"Фенобарбитал" эмэнд хордсон 16 хүүхэд ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаа бөгөөд сэхээнд байсан хоёр хүүхэд энгийн тасагт шилжсэн талаар мэдээлсэн.
Тэгвэл 12 хүүхдийн хордлого бүрэн тайлагдаж эмнэлгээс гарах боломжтой болсон талаар тус төвийн захирал Ш.Энхтөр мэдэгдлээ.
Тэрбээр хэлэхдээ ""Фенобарбитал" эмнээс хордсон 16 хүүхдүүдийн хордлого бүрэн тайлагдсан. 12 хүүхдийн хувьд гарахад бэлэн болсон байна. Харин үлдсэн дөрвийнх нь хордлого тайлагдсан ч шарлалт зэрэг суурь өвчнийнх нь эмчилгээ дуусаагүй учир үргэлжлүүлэн эмчлүүлэх шаардлагатай байгаа" гэлээ.
Эмнэлгээс гарах хүүхдүүдийг харьяа өрх болоод дүүргийн эмнэлгийн хяналтанд шилжүүлэх юм байна.
Түүнчлэн эцэг эхчүүдийн зүгээс хүүхдийн эрүүл мэндэд тус эмний ирээдүйд үзүүлэх хор нөлөөний талаар санаа зовж байгаа бөгөөд холбогдох эрүүл мэндийн газруудаас баталгаа шаардаж байгаа.
Энэ бүхэнд ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр ""Фенобарбитал" хүүхдүүдэд хожим ямар ч хортой нөлөө үзүүлэхгүй. Би баталж байна" гэлээ.