагдлыг манайх хариуцах ёсгүй, чиг үүргээрээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч нарын хийх ажил. 1200 гаруй эмийн сантай холбоотой үйл явцыг яамны эм, эмнэлгийн хэрэгслийн найман мэргэжилтэн хянах ямар ч боломжгүй, хянаж ч дийлдэггүй” гэхчлэн албатай юм шиг зовлон тоочиж байх. Тэгээд хэн хянах ёстой юм бол. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт эм, био бэлдмэлийн улсын таван байцаагч ажилладаг. Тэд ч боловсон хүчин дутмаг учир эмийн сангуудад мэргэжлийн жор баригч ажиллаж байна уу, жороор, эсвэл жоргүй эм олгож байна уу гэдгийг нэг бүрчлэн хянах боломжгүй гэнэ.
Салбарын яам “Хяналтын тогтолцоо нь буруу байна. Өөрчлөх хэрэгтэй” гээд хэдэн жил ярьж суух вэ. Саяны болсон явдлаас жишээ татахад, манайхны эмч, эмийн сангуудын хоорондох уялдаа нэг иймэрхүү л байна. “Монос”-ын эмийн сан ЭХЭМҮТ-ийн урд байгаа. “Монос”-оос өөр газар наад эм чинь байхгүй. Заавал энэ салбараас л аваарай” гэх зэргээр эмч бүр шахаж зааварладаг. Бараг л тэр лангууны, ийм тавиур дээр байгаа гэх нь холгүй заавартай эмчийн жор бариад та ч гэсэн хэдэнтээ явж байсан байх. Хамгийн хачирхалтай нь хэн ч эмчийн хэлснээс өөр газраас эм авахыг оролддоггүй. Эмч юу гэж хэлнэ, тэр газраас нь л авдаг.
Өөр эмийн санд тэр эм байгаа, эсэх нь хамаагүй. Эмч, жор баригчдад бид тэгтлээ итгэдэг. Гэтэл цаагуураа далдхан бизнес явагддаг нь нууц биш. Иймэрхүү гажиг тогтолцооноос болж арав гаруй бяцхан иргэнээ сая алдах шахсан. “Монос” групп хордсон нярай болон тэдний эцэг эхчүүдээс албан ёсоор уучлалт гуйсан ч “Монос эх нялхас” эмийн сангийнхаа жор баригчид бүх бурууг тохож, нэрээ цэвэрхэн мултлахыг оролдсон нь иргэдэд таалагдаагүй. Жил ажилласан жор баригчаа туршлагатай ч тэр өдөр 100 хувь өөрийнх нь анхаарал болгоомжгүйгээс болсон гэсэн юм. Тус салбарын эмийн санч сургуулиа төгсөөд нэг жил ажиллаж буй бөгөөд түүнийг туршлагатай гэж хэлэхэд эргэлзээтэй. Учир нь түүний хийсэн үйлдэл үүнийг гэрчилж буй.
Фенобарбиталыг “Эмийн үйлдвэр” ХХК үйлдвэрлэж, өнгөрсөн долдугаар сарын 25-наас хүүхдийн тунгаар буюу 50 мг-аар савлаж, худалдаанд гаргасан юм билээ. Жил ажилласан хүн тэр эмийг адил савлагаатайг мэдсээр байж хайнга хандана гэдэг байж боломгүй. Тэр тусмаа уг эмийг монголчууд өргөн хэрэглэдэг, өдөрт хэдэн арваар нь, магадгүй зуугаар нь зардаг гэж байгаа. Түүний алдаан дээр бид “ажиллах” гэсэнгүй. Харин ч эрх баригч, хууль санаачлагчид, эрхэм дарга нар л түүний алдаан дээр ажиллаж, арга хэмжээ авч байж энэ эм зүйн салбарын “эвдэрсэн” тогтолцоог халах хэрэгтэй юм. Илэрсэн нь ганц болохоос түүний цаана олон мянган жор баригчид энэ мэт алдаа гаргасаар байгаа. Эл үйл явдал тэдэнд сануулга болсон байх гэж найдъя. Гэхдээ дан ганц эмийн санчдыг буруутгах аргагүй юм билээ. Эдийн засгийн байдлаас болоод эмийн сангууд жороор олгодог эмүүдийг хүмүүсийн хэлснээр, хүссэн хэмжээгээр нь өгөх болжээ.
Мөн эмч нарын жор бичилттэй холбоотой зөрчил олон гарч байгааг мэргэжлийн хүмүүс ярьж байна. Тухайн эмийн жоронд эмнэлгийн нэр, хаяг, эмчийн овог нэр, гарын үсэг, харилцах утас, эмчийн хувийн тамга, тухайн өвчтөний нас, хүйс, хэрэглэх заавар зэргийг бичих ёстой аж. Гэтэл энэ бүгдийг бүрэн гүйцэд бичээгүй нь эрсдэл үүсгэх бас нэг шалтгаан болж буй.
Эмийн санчийн буруу байдаг ч эмч нар жороо зөв, гаргацтай бичвэл энэ мэт эрсдэлээс тодорхой хэмжээгээр сэргийлэх боломж байгаа гэж мэргэжилтн үүд үзэж байна. Иргэд ч гэсэн эрүүл мэндийнхээ төлөө эмчдээ шаардлага тавьж, эмийн жороо гаргацтай, зөв, зөрчилгүй, бүрэн гүйцэд бичүүлэхийг шаардах эрх нь нээлттэй. Манайханд эмийн талаар мэдлэг мэдээлэл хомс байдгаас эмч, эмзүйчид шаардлага тавих нь сул байдгийг албаны хүн хэллээ.