Монголчууд зунжин амарч, зугаалж, наргиж, наадамласаар налгар намартай золголоо.
Аймаг, сумдын ой хэсч, айраг, хорхогтой сельфидэж ханаад дарга нар маань сая нэг юм ажилдаа орцгоож байх шиг. Хэдийгээр дарга нар маань найр, наадам хэсээд завгүй байсан ч зам, барилга, газар өмчлөл зэрэг хийгдэх ёстой ажлууд эхнээсээ дуусгавар болж буй. Харин энэ жил боловсролын салбарынхан зуны сарыг зургаа гээд бодчихов уу гэлтэй.
Учир нь зарим, сургууль цэцэрлэгийн засварын ажил одоо л эхэлж байхтай таарав. Хоёр долоо хоногийн дараа хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад цонх, хаалгаа багш, сургуулийн үйлчлэгч тэргүүтэй хүмүүс одоо л будаж, янзалж байх юм.
Тодруулбал, өчигдөр хүүхдийнхээ багштай уулзахаар цэцэрлэг орлоо. Хараахан цэцэрлэгийн бүртгэл эхлээгүй байгаа боловч ер нь юу болж байдаг бол хэмээн сониучирхан ороод гарсан хэрэг. Гэтэл тус цэцэрлэгийнхэн одоо л дөнгөж засварын ажлаа эхлүүлж байх юм. Энэ байдал нь хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн хятад будагны үнэрт багачууд хордох нь дээ гэж бодоход хүргэв.
Ер нь жил бүр сургууль, цэцэрлэгүүд засвар хийнэ хэмээн их, бага тодорхой хэмжээгээр эцэг, эхчүүдээс мөнгө татаж, будаж, шунхдаж, ганд нэг хаалга, цонхоо сольсон болоод өнгөрдөг. Уг нь БШУЯ-аас сургууль, цэцэрлэгийн урсгал засварт тодорхой хэмжээний хөрөнгө төсөвлөдөг ч сургууль, цэцэрлэгийн багш нар хүүхдүүдээс хураасан мөнгө, эцэг, эхчүүдийн нөөц бололцоонд тулгуурлан анги, танхимаа засч, янзлан, гарын доорхи материал ашиглан тохижуулсан харагддаг.
Сургууль, цэцэрлэгүүдийн багш нар заавал наймдугаар сард цуглаж, будаг, шунхныхаа ажилтай зууралдах бус хавар нэг мөсөн бүх ажлаа жин тан болгож, засвараа хийчихээд амардаг болчихвол сурагчид хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн хятад будагны үнэрт мансуурч, толгой нь өвдөхийн зовлонгүй болно шүү дээ.
Уг нь жил бүр ингэж будаг нялж, нэг нь зассан болж, нөгөө нь сургууль, цэцэрлэгийн засвар дууссан гэж сэтгэлээ хуурч байснаас арай өөр арга, барилд шилжих цаг нь болжээ.
Нэг удаа хийх урсгал засвараар тухайн сургууль, цэцэрлэгийн сантехник, барилга, байгууламжийн асуудлыг нэг мөр шийдвэрлэж, ядаж ойрын таван жилдээ дахин гар хүрэхээргүй баталгааг олгодог болчихвол дээрх байдал арилах боломжтой.
Үүнээс гадна сургууль, цэцэрлэгүүдийн багш нар заавал наймдугаар сард цуглаж, будаг, шунхныхаа ажилтай зууралдах бус хавар нэг мөсөн бүх ажлаа жин тан болгож, засвараа хийчихээд амардаг болчихвол сурагчид хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн хятад будагны үнэрт мансуурч, толгой нь өвдөхийн зовлонгүй болно шүү дээ.
Сүүлийн жилүүдэд бид хүүхдийн эрүүл мэнд, эрүүл амьдрах орчин гэж их ярьдаг болсон. Гэтэл үнэндээ энэ мэт энгийн зүйлээс хүүхдийн эрүүл, таатай орчинд сурч, боловсрох орчин бүрдэх учиртай. Хаа нэгтээ албан байгууллага, гэртээ засвар хийсний дараа будагны үнэр хэчнээн муухай байдаг билээ.
Томчууд бид ч тогтож суухын аргагүй хэцүү байдаг шүү дээ. Гэтэл одоо эхэлж байгаа засвар хэзээ дуусах вэ, дууслаа гэхэд будагны эхүүн үнэрт сурагчид өдрийг өнгөрүүлэх болох нь. Цаашилбал, сургууль, цэцэрлэг, анги, танхим засч, янзлах ажил угтаа багш нарт хамаарах асуудал биш. Тэд хүүхдүүдийн боловсролд л санаа тавих ёстой хүмүүс болохоос биш энэ жил ангиа яах уу, сургуулийн минь дээврээс дусаал гоожих болов уу, хэр дулаан өвөлжих бол, хэдэн хагархай цонхоо шиллүүлчих юмсан гэж толгойгоо гашилгаж суух ёсгүй хүмүүс.
Сургууль, цэцэрлэгийн засвартай холбоотой асуудлын зах зухаас нь дурьдахад ийм байна. Зарим сургуулиуд хөрөнгө, мөнгөгүй гээд энэ жил бахь байдгаараа өвөлжих сураг дуулдсан.
Монгол гуравдугаар сургуулийн барилга хугацаандаа ашиглалтад орж амжих уу, энэ жил суурь нь тавигдах ёстой байсан сургууль, цэцэрлэгийн 16 цогцолборын асуудал юу болов гээд салбарынхнаас асууж, сураглах зүйлс мундахгүй байна. Арай тэд маань зуны сарыг зургаа гэж бодсон юм биш байгаа.
Х.Өнөржаргал