Жүдо бөхийн анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1956 онд Японы нийслэл Токио хотод болж, ганцхан нээлттэй ангилал буюу үнэмлэхүй жингийн аваргыг шалгаруулахад эзэн орны Нацүй Шоокичи түрүүлж, анхны дэлхийн аварга гэгдэн түүхэнд үлджээ.
Тэрээр шигшээ барилдаанд нутаг нэгт Ёшимацү Ёшихиког ялсан байна.
1961 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Японы хилийн дээсийг алхан Францын Парист зохиогдоход Нидерландын жүдоч Антон Геесинк өмнөх дэлхийн аварга Сонэ Коожиг ялж, анх удаа гадаад хүн дэлхийн аварга болжээ.
1965 онд жингийн гурван ангилал (-68 кг, -80 кг, +80 кг) нэмэгдсэн байна.
1964 оноос жүдо нь олимпийн спорт болж, 1968 онд олимпийг өнжсөний дараа олимпийн бүрэн эрхт гишүүн нь болон, дэлхийн өнцөг булан бүрт хөгжих болжээ.
Харин эмэгтэйчүүд дөнгөж 1980 оноос л аваргаа шалгаруулж эхэлсэн юм. Эхэндээ эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогддоггүй жил, сөөлжилж болдог байлаа.
Харин 1987 оноос эрэгтэй, эмэгтэй жүдочид нэг дор цугларч аваргаа шалгаруулах болсон билээ.
Өнөөдрийн байдлаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 63 орон медаль хүртснээс манай улс 23 дугаарт эрэмбэлэгдэж байна.
Ингээд 2013 оноос өмнөх бүх цаг үеийн медалийн жагсаалтыг сонирхуулъя.