Баруун Африкийн орнуудад “Эбола” вирус хурдацтай тархаж байна. Харин манай улсад ажиллаж амьдарч байгаа дээрх орны иргэд хэрхэх талаар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Хэвлэлийн төлөөлөгч Т.Сэлэнгээс тодрууллаа.
-“Эбола” вирус тархаад байгаа орны иргэд манай улсад хэр байдаг вэ?
- Баруун Африкийн Сьерра-Леон, Либери, Нигери, Гвиней улсад “Эбола” вирус тархсан. Манай улсад гадаадын 120 гаруй орны иргэд байдаг. Харин дээрх орны иргэд бусад улсуудыг бодвол цөөн. Саяхан өвчний тархалт өндөр байгаа орны нэг болох Конго Улс руу манай улсын 12 иргэн зорчиж эх орондоо эргэн ирсэн. Тиймээс эдгээр хүмүүсийг хилээр нэвтрүүлэхээсээ өмнө биеийн халуун хэмждэг камераар үзэж, мэргэжлийн хяналтынхан ч шалгалт явуулсан байна. Уг өвчнөөр халдварласан эсэх талаар ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй ч холбогдох байгууллагууд иргэдийн биеийн байдлыг үргэлжлүүлэн хянаж байгаа.
- Баруун Африкийн “Эбола” дэгдээд байгаа улсын иргэд эх орон руугаа зорчих боломжтой юу?
-Манай байгууллагаас “Эбола” халдварт өвчний тархац буурах хүртэл уг өвчин бүртгэгдсэн бүс нутгийн иргэдэд түр хугацаагаар виз олгохгүй. Мөн улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган, нэвтрүүлэх чиг үүргийнхээ хүрээнд иргэд уг өвчин бүртгэгдсэн бүс нутаг, улсад зорчихоос зайлсхийж, холбогдох улсын иргэдийг урихгүй байхыг зөвлөж байна.
С.Уянга